
“Украины зүүн хязгаарын Луганск мужид энэ сарын 5-наас
эхлэн гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжихээр боллоо” гэж Европын холбооны
Аюулгүйн зөвлөлөөс мэдээллээ. Украины
арми болон Луганск мужид хяналтаа тогтоогоод буй салан тусгаарлагчид энхийн
гэрээ байгуулж, тодорхойгүй хугацаагаар гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан
тухай “
www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн гал зогсоохоос гадна энэ сарын 6-наас
эхлэн Луганскт байрлаж буй танк зэрэг цэргийн зориулалтай техникүүдийг
гаргахаар төлөвлөжээ.
Европын холбооны Гадаад
хэргийн сайд Франк Валтер Штайнмайер “Арми
болон салан тусгаарлагчдын байгуулсан
гэрээ ирэх оныг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих болно. Тун удахгүй хугацааг
сунгах эсэх асуудлаар гурван талын хамтарсан уулзалт зохион байгуулахаар боллоо”
гэж хэлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 5-нд Минск хотноо Украин, Орос, Европын
холбооны удирдлагууд Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээг байгуулсан ч энэхүү
гэрээ 10 хоногийн дараа хүчингүй болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ