Ж.Эрдэнэбат: Орлогоо бодитоор тооцох боломж байсангүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн
тодотголыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд
асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “ДНБ 7 хувьтай,
экспорт өссөн байтал яагаад эдийн засаг хямраад байна вэ? “ хэмээхэд Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг “Шинэ он гарахад хоёр долоо хоногийн хугацаа үлдлээ. Энэ
хугацаанд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж шинэ яам зохион
байгуулагдсан. Үүнтэй холбогдсон улсын төсвийн өөрчлөлт орж ирж байгаа. Өнөөдөр
2015 оны төсвийн тодотголтой холбогдож гарч байгаа юм гэсэн юм.
Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат:
-ДНБ 7 хувьтай, экспорт тэрбум гаруй төгрөгөөр өссөн. “Оюутолгой” ХК-ийн экспортолж байгаа бүтээгдэхүүний ам.доллар нь Монголд орж ирэхгүй байгаа асуудал бий. Харин улсын төсвийн тодотголын хувьд ашиглагдаагүй байгаа арга хэмжээг хассан. Бондын хувьд 320 тэрбум төгрөгийг авах бололцоотой. Учир нь төсөвт тусгагдсан арга хэмжээнүүдээ үлдсэн хоногт хэрэгжүүлэх бололцоотой гэж үзсэн гэлээ. Төсвийн тодотголтой холбоотой гишүүдийн асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат үргэлжлүүлэн хариулт өгөв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Яагаад бодит хасалт хийж чадсангүй вэ? Төрийн санд хэдэн төгрөг үлдсэн байна, банкуудад. Цалин, тэтгэврийн нэмэгдэл яагаад олгогдохгүй байна вэ?
-Орлогоо бодитойгоор тооцох боломж байсангүй. Ямар ч байсан эхний ээлжинд тулгамдсан өр, авлагын асуудлыг оруулж ирсэн. Үлдэгдэл санхүүжилтээ хийх зорилттой ажиллаж байна. 220 орчим тэрбум төгрөгийн хадгаламж Төрийн санд байгаа. Таван банкинд энэ мөнгийг байршуулсан. Үлдсэн арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ. Гэхдээ хэмнэлтийн горимд шилжүүлж, төсвийн зардлыг хэмнэх зарчим баримталсан. Өнөөдрийн байдлаар бүх төрийн байгууллагын цалингийн зардлыг олгосон.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Эдийн засаг хямралтай байна. Шинэ жил, Цагаан сар гээд баярууд үргэлжилнэ. Тэтгэвэр, тэтгэмжийнхэнд мөнгө төсөвлөсөн үү?
-Шүүгч нарын цалинд өөрчлөлт ороогүй. Сангийн яамнаас гарах ёстой санхүүжилт нь 100 хувь гарсан. Энэ удаагийн төсвийн тодотголд халамж, үйлчилгээний чиглэлд мөнгө тусгагдаагүй.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Тодотголд төрийн 110 төрийн албан хаагч чөлөөлөгдөнө гэжээ. Энэ албан хаагчид чинь яамд руу шилжих орон тоо биш үү? Тэгээд энэ албан хаагчид 711 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг олгоно гэжээ. Мөн 1241 орон тоог хасна гэсний задаргааг хэлэх боломжтой юу? “Оюутолгой”-н мөнгө яагаад орж ирдэггүй юм бэ? Засгийн газрын бондыг арилжааны банкинд биш иргэдэд худалдана гэж ойлголоо. Иргэдэд бонд авах чадвар бий юу?
-Бусад яамтай ажил үүргийн хувьд давхцаж байгаа орон тоог цомхотголд оруулж байгаа юм. Засгийн газарт бүтцийн өөрчлөлтийг дахин боловсруулна. МСҮТ-д олгож байсан хүүхдүүдийн тоо буурсан учир төсөвт хэмнэлт орсон. Оюутолгой”-н татварын хувьд өмнө нь авсан урьдчилгаа төлбөрт явж байгаа. Борлуулалтын хувьд гэрээнд заагдсан нөхцөлөөр явж байгаа учир орж ирэх боломжгүй. Бондын хувьд арилжааны банкуудтай ярилцаж байгаад гаргана.
УИХ-ын гишүүн Ж.Чойжилсүрэн:
-“Оюутолгой”-н борлуулалтын орлогоос хэдий хэмжээний мөнгө орж ирсэн бэ?
-700 гаруй мянган тонн зэсийн баяжмал энэ жил “Оюутолгой”-гоос гарсан. Үүнтэй холбоотой орлого нь манайд орохгүй байгаа юм. Дотоод бонд 2,4 их наяд төгрөг байна. Харин дараагийн бондын хувьд баялаг бүтээгчидтэй холбоотойгоор оруулж ирсэн.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ