Мөрийтэй тоглогчдоос 16 сая төгрөг хураажээ

img

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны 23 дугаар байранд хууль бусаар мөрийтэй тоглож байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Баянгол дүүргийн наймдугаар хороонд оршин суух Г гэгч бусдыг мөрийтэй тоглуулж байсан байна. Тухайн үед мөрийтэй тоглож байсан этгээдүүдийг шалгаж, эд мөрийн баримтаар 16 орчим сая төгрөг, БНСУ-ын нэг сая вон хураан авчээ. БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явагдаж байна.

ө

Мөн нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 36 дугаар байранд хүмүүс мөрийтэй тоглоом тоглоод байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгажээ. Тус байранд оршин суух 44 настай эмэгтэй Ц гэгч бусдыг зохион байгуулалттайгаар мөрийтэй покер тоглуулж байсан хууль бус үйлдлийг илрүүлжээ. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

prius:
germanaas oruulj irsen dawkhar kabintai 7 hunii suudaltai, 6 tonnii daaztai mitsubishi canter zarna, barter hiine! utas 96156498
2014-12-02
boogii:
oordiin mongoor bol khend khamaatai yum be
2014-12-02
золиг:
ихын гишүүд нь тоглоод байхад энгийн иргэд тоглох нь яагаад болохгүй гэж.жарьсан хүмүүсээ бүү л алга үзээрэй цагдаа шүүхийхээн
2014-12-01
bituu sht:
ikh delgyyriin ard eba maxiin ganbaatar nar toglodog sht....
2014-12-01
сэтгэгдэл:
сайд нарыг яаж ч чадахгүй юмаа
2014-12-01