Амь үрэгдсэн алба хаагчийн ар гэрт тусламж үзүүлэв
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчдын дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн 12 дугаар сарын 10-нд байдаг. Монгол Улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд энэ өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчдын дурсгалыг хүндэтгэх, гэр бүлийнхэнд нь хүндэтгэл үзүүлэх "Бид мартахгүй" арга хэмжээг зохион байгуулдаг.
б
Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газраас албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдаа эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх "Бид мартахгүй" өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Хамгаалалтын газрын 225 алба хаагч, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн долоон алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл оролцжээ. Амь үрэгдсэн алба хаагчийн гэр бүлийнхэнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон байна.
Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн 59 алба хаагч байдаг. Улсын хэмжээнд. Тэднээс долоо нь тус газар ажиллаж байжээ.
ө
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ