Галт зэвсэгтэй холбоотой 98 зөрчил илрүүлжээ
Цагдаагийн байгууллага Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд галт зэвсэгтэй холбоотой 98 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан 98 хүнийг 1.055.000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдээс 102 ширхэг галт зэвсэг хураан авсан байна.
б
Иргэнд гар буу тулгаж дээрэм хийсэн нэг зөрчил, буу тулгаж барьцаалсан нэг, галт зэвсэг хийн буу гаргаж танхайрсан 12, галт зэвсгээ хулгайд алдсан долоо, нохой буудсан гурван зөрчил гарчээ. Мөн зөвшөөрөлгүй галт зэвсэг авч явсан, хадгалсан тав, хориотой ан хийсэн хоёр, сум зарсан хоёр, буудсан гэж дуудлага өгсөн хоёр, тэсрэх аюултай их буу, минемотны сум олдсон таван тохиолдол бүртгэгдсэн байна.
ө
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ