Онцгой байдлын газраас шалгалт хийнэ

img

Нийслэлийн Засаг даргын гаргасан “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн ажлын хэсэг байгуулах тухай” захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх  шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хамтран зохион байгуулна.

б

Шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжууд, худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг эрх бүхий зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын агуулах, объектууд тус тус хамруулах аж.

ө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл ашиглах, худалдан борлуулахыг хориглосон. Иймд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг эрх бүхий болон зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж байгууллага, иргэд пиротехникийн хэрэгслийг хадгалсан, худалдан авсан, худалдсан, ашигласан тохиолдолд хураан авч улсын орлого болгох, холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна. Шалгалт энэ сарын 3-23-ны өдрүүдэд үргэлжилнэ.

б

Б.Бэхи

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ