ИЗНН квотоо хадгалахыг хүсэв

img

АН-аас Засгийн газрыг хамтран байгуулах санал тавьсантай холбогдуулан өнөөдөр Төрийн ордонд ИЗНН-ын Улс төрийн зөвлөлөөс томилогдсон Ажлын хэсэг АН-ын Ажлын хэсэгтэй уулзлаа. ИЗНН Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн томилогдсоныхоо дараа УИХ-д хэлсэн үгийг дэмжиж, Монгол Улсаа тогтвортой хөгжилд хүргэхийн тулд эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван тулгуурт бодлого явуулж,  хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэний бүтээлч үйлсийг дэмжих замаар эдийн засгаа өөд нь татаж, олон түмнийхээ амьжиргааг сайжруулахын төлөө Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулах нь зүйтэй гэж  үзэж буйгаа илэрхийлэв. Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн нам болон УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа ч дуулгав.

ө

АН-ын ажлын хэсэг АН нь ИЗНН-тай олон жилийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаатай байдагт сэтгэл хангалуун байдгаа хэлээд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ч хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн ИЗНН-ын Улс төрийн Зөвлөлөөс Засгийн газарт хамтран ажиллах АН-ын саналыг хүлээн авч, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны  удирдлагаа үргэлжлүүлж, УИХ-аар баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд илүү чармайлттай ажиллах зүйтэй  гэж шийдвэрлэснийг АН-ын ажлын хэсэгт албан ёсоор уламжиллаа.

ө

ИЗНН-ын Ажлын хэсэгт намын дарга С.Оюун, С.Дэмбэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбат, Улс төрйн зөвлөлийн гишүүн Ц.Ганхуяг, Б.Хүдэр-Ян нар ажиллаж байна гэж ИЗНН-ын ХМА-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

batdorj:
oyun odoo bolnoo.saidad bol unexerr tolgoi dutah yum bnle.odoo naimaaga bolio.chamd mongoochuud durgui bolson.yagaad gevel chi yu ch hiigeegui.zugeer l uurtuu turiig ashiglasan.odoo zail.oyunhorol yailaad ugnuu.kkk
2014-12-03
zochin:
namiinha teneguude avaad b o yamnaas hurdan yavaarai ta nar ene yamand ogt hereggui ter bazar erdenechimeg geed yoyonuuda hurdan avaarai
2014-12-03
zochin:
iznn gej er nyamar namyum be odoo stop . oyun olon jil zuulun suudald suudaag you hiij you ch hiigeegui zugeer yavsan n deer shall demii budlian hutgaggch nam shte
2014-12-03
зочин:
изнн гэж дампуу нам байнаа, тэр боя-ын хар. бүгд намын хулгайчууд, юу ч хийхгүй, худлаа шинэчлэл ярьсан баагийнууд
2014-12-03
яанаа:
монголын гэсэн тодотголтой улс төрийн намууд ихэнх нь хувийн жижиг мухлаг маягаар үйл ажиллагаагаа явуулж байна. гишүүдээ гаргаад жагсаа тоолоод өгъе гэж хэлмээр санагддаг.эдний дунд изн нь арай гайгүй байх.ямар ч байсан ганц нэг хүнээ парламентад суулгаад байдаг юм.бусад нь бүгд компаний туслах аж ахуй маягтай болсон шүү дээ.туслах аж ахуй гэдэг нь ганц нэг * тахиатай тэр нь өсөж үрждэггүй үрлэгийн эзэн болсон нэгжийг хэлнэ. манай жижиг намууд бас их юм ярина хэрээ мэдэхгүй бүлтэрцгээнэ, та нарыг хэн тоох юм бэ багийн сонгуульд ч нэр дэвшүүлж сонгогдоогүй хэвтэж томрох хэрэггүй гэж ан ман хоёр шоолж байгааг мэддэггүф туучийнууд уу.
2014-12-03