Ц.Нямдорж: Яамгүй сайдын албаа манай авгайд өгчих
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариулж байна.
бө
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
өа
-Энэ Засгийн газарт УИХ-д суудалтай бүх намууд оржээ. Миний харж байгаагаар цагаан сарын идээний таваг шиг болжээ. АН-ын фракциуд сайдын суудал хуваарилах гээд их асуудал болж байна. Засгийн газарт хэрэггүй зардал их байгаа. Авралын Засгийн газрын үүргээ гүйцэтгэх юм болов уу гэж үзсэн чинь байхгүй байна. Үүнд би харамсаж байгаа. УИХ-д суудалтай бүх намд сайдын суудал өгч, үүгээрээ дамжуулж гишүүдийн амыг хааж, үүгээрээ УИХ-ын үйл ажиллагааг хаах гэж байгаа уйваагүй бодлогыг эсэргүүцэж байна. Тиймээс би сөрөг хүчний байр суурин дээр хатуу зогсоно шүү. Яагаад хүн болгоны саналд нийцэх гэж олон яам, сайд оруулж ирж байгаа юм бэ? Өөрт чинь бололцоо байсан. Хэрвээ яамны тоогоор Монгол хөгжих байсан бол Саудын Араб болох байлаа. Хэрвээ портелгүй сайд байх шаардлагатай юм бол манай авгайд өгчих. Р.Гончигдорж бид хоёр зургаа зургаан сараар нь хуваагаад хэрэгжүүлье.
өа
-Ц.Нямдорж гишүүн ээ, наашаа хараад суучих. Таны асуултад хариулъя. 2008 онд МАН 26, АН 24 суудалтай парламент байх үед намууд нь хамтарсан Засаг байгуулаад санхүүгийн хямралыг давсан. Би тэр үед сөрөг хүчний гишүүн байгаад зөв асуудлыг нь дэмжээд ажиллаж байсан. Тэр үед Мэргэжлийн хяналтын, Гамшгийн сайд хоёр портелгүй байсан. Тэр үед би танаас авгай, хүүхдэдээ энэ сайдын албыг өгчих гэж байгаагүй. Одоо урагшаа харж ажиллая. Бүх улсын Засгийн газар 16 хүртэл яам дотор л эргэлдэж байгаа. Үйл ажиллагаандаа анхаарлаа тавья. Үндсэн хуулийн хүрээнд оруулаад ирж байгаа хуулийн төслийг минь дэмжээд өгөөч гэж байна. Харин 60 орчим төсвийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. Бидэнд портелгүй сайд чухал хэрэгцээтэй. Гадаадын төслүүд хэрэгжүүлэх асуудалд яамны сайд бус эрхэлсэн сайд очиж хэлэлцээр хийх хэрэгтэй байдаг юм. Салбарын сайдууд тэр бүр гадаадын төсөл хэрэгжүүлэх ажилд хэлэлцээр хийгээд явах нь тохиролжгүй байдаг юм.
бө
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
өа
-МАХН МАН-д ойлголцох асуудлаар санал хүргүүлж байсан. Гэвч харамсалтай нь хариу өгөөгүй. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын экс дарга Н.Алтанхуяг нар хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байна гэж би харж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентад суудалтай намуудтай зөвшилцөх санал хүргүүллээ. Гэхдээ намуудын зөвшилцөл бол шантааж байлаа. Засгийн газрын бүтцэд бидний саналыг тусгаж оруулж ирээгүй.
өа
-Засгийн газрын тухай хуулийн заалт дээр Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээ байдаг. Тийм учраас зохицуулалт хийж байна. ЦЭГ-тай холбоотойгоор Цөмийн энергийн газрыг Ерөнхий сайд ахалдаг. Холбогдох хуулиудын зохицуулалтыг уялдуулж чадна гэж үзсэн учраас оруулж ирсэн юм.
өа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
өа
-Өнгөрсөн Засгийн газрын алдаатай бүтцийг засах бүтэц болж чадсан уу? Ерөнхий сайд болоод хэлсэн үгэндээ эдийн засгийн бодлогыг анхаарна гэж хэлж байсан. Гадаад валютын урсгал сайжруулах, санхүү эдийн засгийн эрдслээс гарах, бизнесийн салбараа дэмжих, төрийн өмчийн удирдлагын тогтолцооны талаар УИХ-ын 34 дүгээр тогтоолыг хэрэгжүүлнэ гэж байсан. Засгийн газрын бодлогод энэ асуудал туссан уу? Хэдэн яамд нь босоо удирдлагатай вэ?
өа
-Би эдийн засгийн хямралаас хэрхэн гарах талаар бодлоо хэлсэн. Өмнөх Засгийн газрын алдаатай бодлого гэхэд өрөөсгөл. Арагшаа биш урагшаа харж ажиллах ёстой. Хямралаас гарах үйл ажиллагааг Засгийн газрын бүтэц хэрэгжүүлээд явах чадалтай. Хамгийн гол нь үйл ажиллагаа, гүйцэтгэлээс хамаарна. УИХ-ын 34 дүгээр тогтоолыг заалт нэг бүрээр нь үзсэн. Хэрэгжүүлээд явж байгаа ажил ч байна. Явц нь тааруухан байгаа ажил ч байна. Бодлогын хувьд энэ чиглэлээр зөвшилцөх Эдийн засгийн зөвлөл байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа.
өа
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
өа
-Эдийн засаг, улс төрийн хямралтай үед оновчтой, цомхон бүтэц биш байна. Эдийн засгийн хэмнэлт гаргахын тулд зарим агентлагуудыг татан буулгаж, нийлүүлж байгаа юм уу. Цөмийн энерги, технологийн салбар бүхий л салбарт хамаарагдаж байна. Цөмийн энергийн талаар бодлого батлаад, Засгийн газрын анхаарлын төвд орлоо гэж ойлгож байсан. Энэ салбарыг татан буулгах санаа хаанаас гарсан бэ? Эрүүл мэнд, хөдөө аж ахуй цөмийн технологи дээр суурилж байгаа энэ үед хэр оновчтой вэ?
өа
УИХ-ын дарга З.Энхболд:
-ЦЭГ-ыг татан буулгахаа больчихсон. Одоо Засгийн газрын бүтцийн асуудал хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт тавья.
өа
Ийнхүү гишүүд тавьсан асуултдаа хариулт авч дууслаа. Одоо гишүүд саналаа хэлж байна. Үүний дараагаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслийг хэлэлцэх санал хураалт явуулах юм.
өа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ