Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Сургалт судалгааны төвд /ЯТТ-103-ын хажууд/

11.00 цагт Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав  Франц улсын Магистрантурын Үндэсний сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Утас:94949458, 88229458

б

МУИС-ийн 2-р байранд

10:00 цагт МУИС-ийн оюутнууд ТҮЦ машинаас дүнгийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, дипломын хуулбар зэрэг олон үйлчилгээг авдаг болж байна. Мөн шинэ номын сантай болж оюутнууд чөлөөт сонголт хийх боломж нэмэгдлээ. Номын сангийн танхимын нээлт болон ТҮЦ машины нээлт болно. Утас: 98119897

б

Зэвсэгт хүчний Жанжин штабт

11:00 цагт Афганистан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа болно.

б

Fashion tv-гийн байранд

12:00 цагт Дизайнер Отгонжаргалын "O COUTURE Fashion Show Fall 2015" шоуны хэвлэлийн бага хурал болно. Дизайнер Отгонжаргалын 2014 оны "Хамгийн сүүлчийн, хамгийн том гоёлын даашинзны шоу" хэмээн тодорхойлогдож буй "O COUTURE Fashion Show Fall 2015" шоу ирэх сарын 5-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Энэ оны трэнд болохоор 52 ширхэг дахин давтагдашгүй гоёлын даашинзууд төрж, тэр үдэш ирсэн бүсгүйчүүдийн нүдийг хужирлах болно" гэжээ. Холбоо барих утас: 88009700

б

МҮХАҮТ-д

10:00 цагт Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно. Бизнесийн байгууллагын төлөөлөл, судлаач, эрдэмтэд оролцоно.

б

Төрийн ордны “Г” танхимд

11:00 цагт УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Холбогдох утас: 99086153

ы

Оюутны Өргөө l байранд

13:30 цагт  "ӨСВӨР ҮЕ ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ КЛИНИК" -ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтэнд НҮБ, ДЭМБ, ЭМЯ, НЭМГ, МОХ, БЗД-ийн ЗДТГ, Дүүргийн ЭМТ-ийн төлөөлөл оролцоно. Утас: 98896664 утсаар авна уу.

б

МН мэдээллийн төвд

11.00 цагт “Хэрлэн аравт” мэргэжлийн анчдын холбооноос Бурхан халдун хайрханыг аялал жуулчлалын бүс болгохыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт Монголчууд анх удаа “Дакар ралли 2015” олон улсын бартаат замын холын зайн уралдааны автомашины төрөлд оролцох болжээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

d

www.shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ