Өнөөдөр болох үйл явдал

- 10.30 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа унага хийдэг ээжүүдийг УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхдүүдийнх нь хамт Төрийн ордонд хүлээн авч уулзана.
]d
- 11.00 цагт Жанжин клубт Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн тоглолт болно.
б
- 11.00 цагт Монгол Францын Төв Францын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Францын алдарт гитарчин Тибу Куваний тоглолт зохион байгуулах тухай хэвлэлийн бага хуралтай.
б
- 11.00 цагт Дэлхий дахинаа "Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо" уриан дор тэмдэглэж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Монголын Хүүхдийн Ордны хүндэтгэлийн танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
б
- 12:45 цагт: ТВ-9 телевизийн “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн уран бүтээлч багачууд Японы кино пестивалид амжилттай оролцож цомын эзэн болсон талаараа “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
ы
- 12.00 цагт Монголд анх удаа Тэргэнцэртэй Сагсан Бөмбөгийн үндэсний шигшээ баг байгуулагдаж, тив дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцох зорилготойгоор бэлтгэлдээ гарсан талаар Спортын Төв Ордоны хэвлэлийн танхимд хурал зарлажээ.
ы
- 14.00 цагт “Таны төлөө - Танд тусалъя “ аян хаалтын ажиллагаа Төмөр замын дуу бүжгийн чуулгад болно.
б
- 11.00 цагт Парламентад суудалгүй намууд цаг үеийн асуудлаар СЕХ-ны дугуй зааланд хэвлэлийн хурал хийнэ.
б
- 11:00 цагт "Аюул дагуулсан 12 дугаар сар" хэвлэлийн бага хурал Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын хурлын танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ