Малын ээмэг үйлдвэрлэдэг боллоо

img

Монгол Улс 50 сая гаруй малтай атлаа олон улсын стандартад нийцсэн мах нийлүүлэх боломжгүй хэмээн шүүмжлүүлдэг үе түүх болон үлдэх нээ. Уг нь 2010 онд Монгол мал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд  таван хошуу малыг бүртгэлжүүлж, ээмэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Гэвч энэхүү малын ээмгийг гадаадаас импортоор оруулж ирдэг байсан тул энэ ажил хангалттай сайн хэрэгжилгүй өнөөдрийг хүрсэн аж. Тэгвэл Хан-Уул дүүргийн 14-р хороо, Өлзийт хороололд байрлах “Тэргүүн сүрэг” компани Монгол Улсад анх удаа олон улсын стандартаар малын ээмэг хийж, чип суурилуулдаг шинэ үйлдвэрийнхээ  нээлтийг өнгөрөгч амралтын өдөр хийлээ. Энэхүү арга хэмжээнд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Цогтгэрэл, Вүил Повертич компанийн захирал Ким Чангү, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрах, Мал хамгаалах сангийн дарга н.Мөнхбаяр, “Тэргүүн сүрэг” ХХК –ний Ерөнхий захирал М.Мөнхбат болон тус компанийн ажилтан албан хаагчид оролцсон юм.

й

Тэргүүн сүрэг ХХК –ний Ерөнхий захирал М.Мөнхбат хэлэхдээ “Энэхүү үйлдвэрийг БНСУ-ын Вүил Повертич компанийн тусламжтайгаар байгуулсан. Монгол Улсын бүх малыг ээмэгжүүлж бүртгэлжүүлэх ажилд ахиц гарна. Малыг ээмэгжүүлж бүртгэлжүүлснээр олон улсын стандартад нийцсэн мал амьтны бүртгэл, хийгддэг болно. Үйлдвэрийг ашиглалтад оруулахад нийт 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон. 30 аад ажлын байр гаргаж бий болголоо. Улсаас ямар нэгэн тусламж аваагүй” гэдгийг онцолж байсан юм.

й

Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл “Монгол улсад энэ өвөл 50 гаруй сая мал өвөлжинө, цаашид ч өсөн нэмэгдэнэ. Бид мал сүргээ бүртгэлжүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангах, эм вакцинийг нь системтэй болгох, малын гарал үүслийг баталгаажуулах, хүнсний бүтээгдэхүүн гэдэг утгаараа хаанаас гаралтай гэдэг нь тодорхой байх ёстой гэдэг зарчим баримталдаг. Тиймээс малын түүхий эд зарахад аль нутгаас ирсан, ямар гарал үүсэлтэй арьс шир вэ гэдгээрээ ялгардаг байх ёстой. Нөгөө талаар малын удмын сан, гени зэрэг нь тодорхой байх ёстой. Ингэж бүртгэлжүүлвэл аль нутгийн мал ашиг шим сайтай, аль нь дорой байна. Аль нутгийн мал цус ойртолттой байна гээд маш олон мэдээллийг ээмэгжүүлэх ажлын хүрээнд мэдэх боломжтой. Энэ бүхнийг бүртгэлжүүлж нэгтгэснээр хуучин шигээ хөдөө очоод мал махаа шууд малчдаас бэлтгэдэг цаг үеийг халж, бүртгэлтэй, гарал үүсэл нь тодорхой, эрүүл малын ашиг шимийг хүртэх боломж нээлттэй болно. Монгол мал хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаа ч хангалттай байж чадахгүй байна. Түүнчлэн малын хулгай, алдагдлыг бууруулахад энэ, ээмэг чип маш чухал үүрэгтэй. Яагаад гэвэл олон улсын стандартад нийцсэн энэ ээмэг аймаг орон нутаг бүсийн кодтой, код нь давхардахгүй, мал алдагдсан тохиолдолд мэдээлэл дамжуулах боломжтой чип суулгасан байгаа. Тухайн ээмэг чипийг малд зүүсэн цагаас эхлэн бүртгэлд орно. Импортоор оруулж ирдэг байсан ээмгийг монголдоо үйлдвэрлэдэг болж байгаад баяртай байна” гэв.

й

Энэ үеэр Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрахаас цөөн асуултад хариулт авсан юм.

у

-Малыг ээмэгжүүлэхийн ач тус, ээмэгжүүлэх шаардлага хэр байгаа вэ?

-Гол ач холбогдол нь монгол хүн эрүүл хүнс хэрэглэх ёстой. Өнөөдрийн байдлаар бүх малд энэ ялган тэмдэглэх хэрэгсэл учраас ерөнхийдөө хотноосоо аваад л хэрэглэж байна. Уг нь хүнсэнд хэрэглэх малыг чихэнд ээмэгт зүүж, Мал эмнэлгийн үйлчилгээ хийгддэг, эрүүл гэсэн тохиолдолд иргэд авч хэрэглэдэг болох ёстой. Түүнчлэн гадаад руу малын мал импортлох хэрэгцээ шаардлага байна. Сая хөрш хоёр улсын төрийн дээд хэмжээний айлчлалууд болсон. Энэ үеэр мах гаргах асуудал яригдсан. Хамгийн эхний шаардлага нь энэ ээмэгжүүлж, эрүүл гэсэн баталгаатай махыг авна гэсэн. Тиймээс эхлээд махны үйлдвэрүүд ээмэгтэй малыг авч боловсруулах  ажлаа хийдэг болох ёстой. Ингэхийн тулд мах боловсруулах үйлдвэр, ээмэгний үйлдвэр, төрийн байгууллагууд бие биенээ дэмжиж  нягт хамтран ажиллах ёстой.

й

-Малчид малаа ээмэгжүүлэх ажилд хэр анхаардаг юм бэ?

-Малчид малаа аль болох үнэ хүргэх сонирхолтой байдаг. Тиймээс төрөөс олгож буй тодорхой хэмжээний урамшуулалыг авч, малаа эрүүл гэдэг  баталгааг гаргахад өөрөөсөө тодорхой хэмжээний  мөнгө гаргах ёстой. Жишээ нь, 1000 малтай хүн бүх малаа нэг дор ээмэгжүүлэх боломжгүй бол тухайн жилдээ тодорхой тооны малаа ээмэгжүүлэх. Махны үйлдвэрт өгөх гэж байгаа малаа ээмэгжүүлсэн байх шаардлага зайлшгүй гарна. Өнөөдөр энэ ажлыг төрөөс бүрэн даах боломж хомс байна.  Тэгэхээр малчид тодорхой хэмжээгээр өөрийнхөө малд анхаарлаа хандуулах ёстой. Сум бүрт малын эмнэлэг байдаг. Тэд цаг тухайд нь малыг үзэж шалгаж, вакцинжуулаад явдаг. Бүх малаа ээмэглээд эхлэвэл малын эмч тухайн  ээмгээнд нь карт нээгээд, вакцин хийх зэргээр  үйлчилгээгээг хийгээд тэр картаа үндэслэн мах боловсруулах үйлдвэрлүү  явдаг дүрэм мөрдөгдөх юм.

й

-Энэ ээмэгний давуу тал нь юу юм бол?

-Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан, хөлдөхгүй хугарахгүй баалуулахгүй онцлогтой ээмэг байгаа. Энэ ээмэгжүүлэх аяныг хэрэгжүүлэхэд малчдын оролцоог яаж нэмэгдүүлэх вэ гэхээр төрөөс өгч байгаа янз бүрийн урамшуулалаар дамжуулвал зүгээр. Тухайлбал, ноосны урамшуулал авахад малаа ээмэгжүүлсэн эсэхийг харгалзан үздэг байх, биржээр дамжуулан худалдаж байгаа мал нь чихэндээ эмэгтэй байх зэрэг хууль эрх зүйн орчноор л  энэ ажлыг хийх ёстой. Хувийн үйлдвэрүүд ч өөрсдөө энэ ажилд оролцох ёстой. Өөр нэг арга нь Сум хөгжүүлэх сан байна. Энэ сангаар  дамжуулан малынхаа үржлийн ажиллд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тухайн сумын төсөвт тодорхой хэмжээний мөнгийг байршуулж, ээмэгжүүлэлт хийх асуудлыг шийдээд явах  ёстой. Бүх малаа ээмэгжүүлээд тухайн ээмгэн дээр нь карт нээгээд үйлчилгээгээ хийгээд дараа нь мах комбинат руу нийлүүлдэг дүрэм журамтай. Өмнө нь энэ ажлыг хийх гэхээр үйлдвэр нь байхгүй, ээмэг гаднаас импортолдог байсан тул ээмэгжүүлэх ажил эрчимтэй хийгдэнэ.

й

-Ээмэг ер нь  ямар үнэтэй байдаг юм бэ?

-Гадаадаас импортоор оруулж ирдэг ээмэг нэр бүр 500 төгрөгөөр орж ирдэг. Харин энэ үйлдвэрийн хувьд монголдоо үйлдвэрлэж байгаа ч түүхий эдээ гаднаас оруулж ирж байгаа гэдэг утгаараа арай үнэтэй байх болов уу гэж бодож байна.

й

-Эхний ээлжинд үхэр сүргийг ээмэгжүүлнэ гэсэн үү?

-2010 онд Монгол мал хөтөлбөрийн хүрээнд төсөвд тодорхой хэмжээний мөнгө тавигдаад ээмэгжүүлэлт хийгдсэн. Нийтдээ 7.5 сая мал ээмэгжүүлэх ээмэг оруулж ирээд үүнээс 3 орчим сая үхрийг ээмэгжүүлсэн. Гэхдээ төрийн ажил тасралтгүй  байх ёстой гэдэг үүднээс энэ ээмэгжүүлэлтийг хийж, хэд нь малын чихэнд байгаа хэд нь нядлаад зарсан байгаа вэ гэдгийг бүртгэлд оруулаад  явахад малчдын оролцоо чухал.

й

-Ээмэгжүүлэх ажилд малчид хэр идэвхитэй хандаж байна вэ?

-Ер нь сүүлийн үед малчдын оролцоо их муу болсон. Хувийн мал эмнэлэг юм уу, улсын мал эмнэлгийн газрууд үйлчлэх гэхээр малчид нь малаа цуглууж өгөхгүй байх хандлага их болсон. Малчид улсаас нэг ч мөнгөний зарлагүйгээр малаас гарах ашгаа 100 хувь өөрсдөө хүртэж байгаа. Тэгэхээр малаа эрүүл байлгах, чанартай махаар хүн ардаа хангахад жаахан сэтгэл гаргаж, малчид өөрөөсөө жаахан мөнгө гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд эхний  ээлжинд төрөөс жаахан оролцох, яваандаа ээмэггүй мал худалддаггүй, худалдаж авдаггүй болохоор малчид аяндаа малаа ээмэгжүүлье гээд хүрээд ирэх цаг ирнэ.

й

бы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ГАНАА:
ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ
2015-08-01
ээмэг хаанаас авах вэ:
ээмэг хаанаас авах вэ
2015-04-04
зочин:
ээмэг сайн чанартай байх хэрэгтэй монгол мал хөтөлбөрөөр хийсэн ээмэг ямар ч чанар хангахгүй байсан одоо ихэнх ээмэг унаад дууссан мөнгөө зарж байгаа бол сайн чанартай юм хийх хэрэгтэй гэж бодож байна
2015-01-27
zolo:
yamarch hereggui balai yum .tsagaa oloogui . mal nyadlahdaa tegeed card iig ni unshij uzeed kkk ene bol zugeer l biznes . bur ashigtai biznes .
2014-12-06
zochin:
hogjiltei yumaa.chiptei eemegee altaar hiij balarvaa.chipend baga hemjeenii alt ordog gedeg shuu.eemeg baihdaa ch yahav.ha ha medeelel damjuulah yatshan tuhuurumj yumuu daa.
2014-12-06
малчин:
сайн чанарын ээмэг бол авмаар бн. даан ч хаанаас авч болох талаар мэдээлэл байхгүй бн. гадуур муу ээмэг бн. адуунд суулгадаг чипс 1ш ямар үнэтэй, суулгалтын хөлс гээд бүгд тодорхойгүй битүү бна. танай хаягыг мэдэхгүй бна.
2014-12-05
zochin:
amjilt anjilt amjilt okokokok
2014-12-03
zochin:
mash sain bna ta nart bayar hvrgie, ersdelee hvleegeed iim vildver baiguulsan yawdald chin. 2011 ond eemeg frantsaas 500 t uur orj irj bn gesen....arai hyamd vildverleh bolomj baihgvi yum baih daa. malchid uursduu hudaldaj awaad surchihval zaaval turuur daalgah *rdlaga baihgvi shvv dee yamarch tatwar tvreesgvi baij hotiin bid nart mash vnetei ervvl eseh nl ergelzeetei l mah idvvlj baigaa daa. batalgaatai ervvl bol vne nl ch dvvrchee...
2014-12-03
hulgaichuudaa aytaihan bgaarai :
eruusuu turiin demjlegtei idej uuh gesen hulgaich nar dendlee odoo buur uhrend eemeg hiij zarna gene hutsaad bai yahav 500 gaas doosh ni oruulsan uneer bol bolj l bna turuur malchdiig daramtluulj bgaad undur uneer shahah ni l dee muu huur chini
2014-12-02
оооо:
социализмийн үед төмөр ээмэг байж л байсан шүү дээ хаана хийлгэдэг байсан юм бол
2014-12-02
тийм-шvv:
манайх бvх vхрээ swarowski-н ээмгээр бvрэн гоёчихсон байгаа
2014-12-02
zochin:
man mgl-d nadad ter chinggis bond-n sanxuujilt n oldoxgui l dee. olj avch chaddag maluud xarin gadaadaas avch baigaa unees iluu uneer dotooddoo uildverlene geed tenegttdeg baixgui yu za !
2014-12-02
man mgl:
deerh zochind. hudlaa tootsoo hiigeed. chi tiim surhii um bol ooroo iim uildver baiguulaad ajlaach. chinii ideh mahiig l zov jurmand oruulah geed ajillaj bga sh de. eemegnii une hed baih ni kg mahnii unend barag noloolohgyu.
2014-12-02
zochin:
buteegdexuuniig n xaraxad oirolcoogoor 15-20grx2= 30-40 gr plastic resin oroxoor baina. 1 tonn buyu 1.000.000 gr-n tvvxii edeer buteegdexuun xiilee gexed oirolcoogoor 25.000 shirxeg eemeg xiine. 1 tonn pep resin delxiin zax zeeliin une 700$ gej uzvel 0.028 $ , mongol tugruguur bol 52 tugrug bolno. gadaadaas avch baigaa unees 10 daxin xyamd buteegdexuun gargaj baij yun 500 t- unetei garna gej xudlaa yariad baina aa !!!
2014-12-02
zochin:
tonog toxooromjiig n xaraxad tus byr n 30.000-40.000 $ -n unetei " injection molding" mashinuud baina. amjilt xusie.
2014-12-02
бөаөао:
намайг багад малыг имнэх, им гэдэг байж билээ. одоо ээмэг гэдэг болсон юм байх даа
2014-12-02
ui5u654:
gadni unees xyamd xiigeech
2014-12-02