Чанаргүй зээл өсчээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт 11 дүгээр сарын эцэст 9.9 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас 53.1 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 0.8 их наяд төгрөг буюу 9.1 хувиар өсчээ. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө энэ сарын эцэст 769 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 40.7 тэрбум төгрөг буюу 5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 34.9 тэрбум төгрөг буюу 4.3 хувиар буурчээ.
ө
Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны 11 дүгээр сарын эцэст 12.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 185.1 тэрбум төгрөг буюу 1.4 хувь буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 их наяд төгрөг буюу 16.9 хувиар өссөн байна.
ө
Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 11 дүгээр сарын эцэст 444.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.9 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 283.6 тэрбум төгрөг буюу 2.8 дахин өссөн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ сарын эцэст 620 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 13.7 тэрбум төгрөг буюу 2.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 47.5 тэрбум төгрөг буюу 8.3 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ