Засгийн газрын бүтцийг Гүйцэтгэх зөвлөлд шилжүүллээ

img

Өнөөдөр Төрийн ордоны Их танхимд хуралдсан Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны Ээлжит бус 45 дугаар хуралдаан өндөрлөж, тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Мэдээллийг ҮЗХ-ны хурлыг даргалагч УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, ҮЗХ-ны тэргүүлэгч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ,  ҮЗХ-ны гишүүн дэд сайд н.Доржпүрэв, АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь нар хийлээ.

a

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж хэлэхдээ, “Манай намын ээлжит бус ҮЗХ-ны хурал гурван асуудал хэлэлцлээ. Эхний асуудал бол Хамтарсан Засгийн газрын тухай асуудал байсан. Манай нам МАХН-МҮАН Шударга ёс эвсэл, ИЗНН-тай хамтын ажиллагааны гэрээтэй. Одоо шинээр үүсч байгаа нөхцөл байдал нь МАН-тай хамтарч Засгийн газарт ажиллах тухай улстөрийн шийдвэрийг манай ҮЗХ гаргах ёстой байсан. Энэ дагуу өнөөдөр хуралдаж, МАН-тай Монгол Улсын Засгийн газарт хамтран ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. Мөн манай намын их хурлыг 12 сарын 8-нд товлосон байсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ зөвшилцөл ярианы дүнд “Улс төрийн намуудын тухай  хууль”-ийг бүх намууд хэлэлцэж, энэ намрын чуулганд батлахаар ярилцсан байгаа. Тэгэхээр уг хууль батлагдахаар намууд үндсэн дүрэм журмуудаа өөрчлөх ёстой. Энэ агуулгын хүрээнд дахин дахин их хурал хийхгүйгээр Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараа их хурлаа хийхээр товыг хойшлууллаа” гэв.

a

Энэхүү мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

a

-АН МАН-тай хамтрахаар боллоо. Тэгвэл МАХН-МҮАН Шударга ёс эвсэлтэй өмнө нь хийсэн хамтын ажиллагааны гэрээгээ яаж тодорхойлж байгаа вэ?

С.Эрдэнэ: Шударга ёс эвсэл тэй угаасаа гэрээтэй учраас энэ асуудлаар энэ хурлаар хэлэлцээгүй. Яагаад гэвэл 2012 онд хэлэлцээд шийдвэрлэчихсэн асуудал.

a

-МАХН энэ хамтарсан Засгийн газарт ажиллахгүй гэх мэдээлэл гарч байна. Тэдний зүгээс АН-тай хийсэн гэрээ дуусгавар боллоо гэсэн асуудал ярьж байгаа шүү дээ?

Ш.Түвдэндорж: Албан ёсны тийм мэдээлэл ирээгүй.  УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг тийм мэдээлэл аваагүй.

a

-ҮЗХ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, орон тооны тухай асуудлаар хэлэлцсэн үү. Шинэ Засгийн газар ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байх вэ?

Ш.Түвдэндорж: Энэ бүх эрхийг Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлсэн байгаа. Манай намын ҮЗХ дүрмээрээ зарим эрх мэдлээ Гүйцэтгэх зөвлөлдөө шилжүүлдэг. Тэр хүрээнд тухайн үед нь ярьж шийдвэр гаргах эрхээ Гүйцэтгэх зөвлөл авсан.

a

-Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг гишүүн өнөөдөр мэдээлэл өгөхдөө ҮЗХ-ны хурлаас өмнө бүх ажлын хэсгүүд эцсийн байдлаар протоколд гарын үсэг зурна гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Ш.Түвдэндорж: Гурвуулантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.

a

-Энэ асуудлаар Засгийн газрын түвшинд,УИХ-ын түвшинд гээд хоёр өөр ойлголт яваад байх юм?

Ш.Түвдэндорж:  УИХ, Байнгийн хороо Засгийн газар, сайд нар, дэд сайд буюу улстөрийн албан тушаалд хамтран ажиллах тухай яриа байгаа.

a

-МАН-тай ямар байдлаар тохиролцсон юм бол?

С.Эрдэнэ: Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гүйцэтгэх зөвлөл дээр яригдсаны дара мэдээлэл өгнө.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
man-guigeer tur uls yavahgui gedgiig bi ch harlaa ta buhd ch harlaa, amidral buur sain oilguullaa
2014-12-02
mng suld urshuu:
hi minii mongolchuudaa.ex oron ard tumniixee tuluu negdsen mongoliin shildeg aaviin xuu eejii oxiduudad gun talarxal ilerxiilee. saixan bileg ec tanaa: uuriin zuvluxuur bolon shadar xumuusdee xotgoid xumuus tulxuu avaarai.taniig ashigt maltmaliin litsenz d ix durtai gex um.uuruu l avna biz de.bid xuleenee.mng suld urshuu
2014-12-02
итгэл:
за шалигдамба гуай хувийнхаа амьдрал дээр шалиглаж болно, харин төр засгийн ажилд тэр өмнөх квот мвот энээ тэрээ байхгүй шүү, засгаар шалиглахгүй шүү, тэгээд тэр н. энхбаяртайгаа толгой хүзүүгээ нийлүүлээд улс төрөөс үүрд goodbya
2014-12-02
зочин:
ан үнэхээр төр улсыг удирдах чадваргүй учраас ман-ыг гуйж хамтарлаа, зөв шүү дээ, хамтараад эдийн засагаа сэргээх хэрэгтэй, энэ засгаас ард түмэн их зүйл хүлээж байна шүү
2014-12-02
zochin:
хайр сэтгэлдээ тунирхсан шиэхэн хосууд аятай шог юм. дэлхийн сонгодог жишиг бол олонхи эсвэл олон болсон нам хамгийн хүчирхэг намтай хамтарч үр дүнд хүрдэг болохоос , үзэн ядах хэлбэрээр жижиг намуудыг моодонд оруулдаг цаг өнгөрсөн билээ. улс орны эрх ашиг, хүний эрхийн асуудлыг чухалд үздэг болсон. намын эрх ашиг гэдэг бол сандал ,ширээний тоглоом . ийм нийгмийг талцуулах тоглоом монголд хэрэггүй бүздээ.
2014-12-02
zochin:
man iig. samarna gj naidaj bga nuhur bol hoolondoo orson an iin tsodgor huu bnldaa.unendee abral l bolood bnshdee man
2014-12-02
zochin:
man hezee ch tur samardaggui
2014-12-02
ман тор барьж чаддагуй нам:
ман самарч огно доо одоо
2014-12-02
ярроо:
өөрсдөө чадахаа больсон үед. ман дууддаг нөхдүүддээ
2014-12-01