Осгож нас баржээ
Чингэлтэй дүүрэгт хүн нас барсан байна гэсэн мэдээллийн дагуу өнгөрөгч шөнө цагдаагийн байгууллага шалгахад согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 50-55 орчим насны эрэгтэй хүн осгож нас барсан байжээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд гудамжинд унтаж гар, хөлөө хөлдөөх, осгож нас барах эрсдэл гардаг.
б
Иймд иргэдийг энд тэнд явж байхад архи ууж, биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон хүн таарвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж туслахыг хүсч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ