Засгийн бүтэц гацаанд орсон уу
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт багаа бүрдүүлэхэд хоёрхон хоног үлдээд байна. Тэрбээр энэ баасан гаригт багтааж УИХ-ын даргад танхимын бүтцээ өргөн барьсан байх ёстой. Гэтэл зөвшилцлийн ажлын хэсгүүд тохиролцож чадахгүй байгаа сураг дуулдав. АН-ынхан МАН-ыг засагт хамтрах санал тавихдаа анх таван суудалд амалсан бололтой. Харин одоо сайдын суудлыг дөрөв болгон бууруулсан нь МАН-ынхныг гэдийхэд хүргэжээ. Эрх баригчид парламентад суудалтай бүх намуудад бялуу хүртээх зорилготой байгаа. Тиймээс ч МАН-ын нэг суудлыг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд шилжүүлэх санал тавьсан гэнэ. Харин энэ нь МАН-ынхныг гэдийхэд хүргэж, өнөө маргаашгүй өргөн баригдах ёстой бүтцийн асуудал гацаанд оржээ.
а
Бүтцийн хувьд яригдаж буй бас нэг асуудал бол Ерөнхий сайд яамдыг буцаан салгаж, бүтцээ нэмэгдүүлэх сураг байна. Учир нь МАН-ынханд амалсан яамдаа өгөхөөр МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлийнхэн хоосон хоцрох гээд байгаа учраас шинээр байгуулж, амыг нь таглах ч шуум байна. Парламентад суудалтай бүх намуудтай зөвшилцөж, бүгдэд нь хамтрах санал хүргүүлсэн нь Ерөнхий сайдад одоо чөдөр тушаа болж эхлэв бололтой.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ