Засгийн бүтцийн асуудлаар хэн юу хэлэв

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэлсэн юм. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар гишүүд ямар саналтай байгааг хүргэе.

х

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: ССАЖЯ-ыг яагаад ад үзэв

-Намууд зөвшилцөөд, тодорхой хугацаанд бүтцээ боловсруулаад оруулж ирж байгаа нь сайшаалтай ч үндэстнийхээ талаас дэндүү харамсалтай төсөл оруулж ирж байна. Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Сайд, яамдын тоог нэмэгдүүлсэн байна. Ингээд харахаар энэ бүтэц төсөв хэмнэх биш нэмэгдүүлэх шинжтэй байгаа юм. Харин ганцхан яамыг татан буулгахаар шийджээ. Манайхны ярьдагаар бялуу хуваахдаа ССАЖЯ руу халджээ. Монголынхоо соёл, спортын төлөө ажилласан. Эдийн засгийн хэлээр бол уран сэтгэмжит эдийн засаг эндээс үүсдэг. Монголын ялгарлын уран сэтгэмж эднээс гарч ирдэг. Яагаад энэ салбар ад үзэгдэв. Соёлын салбарт үзэгчдийн, орлогын тоо байнга нэмэгдсээр ирсэн өнгөрсөн хоёр жилд. Эдийн засгаа  солонгоруулна гэж ярьчихаад яагаад устгаж байна вэ? Нийлүүлж байгаа яамнууд нь Эрүүл мэнд, боловсрол гэсэн хүнд сурталтай. Ачааллаа дийлэхгүй байгаа Эрүүл мэнд, боловсролын яам руу нийлүүлснээр соёл, спортын салбар шидэгдэнэ.

ө

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Амбицад суурилсан төрийн бодлогыг дэмжихгүй

-Зарим агентлагуудыг яагаад татан буулгах болов. Тахарын алба байхгүй болгожээ. Хуульзүйн сайд авлигын асуудлыг байхгүй болгохоор энэ албыг оруулж ирсэн гэсэн. Тэгвэл албан тушаалтнуудын авлигын хэргийг хэн хянах вэ. Дээрээс нь ЦЭГ-ыг байхгүй болгож байна. Энэ Засгийн газар шар нунтгийг гаргаж аваад зарах мөрийн хөтөлбөр хэвээрээ биз дээ. Аливаа жишгээр аваад үзвэл намууд мөрийн хөтөлбөрөө нийлүүлж хэлэлцмээр юм. Бид шар нунтгаа зарах зарахгүй тухай асуудал ярьж байгаа. ЦЭГ-гүй болсноор бид хяналтгүй болж байна шүү. Бүтцийнхээ зохиолчийг ил гаргаач ээ. Тэр хүнтэй чинь л яримаар байна. Боомтын захиргаа, Тахарын албаны хуулийг хэдхэн сарын өмнө баталчихаад өнөөдөр эргээд татаж байгаа нь төрийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулж байна шүү. Амбицид суурилсан төрийн бодлого оруулж ирж байгаа учир дэмжмээргүй байна.

 

 ө

УИХ-ын гишүүн М.Батчимэг: Улс орны эрх ашгийн төлөө хамтарсан гэдгээ өглөө бүр санаж ажиллах хэрэгтэй

-УИХ-д суудалтай нам, эвслүүд албан тушаалтай болохын тулд эвссэн гэж бодохгүй байгаа. Улс орны эрх ашгийн төлөө хамтраад хийхгүй бол ажлууд урагшлахгүй байгаа гэдгийг ард түмэндээ хэлээд өөрсдийн итгэл үнэмшлээр хамтарсан Засгийн газар байгуулж байгаа гэж бодож байна. Үүнийгээ өглөө бүр санах ёстой гэдэг шиг хуралдаан болгонд тавьж байх хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тул хамтарч байна. Засгийн газрын бүтцийн асуудлаар Үндсэн хуулийн шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. УИХ Засгийн газрыг барьцаалсан юм шиг сайд нараа тохирч томилдог тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй. Бид АН, МАН-ын ажлын хэсгүүдийн хурлаар зөвшилцсөн. Бүтцийн өөрчлөлтийн асуудал дээр зарим гишүүдийн бухимдаж байгаатай санал нэг байна. Дуртай  сайд нь өөрчлөөд явж болдоггүй заалтыг бид хийх ёстой.

ө

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Бидний саналыг үл хүндэтгэлээ

-Үндсэн хуульд, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг  Засгийн газарт хамтрах саналдаа Ерөнхий сайд дурдсан байсан. Тиймээс бид Засгийн газарт хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн. Бид Тэргүүн шадар сайд, Шадар сайдын албыг хамтарч хашихаар санал тавьсан ч хүлээж авсангүй. Улс төрийн итгэлцлийн хувьд бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Бидний тавьсан саналд хайхрамжгүй, үл хүндэтгэсэн. Мөн яамгүй сайд оруулж ирсэн нь буруу.

х

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Бидэнд Шадар сайдын суудал өгөх хэрэгтэй

-Шударга ёс” эвслийн гэрээ үргэлжилж байгаа. Тийм учраас бидэнд Шадар сайдын суудал байх ёстой. Энэ бол намуудын хоорондын итгэлцлийн асуудал. Хүндэтгэлтэй хандах хэрэгтэй бидэнд. Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Энэ бол нэр хүндийн асуудал. Мөн Тахарын алба байх ёстой. Гэрч өнөөдөр хуулиар далайлгасан тохиолдолд яаж эрхээ эрхээ эдлэх вэ? Тусгаарласан хохирогчдын эрхийг хэн хамгаалах вэ?

а

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Ерөнхий сайд өөрийн эрхийн хүрээнд шийдээрэй

-Шинэ бүтцийн хувьд макро эдийн засгийн бодлого, солонгоролтын асуудал Сангийн яам руу очих нь. Парламент дахь намууд Засгийн газарт хамтарч байна. Бид орон тоог ярихаасаа илүүтэй захиргааны шинэтгэлийн бүтцийг оруулах хэрэгтэй. Эдийн засаг яруу найраг шиг итгэл сэргээх, хүлээлт үүсгэх, найдвар дээр тулгуурладаг. Зарим хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх биш үргээх хуулиуд байна шүү.  Ерөнхий сайд өөртөө байгаа эрхийг эдлээд асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Дээр нь энэ бүтцээ  мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд чиглүүлээрэй.

х

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Үнэхээр гутарч байна

-Засгийн газар улам данхайгаад, шинэ яамдыг үйлдвэрлээд, үүнийх нь золиосонд  Тахарын  алба явж, гэрч хохирогчдыг хамгаалахгүй, хүний эрх дордох нь. Энэ чинь олон нийтэд эрүүл сонсогдохгүй байна. Сандал суудлын төлөө тэмцэл өдөрт хүчирхийлэлд автаад, оройд гэртээ зодуулдаг хохирогчдоос илүү үнэ цэнэтэй юм уу. Үнэхээр гутарч байна. Хүний эрхийн төлөө бодлогыг зорьж байгаад хэдэн сайд бий болгож байгаа чинь буруу. Тахарын албатай болсон чинь агсам согтуу тавьдаг нь багассан гэж хүмүүс дэмжиж байна. Гэтэл энэ төслөөр хүний эрх зөрчигдөх нь.

ха

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдын бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандъя

-Бид парламентат ёсоо бэхжүүлье, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулъя, эдийн засгаа эрүүлжүүлье гэсэн үүднээс зөвшилцөн нэгдсэн. Эдийн засгийн хүндрэлээс хурдан гарах арга замаа хурдан олъё гэсэн итгэл үнэмшлээр нэгдсэн. Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрх гэж байдаг. Бие биенээ нөхөн ажиллах чадвартай баг байгаа гэдгээ энэ бүтцээрээ оруулж ирсэн. Бид Ерөнхий сайдын бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Үүнийг гишүүд ойлгож байгаа байх. Дийлэнх олонх  бид зорилгодоо хүрэхийн тулд ганц нэг хүний лобби, хоёр гурван хүний үл ойлголцлыг УИХ дээр оруулж  ирж бужигнахыг болих хэрэгтэй. Зарчимтай байх ёстой.

х

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

soyoliin ajiltan:
an-iihan shinechleliin zasgiin gazriin bvreldxvvnd ssajy-g shineer baiguulaxad ni vndesnii soyl urlagaa aylal juulchlal, sporttoigoo uylduulsan zuv bodlogo gargaj irlee geed l mongolchuud bid talarxan xvleej avsan daa. 2-hon jild olon vr dvntei ajil xiisen. getel mangaruudiig said bolgoxiin tuld soylii salbaraa vgvi xiij baigaag esergvvtsej bna
2014-12-05
soyliin ajiltan:
soyliin ajiltnuud aa. xeden jiliin tursh yarij baij arai gej baiguulaad tuv xuduu oron nutag dayar muugvi ajillaj evee olj baisan ssaj-n yamaar maani sor zalaxaar boljee. man -iinhaniig zg-t bagtaaxiin gej 6 yam nemsen murtluu tatan buulgaxdaa gantsxan soyliin yamiig oniljee. utgun manan vvsgex gej ambitslaj baigaa novshnuud vndes ugsaa, uv ulamjlal mongol soyloo xusur xayj baigaag bodoxoos oi gutaj baina. ssajyamiig tatan buulgaxiig niit soy urlagiin ajilnuudiinxaa umnuus ers buruu*j esergvvtsej bna
2014-12-05
зочин:
авилгын тухай хуулиндаа өөрчлөлт оруулах зоригтой хүн байна уу авилгал өгсөн хүнийг буруутгахгүй байх хэрэгтэй.харин өгсөн мөнгөнийх нь 60-70%-ийг буцааж авч өгнө гэсэн хууль байвал яах бол.тэгвэл атг-ч хэрэггүй шахам.их л сандарч өөрт аюулгүй талаас тайлбарлах гэж оролдох байхдаа.инээд хүрмээр.
2014-12-05
temuujing iin zov:
tahariin alba baih ni zov baisiimdaa. tsagdaa giin darga nar avilgachin ulstorchidtei huivaldchihaar gerch shudarga shuuh hetsuu bolchood baisan.
2014-12-05
zochin:
тэмүүжин гишүүн зөв хэлж байнаа. тахарын алба дөнгөж байгуулагдаад үр дүн нь харагдаад ирэнгүүт татан буулгана гэдэг асуудал байж таарахгүй э. албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хэрэггүй алба байж болох юм. гэвч энгийн иргэд шүүхийн өмнө айх аюулгүй үгээ хэлж хэргийн үнэн мөнийг тогтоох боломжийг олгож төр тэднийг хамгаалалтанд авсан шүү дэ.
2014-12-05
иргэн:
эрдэнэбат аа уих-ын гишүүд хэлэлцэх асуудлаа хэлэлцэж, хэлэх үгээ эрх, үүргийнхээ дагуу хэлж байна. нэгэнт хэлэлцэж байгаа учир гишүүдийн хэлсэн санааг гаргах шийдвэртээ тусгах нь зарчмын асуудал байхаа. тэгэхгүй бол хэлэлцэхийн хэрэг юу вэ.
2014-12-04
bibi:
tahriin albiig tatan buulgsan ni deer
2014-12-04
taharchin:
eronhi said boli
2014-12-04
фракцуудыг намаас салгах хэрэгтэй:
энэ фракц нэртэй албан тушаалын шантаажчингуудыг аль ч намаас хоон зайлуулах цаг болсон хэрвээ намаасаа оороор шийдэх узэл баримтлалтай бол тэр намаасаа гарч фракцаараа нам болох естой тэгэж чадахгуй байж намын дотор хагарал уусгэж бужигнуулахаа болимоор юмаа.
2014-12-04
zochin:
odoo hkuuliin daguu l bolloo sh dee zg aa baiguulahkad ni *anhkuu, bayanselenge nar yu ch hkiij chadaagyi baij ard tumneesee icheechee *anhkuu bayanselenge batstereg naraa odoo ta nargyigeer naaduul chini ajillanaa chadna batchimeg, batbold nart bayrlalaa odoo zg aa l baiguulay odoo eersdiinhkee erhk ashgiig mahkn hkoish tabi tanai namiinhkan chini yu ch hkiigeegyi
2014-12-04
хуцваа:
за батцэрэгээ аятайхан байгаарай , эвслйин бүлэг гэж албан тушаалд дутрай боловч ямарч чадваргүй нөхдүүдийн хар нийлбэр байж юун шадар мадар, ичэж амьдарна шүү, танай эвсэл шиг aq-н үнэрч байхгүй амьтад санаархдаг суудал биш, арга гүй тэнэгээ харуулав
2014-12-04
тттт:
тэмүүжин чи болиоч монгол орны ирээдүйн төлөө юу хийсэн юм вэ хэдэн согтуу тавариштай ноцолдохоос өөр юу байна чи хэзээ хүний төлөө дуугардаг болсон вэ хэдэн эмч нарын амьдарлаар тоглоо биздээ нэг их цэвэр хүн гарч гэнэ өөрөөсөө сайд байхдаа ямар асуудлыг будлинтуулснаа асуу
2014-12-04
баяншулэнгэ:
яасан даварсан авгай вэ? энэ баяншулэнгэ чинь. энхбаяраасаа шадар сайдын суудлаа гуй, тууний телее уйлж унжиж байсныг чинь бодож чамд тэр суудлыг чинь егч магадгуй, харин цолмонд нь нуурээ маажуулчихавдаа хэ хэ хэ. амны шулс, алныхаа *ийг цэвэрлэж байж шадар сайд болооройдоо баяншулэгээ!!!
2014-12-04
seld:
mahn iznn muan ene teriig shuud gargaa ajil hiihgui shantaajlaad suudag humuus sh de yun said ogoh ve hut*g garuud ve
2014-12-04