УИХ-аас буцсан дүгнэлтийг дахин хэлэлцэнэ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн билээ. Уг хурлаас тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ...-ыг хуулиар хамгаална;”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
а
Цэцийн энэ дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж холбогдох тогтоол гаргасан байна. Иймд хуулийн дагуу Үндсэн хуулийн цэц уг маргааныг энэ сарын 12-нд Их суудлын хуралдаанаар дахин хэлэлцэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ