Бэрхшээлгүй үзмэр
Дэлхий дахинаа "Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо" уриан дор тэмдэглэж байгаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах" олон улсын өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музейн үйлчилгээ хүртээмжтэй хүрэх боломжийг бүрдүүлжээ. Монгол цэргийн түүхийн музей хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, тэгш үйлчлэх боломж бүрдүүлсэн байна. Ингэснээр Монгол цэргийн музейгээр үйлчлүүлж буй сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлний орчуулагч, харааны бэрхшээлтэй иргэд үзмэрийг барель үсгэн тайлбартайгаар үзэж, сонирхох боломжтой болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ