Мэтью Макконахи: Каприо надад атаархлаа гэж үү
“Dallas Buyers Club” киногоороо өнгөрсөн жил “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн жүжигчин Мэтью Макконахигийн “www.nydailynews.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд уран зөгнөлт “Interstellar” буюу “Оддын хооронд” киноны гол дүрийг бүтээсэн юм.
1
-Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн төлөөлөгчтэй чинь ярихад таныг Лондон явсан гэсэн. Амралтаар эсвэл ажлаар явав уу?
-Сайн байна уу. Лондон явсан минь ажил, амралтын аль ч биш. Зүгээр л нэг найзтайгаа уулзсан юм.
1
-Та сүүлд “Interstellar” кинонд тоглосон. Кино нээлтээ хийгээд нэг сарын хугацаа өнгөрсөн ч Америк гэлтгүй олон орны кино чартыг тэргүүлж буй?
-Олон зуун кино сонирхогчийг байлдан дагуулж буй киноны гол дүрийг бүтээсэндээ баярлаж байна. Жүжигчин хүн ямар үед баярладаг гээч. Найруулагчийн хараанд өртөж гол дүр авах, киноны зураг авалт эхлэхээс өмнө кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгэх, кино нээлтээ хийх үед олон сэтгүүлч болон үзэгч “Ямар гайхалтай уран бүтээл вэ” гэж асуух. Мөн эцэст нь тоглосон киноныхоо дүрээр “Оскар” эсвэл олон уран бүтээлчийн очих дуртай кино наадмуудаас шагнал авах. Энэ бүхэн уран бүтээлч хүнийг баярлахад хүргэдэг.
1
-Энэ бүтээлд жүжигчин Энн Хэтэуэйнтэй хамтран тоглосон. Хамтрагчийнхаа тухайд?
-Үзэсгэлэнтэй Энн Хэтэуэйн. Сайн охин. Эхнэр минь уурлахгүй гэдэгт итгэлтэй байна. Үнэндээ киноны өрнөл хэсэг буюу үнсэлцэх хэсэг надад таалагдсан. Миний бодлоор тэр бүсгүй их сайн үнсэлцдэг юм шиг санагдсан.
1
-110 минутын турш үргэлжлэх энэхүү киног Их Британийн нэрт найруулагч Кристопхер Нолан найруулсан. Олон ч уран бүтээлч энэ эрхмийг их ууртай, догшин гэж ярьж байхыг сонссон?
-Ууртай, догшин гэхээсээ илүү шаардлага өндөртэй гэхэд болно. Шаардлага нь хэтэрхий өндөр учир олон уран бүтээлч шаардлагад нь тааруулахад хүндрэлтэй байдаг байх. Тэгэхдээ би өөрийгөө магтаж байгаа юм биш. Кристопхер Нолан надад таалагдсан. Түүний шаардлага надад тийм ч хэцүү байгаагүй.
1
-Та өнгөрсөн сарын 19-нд Холливудын алдартнуудын 2534 дэх одны эзэн болсон. “Мэтью Макконахи” гэх одтой болоход ямар байв?
-Би 1990 онд оддын гудамжинд очиж байсан юм. Тэр үед Майкл Жексоны алдрын одны дэргэд зургаа авахуулаад “Харж л байгаарай. Би 10 эсвэл 20 жилийн дараа заавал ийм одтой болно” гэж өөртөө амлаж байсан. Амласандаа хүрсэндээ баяртай байна. “Алдрын од” энэ онд авсан хамгийн том шагнал. “Алдрын од”-ны батламж “Оскар”-ын шагналын дэргэд байдаг. Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй гурван зүйлээ нэрлэ гэвэл гэр бүл, карьер, дээрх шагналууд минь.
1
-Майкл Жексон гэсэн үү?
-Тиймээ. Энэ залуугийн дуунууд надад таалагддаг.
1
-Леонардо Ди Каприо нэгэн ярилцлагынхаа үеэр “The Wolf of Wall Street” кинонд жүжигчин Мэтью Макконахи жоохон хэсэгт тоглосон. Энэ хэсгийг үзэхэд Макконахид бага зэрэг атаархсан шүү. Яагаад гэвэл тэр надаас царайлаг харагдаж байсан” гэсэн?
-За боль доо. Каприо надад атаархлаа гэж үү. Тэр зальтай ямар учраас тэгэж хэлснийг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ цаадах чинь намайг шоглож л тэгсэн байх. /Инээв/ “The Wolf of Wall Street” киноны нээлтэд би эхнэр Камила Элвесийн хамтаар оролцсон юм. Тэр үед эхнэр минь миний дэргэд байж “Леонардо Ди Каприо ямар царайлаг юм бэ” гэж хэлсэн. Би мэл гайхаад эхнэр лүүгээ харахад “За за тоглосон юмаа” гэж хариулсан.
1
-Та хоёр найзууд биз дээ?
-Тиймээ. Маш сайн найзууд. Каприо найзыгаа ингэж муухайгаар яриад явахгүй шүү. Үнэнийг хэлэхэд, түүний дэргэд зогсоход би өөрөөсөө ичдэг. /Инээв/
1
-Таны эхнэр Камила Элвес үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй. Гурван хүүхэд төрүүлсэн гэхэд гайхалтай гоолиг биетэй?
-Тиймээ. Анх хараад дуу алдаж байсан. Шууд гүйж очоод л “Сайн уу, намайг Мэтью Макконахи гэдэг. Чи надад таалагдаж байна. Надтай болзооч” гэж хэлсэн. Ингэж хэлэхэд эхнэр минь гайхсан ч гэсэн зөвшөөрсөн хариу өгсөн.
1
-Та ч зоригтой юм аа. Анх удаа уулзаж байгаа эмэгтэйгийнхээ аль хэсэг рүү эхэлж хардаг вэ?
-Арьс. Би цэвэрхэн арьсанд дуртай. Эмэгтэйчүүд булбарай зөөлөн арьстай байхад би дуртай.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ