Шийдвэр гүйцэтгэгчид сургагч багш болно

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх” төслийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд шүүхийн шийдвэрийг цаг тухайд нь, мэргэжлийн өндөр түвшинд, үр дүнтэйгээр гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх, шүүх эрх мэдлийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад итгэх олон нийт болон хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгох аж.

s

Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Сургагч багш бэлтгэх сургалт Монголын Банкуудын Холбооны сургалтын танхимд энэ сарын 1-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг сургалтаар олон улсын багш, мэргэжилтнүүдээр багшлах арга зүй, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын эвлэрэлийн гэрээ, дотоодын болон гадаад улсын арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудасны гүйцэтгэх ажиллагаа”, “Зөрчилдөөний менежмент болон хэлэлцээний ур чадвар”, “Үл хөдлөх хөрөнгө болон биет бус хөрөнгө хайх, хураах болон худалдан борлуулах” зэрэг чухал сэдвийн хүрээнд хичээл зааж, зөвлөгөө авч байгаа юм байна.

s

Сургалтад хамрагдсан шийдвэр гүйцэтгэгчид 2015 оноос сүүлийн таван жилд шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрүүд, агентлагын мэдээллийн сан, Монгол Улсын эрх зүйн орчин болон олон улсын туршлага зэргийг судалж, сонгосон гурван сэдвээр гарын авлага боловсруулах, 200 орчим шийдвэр гүйцэтгэгчид сургалт явуулах зэрэг үүргийг хүлээсэн байна.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хоригдолуудтай хүн ёсоор харьцах хэрэгтэй муу ялтан, * гэдэг үгээ хэлэхээ болимоор байна дарга нар нь
2014-12-19
nyamdorj:
hyvtsasnii golyyd bna
2014-12-01