Орон тооны дээд хязгаарыг тогтоов

img

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хүн ам, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах хүрээг харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг өөрчлөн тогтоолоо. Энэ дагуу 1500 хүртэл хүн амтай суманд 9, 1501-3000 хүртэл хүнтэй суманд 11, 3001-5000 хүртэл бол 12, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 14, 10 000-20 000 бол 17, 20 000 мянгаас дээш бол 19 байхаар болов.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 85 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхыг 40 хүртэл, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 43 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 40 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 32, Багахангайд 23 хүртэл байхаар тогтсон байна. Тогтоол гарсантай холбогдуулан сум, дүүрэг, хороонд ажиллаж байгаа бүртгэлийн ажилтныг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжид шилжүүлэх боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ