Бaруун Европт цас их орсноос нийтийн тээвэр саатахад хүрч байна

img

Баруун Европ даяар их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарснаас замын бөглөө үүсч, нийтийн тээвэр саатахад хүрч байна. Энэ байдал 7 хоног үргэлжилнэ гэж цаг уурчид хэлж байна.

Хүйтний улирал ирж,  их хэмжээний цас Баруун Европыг хучжээ. Их Британий ихэнх хэсэгт цас орж, хүйтэрсэн байна. Хүйтний эрч 7 хоногтоо буурахгүй гэж цаг уурчид анхааруулж байна. Их хэмжээний цас Британий зам харилцаанд саад учруулж, зарим нийтийн тээвэр зогсоход хүрчээ. Британий хойд хэсгээр шөнөдөө 15 см цас орсон байн. Хүйтний эрч ойрын хэдэн жилд болоогүйгээр чангарч байна гэж албаны хүмүүс мэдэгдсэн.

Өмнөд Европын Испани,  Португаль улсууд мөн цасан цагаан өнгөөр хучигджээ. Температур шөнөдөө зарим хэсэгт -10 хэм хүрч байна. Их хэмжээний цас орсон үед ихэнх оршин суугчид гэртээ дулаан байхыг эрмэлзэж байна. Цас бороо үргэлжлэн орно гэж Португалийн цаг уурчид мэдээлж байна. Германы ачаалал ихтэй Франкфуртын нисэх буудал цаг агаараас шалтгаалан нислэгүүд 2 дахь өдрөө хойшилж байна. 120 гаруй нислэг хойшилж зорчигчдыг чирэгдүүлсээр байна. Эрт эхэлсэн Европын өвлийн цаг агаар ойрын өдрүүдөд дулаарах төлөвгүй байна. Н. ЭРДЭНЭБУЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yun 2010 onii baruun europiin tsag agaariin medee ve ene shuud.mn Magnaigiinh yumuu medee medeelliig shuurhai bairluuldag zaluu.comiig haachaad zunii medee 2 jiliin umnuh medee tavidag ni uldcheed baih sonin l Shudarga ursulduuch Magnai dargaa
2012-12-14