Үндэсний хөгжил, шин

этгэлийн хорооны захиалгаар 2011 онд нийт 16 төслийн "Техник эдийн засгийн урьдчилсан судалгаа”-ны ажил хийгдээд байгаа аж.
Төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа нь хөрөнгө оруулалтын төслүүдийн саналын хэрэгцээ, шаардлага, үндэслэл, зорилго, зорилт, хүрэх үр дүн, техник, технологийн шийдэл, төслийн нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөлөл, зардал, үр ашиг, хэрэгжүүлэх арга замыг тоймлон тодорхойлоход чиглэгдсэн баримт бичиг байх бөгөөд тухайн төслийг цаашид нарийвчлан судлах, хэрэгжүүлэх эсэх болон хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах үндэслэл болдог.
Тухайн 16 судалгааны зөвлөхийн үйлчилгээний гүйцэтгэгчийн явцын болон эцсийн шатны тайлан хүлээн авсантай холбогдуулан ҮХШХ-ны байранд Хорооны удирдлага, мэргэжилтнүүд, Холбогдох яам, агентлаг, Төрийн бус байгууллага, судлаачдын бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг төсөл бүрээр явуулжээ. Улмаар тус хорооны даргын зөвлөлийн хурлаар судалгааны тайлангуудыг хэлэлцэн, хүлээж авахаар шийдвэрлэсэн байна.
Төслийн нэр
“Хархорин-13 дугаар зуун” ТЭЗУС
“Говийн бүсийн усан хангамж” ТЭЗУС
“Алт цэвэршүүлэх үйлдвэр барих” ТЭЗУС
“Хар төмөрлөгийн цогцолбор барих” ТЭЗУС
“Аймгийн төвүүдийн дулааны эх үүсвэр, дулаан хангамжийн системийг шинчлэн сайжруулах” ТЭЗУС
“Дорнод бүсийн эрчим хүчний системийн шинэчлэл, өргөтгөл” ТЭЗУС
“Завхан-Увс чиглэлийн авто зам” ТЭЗУС
“Чойбалсан-Сүмбэр-Дэгээ гол чиглэлийн авто зам” ТЭЗУС
“Аялал жуулчлалын зориулалт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэх” ТЭЗУС
“Аймгийн төвийн усан хангамж, ариутгах татуургын эх үүсвэр, шугам сүлжээг шинэчлэн сайжруулах” /Говь-Алтай аймгийн Алтай хотын жишээн дээр/ ТЭЗУС
“Яармагийн шинэ орон сууцны хорооллын /Яармаг-3/ дулаан хангамж” ТЭЗУС
“Их сургуулиудын хотхон” ТЭЗУС
“Тариалангийн төв бүсэд техникийн засварын дундын төв байгуулах” ТЭЗУС
“Эрүүл хүнс” ТЭЗУС
“Үйлдвэрлэл технологийн парк хөгжүүлэх, дэд бүтэц байгуулах” ТЭЗУС
“Мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах” ТЭЗУС
СЭТГЭГДЭЛ БИЧИХ