Үс засуулбал эрхтэн хурц болно
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 2. Мягмар гариг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 11. Ангараг гариг. Дэлгэрүүлэгч одтой, 6 цагаан мэнгэтэй улаан хонь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Суудал Төмөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
х
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ