Оюутнууд дүнгийн тодорхойлолтоо "ТҮЦ"-нээс авна

img

Монгол Улсын их сургуулийн оюутнууд ТҮЦ машинаас дүнгийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт дипломын хуулбар зэрэг олон үйлчилгээг авдаг болж байна. Мөн шинэ номын сантай болж оюутнууд чөлөөт сонголт хийх боломж нэмэгджээ.

ы

МУИС-ийн байруудад оюутнуудад зориулан таван ТҮЦ машиныг байрлуулжээ. Тус сургуулийн сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбат "Энэ нь оюутнуудын цагийг хэмнэх, сургалтын албан ачааллыг бууруулах давуу талтай. Манай оюутнууд сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт гээд сургуулиас авдаг бичиг баримтыг ТҮЦ машинаас авах боломжтой болж байна. Эндээс авсан бичиг баримт нь холбогдох албан хүний гарын үсэг, тамга тэмдэгтэй албан ёсны байна" гэж ярилаа.

б

Гэхдээ одоогийн байдлаар оюутнууд өөрийн картаа ашиглан сургуулийн болон дүнгийн тодорхойлолтоо авах боломжтой байгаа. Удахгүй бусад үйлчилгээнүүд нэмэгдэх юм байна. Энэ ажлыг хийхэд Боловсрол шинжлэх ухааны яамнаас 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт гаргажээ. Ирэх оноос ТҮЦ машины тоог нэмэгдүүлэхэд анхаарна гэж албаны хүн онцолж байсан.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mizu:
шутис аль эрт нэвтрүүлсэн шүү дээ
2014-12-02