АН-ын ҮЗХ-ны хурал эхэллээ

img

Засгийн газрыг хамтран байгуулахтай холбоотойгоор Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа өнөөдөр 18.00 цагт зарласан билээ. Гэвч ҮЗХ-ны гишүүдийн ирц бүрдэхийг хүлээн хуралдаан нэг шахам хоцорч эхэлсэн юм.

s

Үндэсний зөвлөлдөх хорооны энэ удаагийн хуралдаанаар Засгийн газрыг хамтран байгуулахтай холбогдож, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн саналд ирүүлсэн хариух хэлэлцэнэ. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцлийн мэдээлэл зэргийг сонсож, шийдвэрээ гаргах юм.

d

Харин ҮЗХ-ны хуралдааны шийдвэрээ 20.30 цагт Төрийн ордонд мэдээлнэ хэмээн АН-аас мэдэгдэж байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ