Хамгийн хүнд сурталтай нь ЭМЯ
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газраас иргэдийн дунд судалгаа явуулж, төрийн байгууллагуудын хүнд суртлын индексийг тодорхойлжээ. Хүнд суртлын индекс-2014 судалгааны дүнгээс үзэхэд Эрүүл мэндийн яам судалгаанд оролцогчдын 48.98 хувийн санал авч тэргүүлсэн бол 25.86 хувийн саналаар БШУЯ удаалжээ. Хууль зүйн яам, БХБЯ, Сангийн яам дараалсэн байна.
б
Эрүүл мэндийн яам нь хүнд суртлын индексийн судалгаагаар сүүлийн гурван жилийн хугацаанд тогтмол нэгдүгээрт явж байгаа аж. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбар иргэдэд үйлчлэх, тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ гүйцэтгэхдээ хамгийн их хүнд суртал, чирэгдэл гаргаж байна гэж иргэд дүгнэжээ.
ы
Энэхүү судалгаа нь төрийн байгууллагуудыг иргэд, бизнесийнхэний саналд үндэслэн хүнд суртлаар нь эрэмбэлэн гаргаж, олон нийт холбогдох байгууллагуудд мэдэгдэх, ингэснээр тухайн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, хүнд суртлыг багасгахад тодорхой нөлөө үзүүлэх зорилготой аж.
б
Өмнөх жилийн судалгаануудыг харьцуулан дүгнэхэд манай улсын хувьд хүнд суртал нийгэмд бага хэмжээгээр байгаа үзэгдэл бус нийтийг хамарч газар авсан нь ажиглагдсан. Энэ байдал жил ирэх тусам өсч байна гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын тэргүүлэх мэргэжилтэн Б.Отгонбаатар мэдээлсэн.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ