Иргэний нисэхийнхэн Иранд ажиллав
Манай улсын иргэний нисэхийн мэргэжилтнүүд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Иргэний нисэхийн байгууллагын хүсэлтээр тус улсын нисэх буудлуудад ажиллаад ирсэн байна. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигацийн үйлчилгээний газрын харъяа Шалгалтын нислэг, зураглалын албаны шалгалтын нислэгийн багийн ажилтнууд Иран улсын Ahwaz, Bandar e Abbas, Zahedan нисэх буудлуудад суурилагдсан навигацийн тоног төхөөрөмжийн шалгалтын нислэгийг хийж, харилцан туршлага солилцсон байна.
a
Шалгалтын нислэгийг Иран улсын “Naft airlines” авиакомпаний Fokker 50 маягийн агаарын хөлөг ба нисэх бүрэлдэхүүн, “Iranian airports company” байгууллагын “Navigation department” хэлтсийн инженер техникийн ажилтнуудтай хамтран нислэгийн 16 цагт багтаан хийж гүйцэтгэжээ. Ираны Иргэний нисэхийн байгууллага болон “Iranian airports company” байгууллагын зүгээс Монгол Улсын шалгалтын нислэгийн байгууллагын үйлчилгээний чадавхи, боломжийг бодитоор үнэлэх боломж олгосонд талархаж буйгаа илэрхийлсэн байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ