Горилогчдын сураг
Засгийн газар бүтэц гацаанд орсон нь тодорхой болов. АН-ынхан парламентад суудалтай бүх намуудад найр тавихаар шийдсэн нь МАН-ынханд таалагдсангүй. Эрх баригчид бүтцийг нэмээд ч хамаагүй тугалыг турааж, эхийг нь эцээхгүйгээр шийдэх гэсэн ч МАН эсрэг байр суурьтай байна. Тэд хүнд цаг үед нэмэх бус танаж хасах ёстой хэмээн үзэж байгаа гэнэ. Үнэн хэрэгтээ МАН-ынхан цөөнгүй яамны эрхийг авах гэсэн хүсэлдээ хөтлөгдөж байгаа болов уу. Эсвэл МАХН-ыг засгаас шахах оролдлого хийж байхыг ч үгүйсгэх аргагүй. Ямартай зөвшилцөнө хэмээн ширээний ард тухалсан нөхөд хоёр тийшээ хараад суучихав.
н
Ийн бүтцийн асуудал мухардалд орж, шийдэгдээгүй байтал сайдад горилогчдын нэрс тодорч эхлэв. Цахим ертөнцөд хэд хэдэн хувилбар яригдаж байна. Тухайлбал Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар Ц.Оюунгэрэл хэвээр үлдэх сураг байна. Өөр нэг хувилбар дээр тус яамыг Ц.Оюундарь эсвэл А.Ганбаатар удирдана гэжээ. Мөн Уул уурхайн яамыг одоо дэд сайдаар нь ажиллаж буй О.Эрдэнэбулган толгойлох сураг ч байна. Хүн ам, нийгмийн хамгааллын яамыг Д.Оюунхорол, Боловсрол, шинжлэх ухааны яамыг Б.Цогтбаатар, Хөдөлмөрийн яамыг С.Эрдэнэ, Хуульзүйн яамыг Д.Дорлигжав, Эрүүл мэндийн яамыг Л.Жамбалжав гэх мэтээр сайд болж болзошгүй хүмүүсийн нэрс яригдаж байна. Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг АН, МАН-ынхан хэн нь авахаа тохироогүй байгаа бололтой. Хэрэв АН авбал А.Гансүх, МАН бол Ц.Сандуй энэ яамыг удирдана гэх мэдээлэл ч байна.
ш
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ