Үнэт цаасны арилжаа явагдахгүй

img

Энэ сарын 29-ний өдөр үнэт цаасны арилжаа явагдахгүй болохыг Монголын Хөрөнгийн Биржээс  нийт Брокер дилерийн компаниуд болон харилцагчдад мэдэгдэж байна. Учир нь, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан  жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохыг Засгийн газрын ээлжит хуралдаанаас дэмжиж уг асуудлыг УИХ-ын  нэгдсэн чуулганаар хэлэлцэж холбогдох хуулийг баталсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ