Хөрөнгө оруулалтын сан байгуулна

img

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Ерөнхий сайдын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

a

Тэрбээр хэлэхдээ, өчигдрийн Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаас гурван зүйлийг онцлон мэдээлье. Хөрөнгө оруулалтын сан  байгуулах тухай шийдвэр өчигдөр гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэлийг үндэслээд Монгол Улсын Хөгжлийн банк Олон улсын санхүүгийн байгууллагуудтай олон удаагийн хэлэлцээр хийсэн. Үүний дүнд зарим газраас хариу ирсэн. Тухайлбал, JP Morgan банкнаас санал ирүүлсэн. Уг саналын дагуу хөрөнгө оруулалтын сан байгуулах ажлыг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч байгууллагуудтай хэлэлцээр хийж явуулах эхний санхүүжилтийн эх үүсвэр болгож 100 сая ам.долларын хэмжээтэй санхүүгийн амлалт өгөх эрхийг Хөгжлийн банкинд олголоо. Энэ  “Хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэн байгуулах, бодлогоор дэмжих, чиглэл өгч ажиллахыг Сангийн яаманд даалгасан шийдвэр гарсан. Хөрөнгө оруулалтын сан гэдэг бол дотоодын зах зээл дээр мөнгө босгох, үйл ажиллагаа явуулах үйлдвэрлэлийг өргөтгөхөд чухал үүрэгтэй гэдгийг мэдэж байгаа.

a

Дараагийн нэг чухал асуудал нь өнгөрсөн жил Монгол Улсад 10 гаран спортын томоохон тэмцээн уралдаан зохион байгуулсан байна. Олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулснаар тухайн улс орноо сурталчилдаг, тухайн улсын  тамирчид олимпын эрх авах болзолоо хангахад тус нэмэр болдог, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх боломж олдогоороо давуу талтай. Түүнчлэн зохион байгуулагч оронд тодорхой хэмжээний бизнесийн ашиг орж ирдэг. Тиймээс сүүлийн жилүүдэд томоохон тэмцээн уралдааныг улсдаа зохион байгуулах сонирхол нэмэгдсэн. Өнгөрөгч онд манай улс 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, 10 орчим тэмцээн уралдаан зохион байгуулснаас нийтдээ 5500 орчим спортын тамирчид дасгалжуулагчид оролцсон,. Улсад 6.5 орчим тэрбум төгрөгийн ашиг дам бусаар орсон гэх мэдээлэл байгаа. Энэ бүхнийг үндэслээд ирэх 2015 онд 14 спортын тэмцээн уралдаан зохион байгуулахаар боллоо. Томоохоноос нь дурьдвал, Чингис хаан Гран При жудогийн тэмцээн, марафон гүйлтийн тэмцээн, монгол туурагтны ббөхийн барилдаан чөлөөт бөхийн “Мongolian open” тэмцээнүүд байна.

a

Удаах асуудал нь тусгай зориулалтаар ан агнах агнуурын тоо толгой хэмжээг тогтоосон. 2015 онд Монгол Улсын 40 орчим бүс нутгаас 40 тэх, 60 янгир, 20 саарал чоно, 20 халиун буга, 10 бор гөрөөс, 10 зэрлэг гахай агнуулах юм байна. Тусгай зориулалт гэдэг нь гадаадын мэргэжлийн анчид санал хүсэлт гаргаснаар ангийн зөвшөөрөл олгож, Монгол Улс тодорхой хэмжээний орлого ордог. Олсон орлогийн 50 хувь тухайн ан агнуулсан сум орон нутагт очдог. Ихээхэн хэмжээний мөнх сумын санд төвлөрнө гэсэн үг. Нийтдээ 2.1 тэрбум төгрөг сумдад очино. Энэ мөнгөний 50 хувийг байгаль орчныг нөхөн сэргээх, ан амьтныг өсгөж үржүүлэх, байгалийн нөхөн төлбөрт зарцуулдаг хуультай. Тэгэхээр энэ бүхэн тухайн улс орны байгаль орчныг хамгаалах ажилд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр болдогоороо онцлогтой.

a

Мэдээллийн дэлгэрэнгүй Засгийн газрын  http://zasag.mn/ цахим хуудаснаас авах боломжтой гэж мэдэгдсэн юм. Мөн тэрбээр хэлэхдээ Ерөнхий сайд өөрийнхөө нэр дээр нэрээр олон нийтийн сүлжээгээр буюу фейсбүүк, инстиграм, твиттерт ямар нэгэн хагя нээгээгүй. Гэтэл сүүлийн үед твиттерт долоо, фейсбүүкт таван хаяг нээгдсэн байна, энэ бүхэн ор үндэсгүй хуурамч шүү шүү гэдгийг онцоллоо. Ерөнхий сайдтай холбоотой, Засгийн газартай холбоотой мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч болон хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба шуурхай хүргэж байх болно. Хамгийн баталгаатай мэдээлллийг Zasag.mn цахим хуудаснаас авч боломжтой гэлээ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

funny:
амьтнаа алчихаад дараа нь тэр эрх борлуулсан орлогоороо үржүүлэхэд нь зарцуулна гэнэ шүү. ёоооё заавал энэ амьдыг өсгөхийн тулд өөрсдөөр нь санхүүжүүлдэг энэ тэнэг тогтолцоог болиоч ээ. уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуйн орлогоосоо бусад энэ жижиг төслийн орлого бүрдүүлдэг ядарсан хэсгийг нөхөн болдоггүй юм уу
2014-12-02
нам бусчуудын эвсэл:
4-р ангийн боловсролтой кармааны хулгайчаас төрийн хулгайч болсон жонхуу баттулга, амбиц амаржаргал, бага насны охин хүчиндэгч наранхүү, дүлзэн зоригт, долир бурмаа,гитлер батзандан, зууны шилдэг үзлийн царай муут шар эрдэнэчимэг, түгжил батцогт нарыг намаасаа хөөж чадахгүй ардчилсан нам одоо болих хэрэгтэй. та нар бол улс орныг битгий хэл өөрсдийн намын хэдэн нөхдөө олигтойхон аваад явах чадваргүй нөхөд гэдгийг чинь монголын ард түмэн нэг харлаа. одоо та нарт тархиа угаалгаад байж байдаг бичиг үсгийн боловсролгүй өмхий дебил анархистууд бид биш. одоо та нарт ганцхан зам л үлдсэн. уих-г хугацаанаас нь өмнө тараах шийдвэрийг яаралтай гаргах нь та нарт өлзийтэй тусна, эс тэгвээс танай нам газрын хөрснөөс арчигдаж, та нарыг бүгдийг чинь ард түмэн хөлийг нь гозолзуулаад ачих болно. одоо та нарт тархиа угаалгадаг хүн гэж байхгүй. ингээд л энэ балай нөхдүүдийг хараад хоорондоо хэмлэдэж нервээ барж суухгүй... ман ч гэсэн яг адилхан. зууны шилдэг зальт үнэг дорнодын матадын нефтийг канадуудад, хятадуудад бэлэглэгч, дансандаа зөвхөн илээр мэдэгдэж байгаа нь сая доллартай очирбат, өмхий сартуул багабанди, мак-н нямтайшир урвагч баяр гээд дан хулгайч луйварчид дүүрэн байгаа.......яагаад уих тарах ёстой вэ гэвэл шинэ засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдах гэж бүтэн сар болно. 2015 оны өмнө байгуулагдвал их юм болно. тэр байгуулагдсан шинэ засгийн газар их удаан тэслээ гэхэд 6 сар тэсвэл их юм болно. хэрэв уих тарахгүй бол 6 сарын дараа гэхэд гаж донтноор дүүрсэн янкуудад тархиа угаалгасан украин шиг дайн самууны байдалд орж эдийн засаг бүрэн дампуурахаар байна..... улс эх орны ирээдүйгээ бодох юм бол хамгийн зөв шийдэл бол америкийн санал луйварддаг машинаар гарч ирсэн улсын их хурал нэн даруй тарж, одоогоор сансарт нисэх л дутуу байгаа элбэгдорж нэн даруй огцрох хэрэгтэй байна. энэ 2 субьект одоо суудлаа тавьж өгөхгүй ч хүссэн хүсээгүй ард түмэн тун удахгүй босож энэ 24 жилд улс орныг удирдан залахдаа их далайд хөлөг онгоцоо живүүлэхэд оролцсон та бүгдийг бүгдийг чинь шударга шүүхийн өмнө аваачих л болно... ард түмний саналыг америкийн санал луйварддаг машинаар луйвардаж гарч ирсэн уих, ерөнхийлөгч, огцрохыг шаардаж байна. төрийн эрхийг нэр төр цэвэр гадаад болон дотоодод өндөр боловсрол эзэмшсэн шинэ залуу үе удирдах болтугай.... https://www.facebook.com/profile.php?id=100007399847020 nambus nambuschuudiin evsel. нам бусчуудын эвсэл
2014-12-02
bagii:
ene mangar u meddeg yum byalduuch xulgiach
2014-12-02