Xотын ТҮЦ-ийг танилцуулав

img

ТҮЦ буюу Түргэн үйлчилгээний цэгт 1992 оноос анх өргөн хэрэглээний барааг худалдаалж эхэлсэн  цагаас хойш 1999-2000 онуудад нийслэлд 2300 гаруй ТҮЦ үйл ажиллагаагаа явуулж байжээ. Харин өнөөдөр нийслэлд 300-400 орчим иргэн энэхүү худалдааг эрхэлж байгаа аж. Гэвч хотын хаана ч хамаагүй байрладаг эдгээр ТҮЦ-үүдэд ямар нэгэн стандарт байхгүй, өнгө үзэмж муутай зэрэг олон асуудал яригддаг. Тэгвэл өчигдөр нийслэлийн өнгө үзэмжинд нийцүүлсэн, орчин үеийн, био бие засах газартай, шалны халаалттай “Улаанбаатар хотын ТҮЦ” төслийн нээлт Хан-Уул дүүргийн III хорооны “Ажилчны Алдар” талбайд болсон юм.

sa

Нийслэлийн Хот төлөвлөлтийн газар, “Киг” компанитай хамтран хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд 12 сая болон 16 сая төгрөгийн үнэтэй хоёр төрлийн ТҮЦ-ийг худалдаа эрхлэгчдэд санал болгож байгаа аж. ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчид эхний ээлжинд 50 хувийг төлөөд лизингэд хамрагдах боломжтой юм байна. Харин газар олголтын хувьд тухайн дүүргийн газрын алба болон дүүргийн холбогдох албад хэлэлцэж, шийдвэрлэх юм байна.

a

Энэ үеэр холбогдох албаныхан болон ТҮЦ-ийн худалдаа эрхлэгч иргэд санал бодлоо илэрхийлсэн юм.

a

Баянгол дүүргийн иргэн Л.Насандэлгэр /Баруун дөрвөн замын баруун зүгт явах чиглэлийн автобусны буудал дээр ТҮЦ ажлуулдаг/

й

Загварын хувьд  таалагдлаа, гэхдээ арай үнэтэй санагдаж байна. Би сүүлийн 10 жил ТҮЦ-ийн худалдаа эрхэлсэн. Хотын даргын  шийдвэр гарсан гээд биднийг хөөчихсөн. Дүүрэг дээр очихоор газар өгнө гэх юм. Өгсөн газар нь нэг байшингийн булан заагаад өгчихдөг. Гэтэл  тэр байшин бүрт нь супермаркет байна. Амьдралд ужаахан ойртсон юм хийх хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь аютобусны буудал дээр ашигтай ажилладаг болохоор л бид оршин тогтноод байгаа юм. Иргэд байшингийн буланд байгаа ТҮЦ-ээс юм авах уу, найман нэрийн дэлгүүрээс бараа сонгох уу. Мэдээж  дэлгүүрээс сонгох нь ойлгомтой. Бидний хувьд хамгийн гол нь байршил. Буудал дээр ТҮЦ байрлуулахгүй гэвэл энийг загварыг хичнээн сайхан байлгаад ч нэмэргүй. Автобусны буудал дээр байрлаж байж л бууж суух хүмүүсийн ойрын хэрэгцээг хангана. 50 гарсан хүнд ажил олдохгүй, ТҮЦ-ээр амьдралаа байна шүү дээ.

a

Хан-Уул дүүргийн иргэн Д.Буянням /Таванбогдын өмнөх ТҮЦ-ийг ажлуулдаг/

й

Нийслэлээс баталсан энэ загвар үзэмж нь боломжийн байгаа ч багтаамж жаахан тийм юм.  Хамгийн гол асуудал нь газрын асуудал.  Үнэ өндөр санагдлаа. ТҮЦ-т ажиладаг хүмүүс их мөнгө олдгоггүй. Түрээсээ өгөх гэж бөөн юм болдог юм. Дүүргийн газрын албанаас гаргасан байршил нь дэндүү хол байна. Байшингийн буланд, том дэлгүүрүүдтэй  орчинд хэн биднээр үйлдчлүүлэх юм. Бид яаж ашиг олох юм, ТҮЦ-д ихэнхдээ эмэгтэйчүүд, хөгшчүүд л ажилладаг юм шүү дээ.

f

“КИГ” ХХК-ний захирал Д.Мөнхбат

б

Нийслэлээс хотын өнгө төрхөд нийцүүлж, ТҮЦ-үүдийг цэгцлэх зорилготой төслийн хүрээнд манайх НИТХ”-ээр батлагдсан хоёр загварыг худалдаа эрхлэгчдэд санал болгож байгаа. Энэ асуудлыг бүтэн хоёр жил ярьсан мөртлөө бүрэн шйидвэрлэгдэхгүй байна. Энэ ТҮЦ-ийн асуудалд  оролцохгүй газар байхгүй боллоо. Хороо, дүүрэг, газрын албаоролцож байна. Ингэж нүсэр оролцоотой, цаг хугацаа алдаж, цаг хугацаа алдалгүй хаана байрлуулах вэ гэдгигй шийдээд л өгчихвөл болчихмоор байна. Цэвэрхэн үзэмжтэй, дотроо нойлтой, шалнаасаа халдаг гээд худалдаа эрхлэгчийн тав тух, үйлчлүүлчийн сэтгэл ханамжид нийцүүлж хоёр загвар гаргалаа. Гэхдээ энэ бүхнийг цэгцлээд өгөх хүн л хэрэгтэй байна даа.

as

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа

Нийслэлээс энэ ТҮЦ-ийн асуудлаар журам гаргаж өгөөд, эхний ээлжинд ийм загвартай байна гэдгийг нь баталж  гаргасан. Хаана байрлуулахыг тухайн дүүргийн Худалдаа үйлчилгээний зөвлөл шийдэх юм. Нийслэлийн Засаг даргаас гаргасан журмаар бид эхний ээлжинд хотын А,Б бүсэд байрлах 12-14 мкв талбайтай, био 00-той, дулаан цахилгаантай холбогдсон ТҮЦ-ийг байршуулж, гаднах 5 метрээ цэвэрлэх гэсэн шаардлага тавьсан.  Хотын төвд тооны хязгаар тавина. Байрлуулах тооны хязгаар, стандартаа мөрдөж байршуулах нөхцөл, эрх нь дүүрэг дээрээ байна. Хотын захын хорооллын ТҮЦ-д худалдаа эрхлэгчдийг байгаагаа арчилж будаад өнгө үзэмжтэй болгох гэсэн шаардлага тавьж байгаа.

a

Иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр тохирсон байршлийг л өгнө. Шинээр эрх олгох ажлыг дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэс мэднэ. Явааандаа тухайн хорооны засаг дарга л мэддэг болох юм. Бидний хувьд зөвхөн бодлогын асуудлыг л ярьж байгаа. Газар эзэмшүүлэх биш ашиглалтын гэрээгээр өгч байгаа. Дүүрэг, газрын алба нь автобусны бауудлаас 5 метрийн зайд байршуулж болно гэдэг журмаа л мөрдөх болов уу. ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчид дэндүү жижиг, давчуу өнгө үзэмжгүй, засварлах боломжгүй газар ажилладаг байсан. Ингээд бодлогоор дэмжээд ийм тохилог болгоод өгчихвөл хэн хэндээ л хэрэгтэй гэж үзсэн юм.

a

ТҮЦ-ийн худалдаа эрхлэгч иргэдийн төлөөлөл энэ үеэр О.Нарантуяа даргаас буудлын дэргэд байршуулахгүй байгаа асуудлыг шийдвэрлэж, холбогдох хүмүүст мэдэгдэж өгөхийг хүсч байлаа.

a

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэрэл:
арай л үнэтэй байна гүйцэтгэгчээр өөр хямд үнээр хийх компани хаймаар юм
2015-03-20
snu gj mendeley:
yahaw zugeer l ym buudal bolgon im bwal bolj l bn
2014-12-17
zolo:
arai orchin ueiin zagvar hiitseer hiij bolsongui yu .jiliin daraa shuud l hog ...
2014-12-16
zochin :
enenees gie tuts 6 sayar hiij ogj baihad hachin hog taviad 12 saya bhadaa yahavdee.ehe harantuya gedeg chavgants avilga avj iim hog taviulj bgaa ym bolimoor bnaa.ul baataraa dooguur bgaa humuus chini avilga avaad zavhral yvuulaad bna.
2014-12-14
zochin:
ene avgaigiin biznes yum uu.tegeed yamar unetei yum be.ene urchiger shar avgai zarj bgaa yum uu.xot chine ter chigeeree oor ooriin gesen biznes bolson shuu dee.2016- ond neg dald oruulj sanaagaa amraa daa.odoo ovoo bayjij baih shig bna.nogoo tamhia l zarna oor yu zardag bilee.erdenechimeg tamhinii huuli bolovsruulsan gej avsan 30-say togrogoo butsaaj ulsad tu* tuts -chamaig avsalchihlaa....
2014-12-13
баярмаа:
энэ нэг хангарьдад суудаг шуналтай авилгач шар авгай нарантуяа гэдэг бил үү балай авгай ёстой асуудалтай авгай суга дэвшээд л байх юм аа нэг өдөр хагарах вий дээ яанаа хувалз
2014-12-11
unshigch :
туц ийг ердоо хаах хэрэгтэй тамхи л голдуу зардаг бхоос хунсний бараа нь хадгалалт хамгаалалт маш муу бдаг учир шууд болиулах хэрэгтэй шуудэээ!!!!!!!!!!!
2014-12-11
zochin:
хэдэн жилийн дараа зайлуулах гэж бөөн сүр болдог биз дээ ха ха
2014-12-11
монгол:
ийм юм хийхээ болимоор юм хот дараа нь зайлуулж чадахгуй беен асуудал болно до буцаж ухарч хегжсен хаашаа улс орон бэ манайх чинь
2014-12-11
haha:
hunbai hudal buu yari. bj l bdagshd.
2014-12-11
sekuu:
хөөе сэтгүүлч гуай. ажиллуулдаг гэж бичмээр юм. зөв бичээчээ
2014-12-10
fhbd:
irish pub geheer haragdaj bna
2014-12-10
хүнбай:
тэнэг малнууд, энийг сурталчилаад байгаа юм уу, энэ чинь хэдэн жилийн дараа бас л хог болно шүү дээ, ямар ч хөгжилтэй хотуудад энэ түц чинь байдаггүй юм тэнэгүүдээ
2014-12-10
zochin:
zub zub. uursduu hiisen olon yanziin ambaar baisanaas hamaagui tseberhen haragdaj baina.
2014-12-10
ррррррррррррррр:
хаанахын хог вэ,
2014-12-10
kkkk:
eniig zaaval ene kompaniar hiileh yamar uchir bna ene tuts ajilluuldag humuus n oorsdoo hiichheer l um bna .
2014-12-10
zochin:
ochnoon ongolog ongo baisaar atal en bor uu kkk ynen teneg toriin oroltsoson yum iim l baidag yum
2014-12-10
hfdch:
zagvar n orchin ueiinh bsan bol zohih baij. interior n ch gesen
2014-12-10