Спортын төв ордныг шударгаар ашиглуулъя, Одонбаяр дарга аа

img

Бүх зүйлийг хувьчилж, үнэ чөлөөлснөөр ард иргэдийн нуруун дахь ачаа нэмэгдэж, зөвхөн хувийнхны бизнес хөгжинө гэсэн өрөөсгөл ойлголт ард хоцорчээ. Төр хамгийн муу менежер байдаг жишээ олон зүйл дээр харагдаж байгаагийн нэг нь спортын ордон юм. Баригдаж эхэлсэн цагаасаа монголын бүхий л спортын салбарынхны хоёрдахь гэр, бэлтгэлийн суурь бааз, амжилтын гол түлхүүр нь болж байсан спортын төв ордон орчин үеийн шаардлага хангахгүй болоод удаж буй.


Гэвч одоог болтол энэ ордонг засаж сайжруулах талаар бодитой хийсэн ажил алга. Хэдэн жилдээ нэг удаа гаднах өнгийг нь сольж, дотор ханыг нь будсан төдий болоод жилийн дөрвөн улирлын турш ашигласаар.


Засаг Спортын төв ордонг мэдэлдээ байлгаж, маркетинг менежментгүй хөсөр орхиж байгаагийн ганц шалтгаан нь бүх холбоодод ижил тэгш үйлчлэх, БТСГ өөрсдийн гэсэн бэлтгэлийн төвтэй байх гэсэнтэй холбоотой. БТСГ нь шигшээ багийг зангидаж авч явах ёстой бөгөөд тамирчдыг бэлтгэл сургуулилт хийх нөхцлөөр хангах үүрэгтэй. Бас спортын дунд сургуулийн суурь бааз нь болж, монголын спорт холбоодтой хүсэлт гаргасных нь дагуу хамтран ажиллах ёстой.


Гэхдээ БТСГ-ын харъяа Бэлтгэлийн төв нь үндсэн чиг үүргээсээ хазайгаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Олон жилийн турш спорт холбоодын тэмцээн уралдааныг хүлээн авч, зохион байгуулах боломжоор хангадаг байсан энэ газар одоо зөвхөн МҮСБХ-ны эзэмшил болжээ.


Спортын ордонд волейбол, бокс, чөлөөт, сагсан бөмбөг гээд спорт холбоодын заалны бүхий л тэмцээн уралдаан, нас насны ангилалын УАШТ явагддаг уламжлал ард хоцорч, одоо МҮСБХ өөрсдийн хүссэн тэмцээнээ энд явуулж буй. Бусад холбоод хүсэлт гаргаад ч нэмэргүй. Жилийн турш хуваарь гаргасан гэдгээр ам  таглана. Арга ядсан холбоодууд өдрийн сая төгрөгний өртөгтэй, үзэгч очдоггүй “Буянт Ухаа” ордонд тэмцээн уралдаанаа явуулсан болоод дуусгана.


Жил тойрон хүлээж заал авах хүсэлт илгээвч, шалтаг тоочсоор хугацаанаас нь хоцроож, дараа нь өөрсдөө хугацаандаа амжиж өгөөгүй гэдэг үндэслэлээр заал өгөхөөс татгалзах эрхтэй болно. /Зарим холбоодод танай холбоо надад таалагдаггүй гэдэг шалтгаанаар заал өгөхгүй байх эрх спортын бэлтгэлийн төвийн даргад байна/ Яг ийм жишгээр спорт холбоодууд УАШТ-үүдээ Спортын ордонд хийж чадахгүй байна. Энэ зөвхөн МҮСБХ-той ижил үйл ажиллагаа явуулдаг Монголын сагсан бөмбөгийн холбоонд хамаарахгүй бөгөөд, ижил хуваарьтай, урт хугацааны тэмцээн зохион байлгуулдаг Волейболын холбоонд ч хамааралтай.


МСБХ сүүлийн гурван жил спортын төв ордонд лигээ зохион байгуулах хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл зааланд үйл ажиллагаа явуулах гэрээ хийж чадаагүй байна. Тус холбооны ерөнхийлөгч н.Тамир долоо хоногт тогтмол 2-3 удаа БТСГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Одонбаяртай уулзаж, зааланд тэмцээнээ явуулах хүсэлтээ өгдөг ч шалтаг тоочиж хойшлуулсаар.


Шалтгаан нь тодорхой бус. МҮСБХ-ны ерөнхийлөгчөөр УИХ болон ЗГ-ын гишүүн С.Эрдэнэ ажилладаг. Түүний дарамт шахалтаар эдгээр холбоодуудад заал өгөхгүй, тус холбоо давуу эрхтэйгээр тэмцээн явуулдаг гэсэн дам яриа ам дамжин яригддаг.


Ямарсайндаа заал өгөхийг салбарынхаа сайдаас биш С.Эрдэнэ сайдаас асуучихаад эргээд мэдэгдье гэж хэлэхэв. /Нэрийг нь нууцлая. Дурьдчихвал дахиад заал авч чадахаа байж ч мэднэ/


Угтаа бол хэнд, хэзээ заал олгохыг ордны менежер шийдчих төдий. Гэтэл спортын салбарт улс төр холилдсоны гайгаар зайлшгүй сайд дарга, яамдаар гүйж заалны гэрээ хийнэ. Үгүй бол хоосон хоцорно.


Энэ байдлыг халах цаг болсон. Спортын төв ордныг хувьчилж, зөв менежменттэй компанид өгвөл спорт холбоод цэвэр өрсөлдөөний журмаар зааландаа тэмцээн зохион байгуулах гэрээ хийж, улс төрөөс хараат бус, орчин үеийн, бие даасан, ашигтай ажилладаг спортын ордонтой болох боломж бий.


Нөгөө талаар хувьчилж чадвал, топ гэсэн ангилалд багтдаггүй холбоодуудад ч хотын төвд тэмцээн уралдаанаа явуулах боломж шударгаар олдох сайн талтай. Арга ядахад нэг сайдын холбоо өөрсдийн хувийн өмч шиг ашигладаггүй болох биз.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ordnii zuun tald gimnastikiin ganc zall baidag.ene gimnastikiin holboonii nariin bichig darisuren tailangiin huralaa ch hiilgui olon jil bolloo.yu ch hiihgui,hunii olon huuhduudeer huviin erh ashgaa huuculduj,aldar ner huuculduhuus uur medeh yumgui emeed sanuulj heldeg deer gazar gej baidag bolov uu
2015-01-02
jjaaj:
зөв л юм бичиж дээ. спортод улс төр мөн ч их орж бна даа. энэ бол мөхөл л гэсэн үг
2014-12-03
anasakasan:
сагсан бөмбөгийн 2 холбооны асуудал ш дээ. энэ хэрүүлдээ ард түмнийг оролцуулах шаардлага байгаа юм уу. хэн сайн ажилласан нь гарч ирнэ ш дээ.
2014-12-03
зочин:
дарга наранбаатар нь америкад хэлний курсад суухаар 3сарын чолоо авсан гэнэ. та нар иртэл нь хулээх байх даа.
2014-12-03
zochin:
s.erdene shoron orond orj yavsan huligaan zavaan etgeed sh dee.odo turiin said bolson.ehner n 4 davhraas unaj nas barsan.oliggui amitan daa.odo sportod hurtel garaa shurguulaad. sport baitugai uls turuus tseverlegdeh heregtei dee
2014-12-03
zochin:
sportiin tov ordonii zaaluudiig menejmentiin hubichilalaar hubichilaad ogchihmoor yum. ssajyam uun deer anhaarch ajilmaar yumaa
2014-12-03
zochin:
ene sportiin tov ordon chini tamirchid beltgel surguulilt hiih gazar biz dee hooe ter buynt uhaa chine ordond uraldaan temtseen boldog gazar biz dee. er oilgohgui yum sportiin tov ordonii nurj unah chahsan jijig zaaland hiih yumgui humuusiig tsugluulaad orilj charluulj temtseen yabuulsan bolgood l arai orgon hureetei menejment hiimeer yumaa ene holbooduud
2014-12-03
olloo:
hezee nuraah ve? buh l buten uls bn daa, iim ordontoi ch bh gej dee !!!
2014-12-03