ШЕЗ-ийн дарга Туркт айлчлав

img

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, проф. Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, тус улсын шүүхийн шинэчлэлийн явцтай танилцав. БНТУ-ын Шүүх, прокуроруудын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Метин Яндырмаз, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нар уулзалт хийж, зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай харилцан мэдээлэл хийв. Мөн шүүхийн зөвлөлүүдийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, шүүхийн шинэчлэлийн талаарх туршлага судлах тухай ярилцав.

ө

Манай улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид Туркийн Хууль зүйн академид зочилж, хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав. Уг баримт бичигт жил бүр Монголын 40-өөс доошгүй шүүгчдийг Туркийн Хууль зүйн академийн сургалтанд хамруулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны материал солилцох, техникийн туслалцаа үзүүлэх талаар тусгажээ.

Уулзалт ярилцлагад Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэг нар оролцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэлэх үг алга:
оюутан охиныг согтуугаар машин жолоодож яваад явган хүний гарцан дайрч амь насыг нь хохироосон /хуулийн хэллэгээр, уул нь ... гэж хэлмээр/ хүн мөн үү? монголын төр, шүүх дампуурчээ.
2014-12-02
shuuhiin shinechlel gej ene mun uu:
za neg uiimerhuu l huuli shuuhiin shinechlel bolloo doo
2014-12-02
tuluul:
ulsiin munguur tansaglaj yavna daa tuluul
2014-12-02
mongold buh yum esregeeree sh tee:
hun dairch alchihaad ingeed yavaad baij bolj bna sh tee chadaj bgaa yumand arga baihgui
2014-12-02
зочин:
монголд бүх зүйл сонин шүү. хүн дайрч алчихсан хүн шүүхийнхнийг удирдаад л .
2014-12-02