Ханддоржийн дурсгалын хөшөөний нээлт боллоо

img

  Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч  яамны анхны тэргүүн сайд Эрдэнэ дайчин хошой чин ван Мижиддоржийн  Ханддоржийн дурсгалын хөшөөг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагт Сөүлийн гудамж дахь Чин ван М.Ханддоржийн өргөөнд боллоо. Чин ван Мижиддоржийн Ханддорж 1869 онд Булган аймгийн нутагт үе улиран угсаа залгамжилсан хошууны засаг ноён Цэрэндоржийн хүү Мижиддоржийн гэр бүлд төрсөн. Багаасаа соёлт язгууртан гэр бүлд хүмүүжиж,  монгол, манж, хятад хэл бичиг мэдэж тэрчлэн хожим нь орос хэл сурчээ. Багаасаа төрийн хэрэгт суралцаж,  1892 онд хошуу засаг, хошой чин вангийн тушаал хэргэмийг найм дахь үед залгамжлан авч улсын хэмжээний төрийн хэрэгт идэвхийлэн оролцсон байдаг. Ханддорж Улиастайн жанжнаар удаа дараа жасаалж, 1897-1900 онд Халхын Түшээт хан аймгийн жанжнаар ажиллаж байв. Тэрээр Манжийн эзэн хааны дэргэд хэд хэдэн удаа очиж ажиллаж байснаар Манжийн Монголд явуулж байсан ноёрхол мөлжлөгийн мөн чанарыг илүүтэй таньж, Манжийг эсэргүүцэх үзэл санаа төлөвшин бүрэлджээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хөшөөг хэн бүтээснийг дурьдах нь зүйтэй болов уу
2012-01-02
ter marka polo giin hushuu arai dendnee. tohiromjgui gazar neh muuhai hushuu!
2011-12-31
Чин вангийн хөшөөг босгосон нь муу зүйл биш ээ. Хойч үедээ бид бас нэгэн түүхийг л үлдээж байгаа гэсэн үг. Харин нэг эмзэглэмээр зүйл энэ үеэр тохиосон нь Занданшатар мэтийн хүнд онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд гэдэг эрхэм хүндтэй цол хэргэм өгсөн нь сонин санагдлаа.
2011-12-30
Тийм шүү Су Батболдол таалагдахгүй байж болно Ханддоржийг бид хүндэтгэж байх учиртай
2011-12-30
Bidnii toloo ooriinhoo amiig zoriulsan ur huuhdee ch aluulsan agyy huniig ingej muulbal aldas bolno shuu tuuhee meddeggui teneg ee
2011-12-30
ene hun mongol ulsad gaviya baiguulsan hun monuu gevel mon baigaa yum.harin hoshoonii zagvar yamar yaduu bainaa.hoshoo gej baigaa geltee modon barimal baih yum.sudalgaa sain hiij urlagiin buteel gedeg talaas n zoosnii nuheer haralgui chanartai uldetstei yum hiij baival zugeer baih yum daa.
2011-12-29
ene huniig mongolchuud sain sanaj baih eostoi shyy
2011-12-28
hushuuguur hot duurlee ene hugjil ym bhdaa batboldoo boovnii hushuu hurtel bosgoh ymdaa odoo enhbayar elbegdorj bagabanid ochirbat nymdiorj dembrel geed bosood bh bhdaa hushuunuud
2011-12-28
boovnoos avahuulaad tarvaga hurtel hushuu bariad l baih yum aa
2011-12-28
Хөшөө утаа хоёроор хот дүүрлээ шүү.
2011-12-27
ХҮН МАЛЫН ХӨШӨӨ БОСГОХОО ТЭГЭЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭЖ НЭРЛЭЭД БАЙГАА ЮМ АА МАНАН-ГИЙНХАН
2011-12-27
энэ батболд сда тууз хайчлах үнэн дуртаймаа. 100 айлд жорлонгийн нээлтэд тууз хайчлаад тууж байлуу яалаа
2011-12-27