Тамхи тамирдсан эдийн засгийг сэргээх үү
Тамхи тансаг хэрэглээ. Иргэд өнөөдөр тамхинд мөнгөө үрэхээ байсан. Тамхины оронд талх аваад гэр рүүгээ, хүүхдүүд рүүгээ зорьж байна. Тамхи авчихвал талхны мөнгөөс хороогдож, хүүхдүүд өлсөнө гэдгийг гэрийн эзэн, эзэгтэй ч ойлгож ухаарч байгаа болохоор тэр. Өрхийн төсөв 2012 оноос хойш хумигдсан шүү дээ.
df
Шинэ жил, Сар шинэ дөхлөө гээд иргэд өнөөдөр түгшиж байна. Өргөн хэрэглээний бараанаас эхлээд гоёлын даашинз, үнэт эдлэл, автомашин зэрэг тансаг хэрэглээний үнэ нэмэгддэг “сезон”-ы үе ирлээ. “Зул сарын баяраар зад хямдарлаа, Сар шинэдээ шинэ байр, шинэ автомашин худалдан авч, шинэ дээлээр гангараарай” гэх сурталчилгаа сайт, телевиз, сонин, FM радио гээд хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар гарч, гадаах талбайд том том реклам дэлгээстэй, гар утасны дугаар руу мессэжээр илгээж байна. Гэхдээ зад хямдрал гэдэг хэрэгцээт бараагаа худалдан авах хүнд мэдрэгдэх нь байтугай харин ч үнэ нь өсч хөөсөрсөн байдаг. Баярын өдрүүдэд өргөн, тансаг хэрэглээнүүд хүн бүрийн хэрэгцээ байдаг болохоор наймаачид, бизнесмэнүүд эрэлттэй бараа таваарын үнийг тэнгэрт хөөрөгддөг наймааны заль мэхтэй.
df
Эдийн засгийн хямралтай энэ үед УИХ улирлаас хамаарах үнийн хөөрөгдлийг зохицуулах хөтөлбөрийг боловрсуулж гүйцэтгэх засаглалдаа үүрэг, чиглэл өгч баймаар. Шинэ Засгийн газрыг баталж, томилсон гээд жижиг сажиг асуудал хэлэлцэн цаг үрж суумааргүйсэн. Гэвч төрийн түшээд энэ асуудалд хамааралгүй мэт хямралын энэ үед тамхины цэг байгуулах, байгуулахгүй гээд л маргалдан сууцгаах юм.
df
Хямралын жилүүдэд ажилгүйдэл нэмэгдэж, бараа таваарын үнэ өсч, цалин цаас болж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгааг өглөө бүр санаж сэрэх төрийн түшээгийн ноён нураа, алсын хараа хааччихсан бэ. Батлагдаад хэрэгжиж байгаа хуульд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ ямар цаг хугацаа нөхцөлд хэлэлцэх вэ гэдгийг ч анхаармаар.
Шинэ Засгийн газар давхардсан ажлын байрыг цөөрүүлж, зөвхөн энэ оны төсвөөс гэхэд 51 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн төсвийн тодотгол өргөн барьсан. Энэ долоо хоногт ирэх оны төсөвт тодотгол хийхээр оруулж ирнэ. Үүнтэй зэрэгцээд ажлын байрны давхцлыг цөөрүүлж, орон тоог хассан дүн мэдээ ч гарч ирэх биз. Яам, тамгын газрын албан хаагчид өнөөдөр тун түгшүүртэй ажиллаж байна. Учир нь шинэ сайдтай, шинэ бүтэцтэйгээр ажиллаж байгаа албан хаагчид орон тооны цомхотголд хамрагдагчих вий гэсэн түгшүүртэйгээр өглөө бүр ажилдаа ирж байгаа нь үнэн. Шинэ он, сар шинийг хичнээн ч айл өрх ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэнээр угтах юм бүү мэд. Хямрал дагасан түгшүүр айл өрх бүрт ийн гарч байгаа.
fg
Харин бүсээ чангалахад төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэглээнээс хэр танагдсан нь тодорхойгүй. Ямартай ч дэд сайд, дарга нарын туслахын орон тоо цөөрөөгүй бололтой. Дэд сайдуудын суудал улс төрийн алба болохоор Засгийн газраар хэлэлцэлгүй томилдог. Тиймээс улс төрийн энэ албанд цомхотгол явагдахгүй сурагтай. Нэг дэд сайдын орон тоог цөөрүүллээ гэхэд дагаад машин, шатахуун, ажлын өрөө, цалин гээд л чамлахааргүй зүйл хэмнэгдэхээр тооцоо гарч байгаа юм, уг нь.
өа
Одоогоор томилогдоогүй байгаа дэд сайдуудын албан тушаалыг цөөрүүлэх чиглэлийг УИХ хэлэлцээд Засгийн газарт өгчихвөл юун болохгүй гэж. Гэвч түшээд өнгөрсөн баасан гаригт Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хоёр гишүүний өргөн барьсан хуулийг хэлэлцээд завгүй байлаа. Гишүүд ч энэ асуудлаар ирц бүрдүүлэх гэж хүлээлгүй идэвхтэй сууцгааж, бүгд л асуулт тавьж, санал хэллээ. Үүний оронд эдийн засгийн хямралын эсрэг чиглэсэн нэг боловч асуудал хэлэлцсэн бол аштай юу гэж олон нийт шүүмжилж байсан.
бө
УИХ-ын гишүүн, сайд Д.Эрдэнэбатын тамхи татах эрх зөрчигдөж болно. Яагаад гэвэл миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг. Тэр тусмаа төрийн түшээ хүний эрх ард түмний эрхээр хязгаарлагдах ёстой баймаар. Тэгээд ч тамхины цэг байгуулах, байр савны мөнгийг өнөөдрийн энэ хямралтай үед эдийн засагт ашигтай зүйлд зарцуулсан нь зүйтэй биз. Улаанбаатарын утаа угаараас зугатаж ядаж байхад, баар ресторан, ажлын байрны хаа нэгтээгээс суунаглах тамхины цэгнээс бултах “ажил” нэмэх гээд байх юм.
бө
Тамхи бол тансаг хэрэглээ гэж дээр дурдсан. Тансаг хэрэглээнд зориулсан цэг байгуулах асуудал хэлэлцэхээр тамирдсан эдийн засгаа сэргээхэд ухаанаа зарцуулвал ямар вэ? түшээд ээ.
б
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ