Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 63 хувьтай байна
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2014 оны төсвийн тодотгол болон Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдлын талаарх Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээллийг сонссон байна. Бүлгийн хуралд МАН-аас Засгийн газрын гишүүнээр томилогдсон зургаан сайд оролцсон аж. Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ.
й
Бүлгийн дарга С.Бямбацогт “Өнөөдөр улс орны санхүү төсөв маш хүнд байдалтай байна. Монгол Улсын Төрийн сан -717 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд төгрөг, Засгийн газрын Төрийн сангийн үлдэгдэл нийтдээ 3.1 их наяд төгрөгийн өртэй байна. Үүнтэй холбогдуулж Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж Монгол Улсын санхүү эдийн засгийн байдалд бодит дүгнэлт өгөхөөр болсон. Мөн Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкны зарцуулалтыг ил тод болгох талаар ажлын хэсэг байгуулна. Түүнчлэн Нийтийн сонсголын тухай болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудал, чиг үүргийн хүрээнд тодорхой өөрчлөлт орох эсэх асуудлыг Засгийн газар болон УИХ-ын төвшинд хөндөн ярилцах боломжтой гэж үзсэн” гэлээ.
й
Мөн бүлгийн хурлаар дэд сайдад нэр дэвшигчдийн талаар ярьсан байна. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулахад “Дэд сайд болох хүсэлтээ илэрхийлсэн МАН-ын гишүүн олон хүн байгаа. Тэр хүмүүсийг ямар байдлаар нэр дэвшүүлэх вэ, ямар шалгуур тавих вэ гэдэг талаараа МАН-ын дарга М.Энхболд бүлгийн гишүүдэд танилцуулга хийсэн. Дэд сайд нарыг өрсөлдүүлэх зарчим баримтална. Гэхдээ дэд сайд маань урьд өмнө хийж байсан ажлын туршлага, боловсрол нь юу вэ, МАН-ын төлөө сэтгэл зүрхээ гаргаад хөдөлмөрлөж байсан уу үгүй юу гэх зэрэг олон шалгуурыг тавьж байж дэд сайдад нэр дэвшигч нарыг тодруулж өрсөлдүүлнэ” гэлээ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат 2014 оны төсвийн тодотголын асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
й
-Та сайдаар томилогдсоныхоо дараа 2014 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Ер нь улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал ямаршуу төрхтэй байна вэ?
-Энэ богино хугацаанд Засгийн газрын бүтэц, зайлшгүй санхүүжүүлэх зардалтай холбогдуулан 2014 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Ер нь улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүнд байна. Маш олон санхүүжигдэх зардал ар араасаа хүлээгдсэн байдалтай, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 63 хувьтай байна. Он дуусахаас өмнөх 10 гаруй хоногт 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх зайлшгүй шаардлага Сангийн яамны өмнө тулгараад байна. Орлого төвлөрүүлдэг байгууллагууд энэ сарын орлогоо бүрэн төвлөрүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Харамсалтай нь өмнө нь орлогын төлөвлөгөө нэг их наяд төгрөгөөр тасарсан учраас энэ нэг их наяд төгрөгийн зарцуулалтыг бүрдүүлж гаргах асуудал нь хүндрэл үүсгэсэн. Төсвийн тодотголыг бодит нөхцөлд тулгуурлан өргөн барихыг бодсон ч хугацааны хувьд төсвийн жил дуусах дөхсөн байхад санхүүжилтүүд дандаа өр хэлбэрээр эх үүсвэрээ бий болгоод гарчихсан байна. Өмнөх Засгийн газрын хэрэглэсэн зардлыг хасч тооцох ямар ч бололцоогүй, бодит байдалд нь нийцүүлж орлого, зарлагыг тус бүр нэг их наядаар бууруулах боломжгүй байна. Тиймээс өмнөх Засгийн газрын тавьсан өрийг барагдуулах, бүтэцтэй холбогдуулан яамдад бүтэц, орон тооны хуваарилалтыг хийх чиглэлд 2014 оны төсвийн тодотголыг хийсэн.
й
-Тасарсан орлогыг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх вэ. Ажил хийсэн хэрнээ мөнгөө авч чадаагүй олон компани байгаа шүү дээ?
-Төлөвлөснөөс 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу байгаа. Гэхдээ гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэж Сангийн яам шийдсэн. Тендер нь зарлагдаагүй төсөл хөтөлбөрүүд ч бий. Он дуустал 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага бий. Бидний хувьд ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар ярьж байна. Нэгэнт төрийн сангийн данс хэдэн зуун тэрбумаар хасах руу орж, дутуу биелсэн орлогынхоо төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаад явчихсан байгаа. Тиймээс урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардалд нийтдээ 600 тэрбумыг гаргана. Нийт олох бололцоотой орлого нь 300 орчим тэрбум гэж тооцоолж байгаа. Үлдсэн орлогыг ямар эх үүсвэрээс яаж бүрдүүлэхийг Засгийн газраас шийдвэр гаргаж шийднэ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ