Үдээс хойш эрч хүч буураад байна уу?
Тэгвэл сэргэлэн цовоо байдалдаа эргэн ороход тань туслах зөвлөгөөг хүргье!
.Үдээс хойш таны эрч хүч буурдаг уу? Энэ байдлаас зайлсхийхэд тань туслах хэдэн зөвлөгөөг хүргье.
1Үдээс хойш тохиох уналтын үе. Амрах цаг. Үдийн хоолны дараах залхуурлын үе. Үдийн хоёр цагт тохиох нозоорол гээд янз бүрээр нэрлэдэг энэ байдал бидний ихэнхэд маань үе үе тохиолддог бөгөөд яг үд дундын алдад бидний эрч хүчний түвшин буурч ирдэг.
1
Энэ үед таны эрч хүч маш ихээр буурч ч болох юм. Үдийн хоолны дараа тохиодог нозоормог байдал танд бага зэрэг төвөгтэй санагддаг байж магадгүй. Магадгүй таны толгой бага зэрэг өвдөх эсвэл бодох сэтгэх байдал тань төдийлөн хурц тодорхой биш болсон мэт санагдаж ч болно. Мөн ийн эрч хүч буурсан үед чихэрлэг зүйл идэх хүсэл нилээд их төрөх нь бараг л гарцаагүй байдаг.
1
Үдээс хойшхи ийм нозоормог байдал юунаас үүдэлтэй вэ?
1
Үдээс хойш эрч хүч буурах энэ үзэгдэлд хүний биеийн дотоод цаг тодорхой хэмжээгээр буруутай ажээ. Хүн бүрийн эрч хүчний түвшин хоногийн 24 цагийн турш дээшилж, буурч байдаг бөгөөд ихэнх хүмүүсийн хувьд шөнө дундаас хойшхи хэдэн цагт хамгийн бат бөх нойрсдог аж. Гэтэл ийм хүчтэй биш боловч тодорхой хэмжээгээр эрч хүч буурах бас өөр нэг үе нь үдээс хойш тохиодог байх юм. Өдрийн энэ цагт ихэнх хүн өглөө сэрсэнээсээ хойш 6-8 цаг сэрүүн сэргэг байчихсан байдаг учраас унтаж амрах хэрэгцээ бий болж, аяндаа нозоорч эхлэх нь тодорхой болдог.
1
Хангалттай сайн унтаж амрахгүй бол энэ дотоод хэмнэл хямарч, илүү төвөгтэй болж болох учраас өдрийн турш эрч хүчээ сайн хадгалахад эрүүл, зөв нойрсох зуршил бий болгох нь маш чухал байдаг.
Гэхдээ юуг, хэзээ идэх нь мөн үүнд нөлөөлөх нэг хүчин зүйл болдог ажээ.
1
1
Нүүрс усыг тохируулж хэрэглэх нь өдрийн турш эрч хүчтэй байхад тустай
1
Таны эрч хүч үдээс хойш байнга буурдаг бол хоолны зуршилаа анхаарах цаг болсон байна. Бие махбодид шаардлагатай түлшийг зөв цагт нь өгөхгүй бол эрч хүч буурах гол шалтгаан болж болно.
1
Таны хэрэглэж байгаа хоол хүнсэн дэх нүүрс усны талаар авч үзье. Цусан дахь сахар нь (цусны глюкоз, цусны сахар гэж нэрлэдэг) хүний биед өдрийн турш шаардагдах эрч хүчийг нийлүүлэх эх үүсвэр болж байдаг. Мөн таны идэж байгаа хоол хүнсэнд байх нүүрс ус бүхэлдээ цусанд сахар болж очдог. Гэхдээ өөр өөр төрлийн нүүрс ус биед харилцан адилгүй нөлөө үзүүлдэг.
1
Чихэрлэг хүнс болон сод, цагаан талх гэх мэт нарийн боловсруулсан нүүрс ус хэрэглэх үед тэдгээр нь харьцангуй түргэн боловсорч улмаар цусанд глюкоз болж очдог. Эрч хүчний эх үүсвэр болдог гэхээр эерэг сонсогдож байгаа боловч энэ нь төдийлөн удаан үргэлжилдэггүй аж. Учир нь эрхтэн системд сахар алгуурхан бөгөөд тогтмол нэвтэрч байх нь хүний биед илүү ашигтай байдаг.
1
Хэт их чихэрлэг хүнс болон боловсруулсан нүүрс усыг хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ огцом өсч, улмаар таны бие энэ байдлыг “эрчимтэй залруулах” шаардлагатай болох тул энэ үед цусан дахь сахар огцом буурах болно. Цусан дахь сахар буурахад цусны түвшинг дахин нэмэгдүүлэхийн тул өөр эрүүл бус чихэрлэг хүнс хэрэглэх дуршил нэмэгддэг.
1
Олон хүн буруу нүүрс ус хэрэглэсний улмаас үдээс хойш эрч хүчгүй болж нозоордог. Өглөө чихэрлэг шиш зэрэг хүнс хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг хэт нэмэгдүүлж, мөн тийм огцом хурдаар буурахад хүргэдэг. Ингэснээр сахар хэрэглэх дуршил нэмэгдэх бөгөөд үүнийг дарах гэж гоймон, чихэр зэрэг зүйл идэх ба энэ зуршил дахин дахин давтагдахад хүрдэг. Хүмүүс биедээ сахарыг алгуур бөгөөд тогтуун байдлаар авч чадаагүйн улмаас ийнхүү өдрийн турш эрч хүч буурах асуудалтай тулгардаг.
1
Нөгөө талаас, хүнсний ногоо, жимс, бүхэл үр тариа зэрэг хүнснээс авсан нүүрс ус нь биед удаан шимэгддэг. Тэдгээр нь цусан дахь сахарын хэмжээг хэт нэмэгдүүлэхгүй бөгөөд харин харин ч цусанд глюкоз алгуурхан нийлүүлж, удаан хугацааны турш илүү тогтвортой эрч хүчээр хангаж өгдөг.
1
Эрч хүчийг нэмэгдүүлэхийн тулд хэрхэн хооллох вэ?
1
Эрч хүчээ хадгалж, үдээс хойшхи нозооролд автахгүй байхын тулд та тэнцвэржүүлсэн хоол унд, зууш ойр ойрхон идэх хэрэгтэй. Хоолоо алгасдаг хүмүүс өдөржин эрч хүчтэй байж чаддаггүй. Тогтмол цагт хооллоогүйн улмаас цусан дахь сахарын хэмжээ буурч, эрч хүч мөн адил багасдаг.
1
Хангалттай сайн хооллохгүй байх нь эрч хүчийг сүйтгэдэгтэй адил хэт их идэх нь ч мөн адил таныг залхуу, нозоорсон байдалтай болгодог. (Зарим хүнд аль аль нь зэрэг тохиолддог. Тэд өглөөний хоолоо идээгүйн улмаас өлссөндөө өдөр хэт их идчихээд яагаад өдөржин залхуу, нозоорсон байдалтай байгаагаа гайхдаг). Хэт хүнд хоол их хэмжээгээр идсэн үед түүнийг боловсруулахын тулд их эрчим хүч зарцуулах шаардлагатай болдог. Хамаг цус хоол боловсруулахад туслах үүднээс ходоодны орчимд хуримтлагдсаны улмаас нойр хүрдэг.
1
Шингэн сайн хэрэглэх нь бас чухал. Шингэн дутагдах нь сэтгэл санааны байдал болон хурц тод сэтгэх чадварт нөлөөлдөг. Ус болон ургамлын цай ойрхон байлгаж байгаад өдөржин уувал сайн. Зарим хүн сэргэг байхын тулд кафейн агуулсан уух зүйл их хэрэглэдэг. Шөнө нойр тань хулжихгүй л бол кафейн хэрэглэхэд буруу зүйл байхгүй. Харин үүнд хэт мэдрэг бол та кафейн агуулаагүй ундаа хэрэглээрэй.
1
Уураг агуулсан хүнс нь хоолыг илүү өег болгодог учраас зарим тосгүй уураг агуулсан тэнцвэртэй үдийн хоол нь үдээс хойш нозоорсон идэвхигүй байдлаас таныг сэргийлэх шилдэг аргуудын нэг мөн юм. Үдийн хоол тань өлсөх мэдрэмжийг дарах тос багатай уураг болон эрч хүчээр тогтмол хангах зөв нүүрс ус агуулсан байвал зохино. Хайрсан загастай ногооны холимог салат, тахианы махыг ногоотой хамт хуурч, бор будаагаар хачирласан хуурга, эсвэл уургийн жимстэй коктейль нь өдрийн цайны цагаар таныг бүрэн тэтгэнэ.
1
Үд дунд уураг агуулсан зуушийг хоолондоо оруулах нь зүйтэй. Нилээд олон хүн хоолноос өмнө зууш идвэл өдөрт авах ёстой илчлэгээ хэтрүүлчихнэ гэж болгоомжлоод огт зууш хэрэглэхгүй байхыг хичээдэг. Тэгсэн хирнээ оройн хоолоо хэтрүүлж идсэний улмаас илчлэгээ хэтрүүлчихдэг.
1
Уургийн коктэйлийг үд дундын үед хэрэглэхэд зохимжтой, мөн уургийн жигнэмэг, жимстэй тараг, самрын сүмс бүхий түүхий ногоо, үрлэн лооль, лаазалсан туна загас зэргийг хольж идэж болно. Тосгүй уураг болон эрүүл нүүрс усны холимог хүнс үдээс хойшхи нозоорсон идэвхигүй байдлаас сэргийлж, таныг өдрийн турш цатгалан, эрч хүчтэй байхад тустай гэдгийг дахин хэлье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ