“Хэмнэлт” хэлмэгдүүлэлт болох вий

img

Өмнөх Засгийн газрын гаргасан хэд хэдэн шийдвэрийг цуцалж, Шийдлийн Засгийн газар шийдвэрээ гаргаж эхэллээ. Эмнэлгийн зориулалттай баригдсан ч дараа нь оффис болохоор зориулалт нь өөрчлөгдсөн нэг барилга ордны зүүн талд  хэрүүлийн алим болсоор удсан. Энэхүү шинэ барилгыг энэ засаг  дахин “оролдохгүй” эмнэлэг хэвээр нь үлдээнэ гэлээ. Зарим нэг төрийн эзэмшлийн барилгыг суллаж хүүхдийн эмнэлэг болгоно. Хүүхдийн мөнгийг хэрэгтэй өрхөд өгч  оюутны 70-ийг цэглэе гэсэн байна. Малын хөлийн татвар авч орон нутагт нь хөрөнгө  татья. Цаашлаад эхлүүлсэн барилгуудаа ч дуусгая л гэсэн байна. Нөгөө талд нь хэмнэлт хийх тухай багц мэдэгдэл явж байна. Орон тоог цомхотгоё, яам агентлагийг татан буулгая, орлогч нарыг цөөлье. Ерөнхийдөө “хэмнэлт, хэмнэлт бас дахин хэмнэлт” гэсэн санаа Ерөнхий сайдын чуулган дээр хэлсэн үгнээс мэдрэгдэж байна.

а

Аливаа шинэ засаг гарч ирээд дайчин мэдэгдэл хийж олон нийтийн дэмждэг авах алхмыг хийдэг. Үүнд нь бид дасчихсан. Гэхдээ олон нийтийн дэмжлэгийг авахын тулд олон нийтийн эрх ашгийг хангах зарчмаасаа ухарч болохгүй. Хэмнэлтийн ард цомхотголын уухай сонсогдож байна. Хэрэг дээрээ цомхотголыг төр эхлүүлэхээс өмнө хувийн хэвшлийнхэн аль хэдийн хийж эхэлсэн. Гэхдээ тэд бас хүндрэлийг биеэрээ туулж байгаа тул энэрэнгүй байдлаар цомхотголыг шатлан  хийж байгаа. Ажлын өдрийг цөөрүүлэх, цалинг бууруулах, орон тоог нь хадгалж урт амралт өгөх зэргээр ажилчдаа багасгаад эхэлсэн. Харин төрийн албан хаагчдыг цөөлөх тухай байн байн ярьж шинэ төрлийн популизм хийх болсон нь тийм сайн үр дагавар авчрахгүй гэж шүүмжлэх хүмүүс байгаа юм. Төр нүсэр том бүтэцтэй зардал ихтэй, дарга олонтой данхар байгааг шүүмжилсний хариуд төрийн албан хаагчдыг цомхотгох засвар хийх, хэмнэлтийн аянг хэтрүүлэн үнэлэх нь шинэ хэлбэрийн популизм болно. Төрийн, хувийн аль ч байгууллагаас халагдсан тэр хүн ажилгүйчүүдийн эгнээнд очно. Ард нь гэр бүл нь бүлтийнэ. Олон нийт амьдрах гэж яваа нэгнийгээ төрийн албанаас шахаж хэмнэлт хийж, тэр мөнгөөр нь цэцэрлэг барья гээгүй. Олон хурган дарга нарыг цөөлж, албанд унадаг жийп, гадаад томилолт, хүлээн авалт зэрэг тансаглалыг хумьж төсвийн дарамтыг багасгахыг төрд зөвлөсөн. Шийдлийн Засгийн газрын зарим нэг огцом шийдвэрийг харахад энэ зөвлөгөөг буруу ойлгосон бололтой байна. Цомхотгол хийж хэмнэсэн  мөнгийг цэцэрлэгт оруулна гээд хийрхвэл цаашаа хэлмэгдүүлэлт болж мэднэ. Ажлын байр нэмэгдүүлж иргэдээ орлоготой болгож байж хүндрэлээс гаргана гэдэг нь наад захын хүний хэлдэг л онол юм. Ард түмэнд таалдагдахаас нь бус улс орныг хүндрэлээс гаргах дарааллаар шийдвэрүүдээ тулхтай гаргах нь энэ засгийн эхний ЗӨВ алхам болох биз. “Хэмнэлт, бас дахин хэмнэлт” гэсэн уриа цааш явсаар гажуудал болж төрийн ажил үйлчилгээний чанар хүртээмж муудаж зөвшөөрөл лиценз хяналтгүй олгогдож эхэлбэл сөрөг хүчингүй энэ засагт хэн сануулан хэлж, хазаарлан зогсоох вэ.

б

“... Сүүлийн хэдэн жил төсвөө хүслийн жагсаалтаар баталж, дараагаар нь тодотгодог буруу зуршлаасаа салья. Энэ эцэс төгсгөлгүй хууралтаас татгалзаж, он удаан жилийн асуудлаа цэгцэлье” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн нь их содон сонсогдож байна. Үүн дээр нэмээд хэдэн жилийн өмнөөс жишиг болгоод байгаа 17.5 хувийн эдийн засгийн өсөлт ч гэсэн “хөөс” байсан гэдгийг зөвшөөрөх цаг болсон. Бодит өсөлт 3-4 хувь гэдгийг одоо зөвшөөрөх ёстой байх. Уул уурхай гадаадын хөрөнгө оруулалт дагаж бий болсон хөөсөрсөн өсөлтийг барьж өөрсдийгөө хуурч иргэдээ хошгируулдгаа болох нь энэ засгийн удаах нэг ЗӨВ болох биз.

б

Ард түмнийхээ дэмжлэгийг авч Төр батжин, урагшаа явна. Гэхдээ үүний тулд таалагдах зүйлийг нь амалж, дутуу дээр нь дөрөөлөх шаардлагагүй юм. Яамны оффист эмнэлэг оруулж, Яармагт бондын мөнгөөр цэцэрлэг хотхон барина гэсэн төлөвлөлт стандартгүй шийдэл гаргаж, амлалт хөврүүлэх ч хэрэггүй. Арав илүү хоног дээрээ явж байгаа шинэ засгийн эхний мэдэгдлүүд бодит хүндрэл, боломжгүй үнэнийг хэлж байгаа сайн талтай ч “хэмнэлт “ гэсэн популист давалгаа үүсгэж зарим нэгнийгээ хэцүүдүүлэх вий гэсэн болгоомжлолыг бас төрүүлж байна.

х

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nergui:
ikh khuraliin gishuud gaduur ymar negen alban tu*l khashdagiig boliulaa ch
2014-12-23
irged:
negd khelmegdel, khoyort khelmegdel, guravt bas khelmegdel bolokh yum baina turiin undur alban tu*ltnuud ug ni 4,5 tuslakh, zuvlukh, ded said naraa tsomkhotgood, tetgevert garsan ch davkhar tsalin avch bui uursdiinkhuu ugiig khuuli geed bodchikhson tetgevriin uvuu nartai kholbootoi asuudlaa tsegtselsen bol zuv bolokh bailaa khuurkhii duu
2014-12-23
zochin:
hemneh ni zov darga naraas l ehelmeer bn darga nariin hangamj unaa teregt mongo zartsuulahaa bolimoor bn ardchilal yarisan humuus uuniig l yarij garch irsniig yagaad martah ve ene ontsgoos shudarga bolj harahdaj baisan shuu
2014-12-23
би:
идэж уусан хүмүүсээс улс мөнгөө авмаар байна.жнь: дэнзэнгээс хашааны 4 тэрбум төгрөг өө авья.
2014-12-23
иргэн:
дарга нарыг цөөлөх, дарга дагасан хангамжийг багасгах нь зөв. дарга болгон нэг өрөө эзэлж суудаг, өрөөнүүд хүртэл хэмнэгдэж, зоаим байрыг чөлөөлж, эмнэлэг, цэцэрлэгт шилжүүлэх нь зүйтэй. дарга, зөвлөхүүдээ л цөөрүүл.
2014-12-22
5555:
зөв зөв энэ арга хэмжээ авахаас өөр арга байхгүй бхоо
2014-12-22
зочин:
төрийн албаа, яам,агентлагаа зохистой зөв цөөлмөөр байнаа, тэр олон хэлтэс, алба, тасгаа нийлүүлбэл дарга нар цөөрнө шүү дээ, түүнээс биш дотор нь ажилаа хийж байгаа албан хаагчдаа цөөлж яахав дээ, гол ажлыг нь нугалж байгаа хүмүүс шүү дээ, гол нь дарга нарыг нь цөөлөх хэрэгтэй байнаа.
2014-12-22
irgen:
bas l populistuud, huuramch eh oronchid hudlaa zuil bichuulsen baina.humuust taalagdah gej ingej bichdeg ny suuldee eh ornoo ustgaj baigaa gedgiig medej l baigaa mortloo bichrrd baigaa ym
2014-12-22
зочин:
төрийн албыг багасгах нь зөв, төрд ажилладаг уих-ыг гишүүд сонгогчиддоо таалагдахын тулд дандаа ийм балай юм ярьдаг. төсвийн байгууллагын дарга нар дандаа хүнээ бодно гэж яс юман дээр өөрсдийгөө боддог тэд төсөв нь хумигдхаар идэж уух нь бага*г учраас дандаа ийм юм ярьдаг. 12 сарын тэтгэмж олгоно гэдэг нь зөв шүү дээ. хувийн хэвшилд ажилладаг хүмүүс 10 хувийн татвараа төлөөд л байдаг гэтэл төрд ажилладаг хүмүүс нь тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж авдаг шудрага бус. багасгаж цөөлөх гэдэг нь зөв дэмжиж байна.
2014-12-22
*iin toimch :
zabitgii hutsaad bai daldganaj bj ajild orson bugsuuruu tulbur hiisen songuulid guisen geed demii tsalin avaad hevtej bgaa bolgoniig zailuulah l heregtei shuu dee
2014-12-22
иргэн:
за эхэлж байна даа. авилгачдын хөлсний бичээчид ажлаа эхэлж байна. шинэ ерөнхий сайдын санаачилгуудыг салхинд хийсгэхиийн тулд иймэрхүү утга агуулгатай зүйл хэвлэлээр болон их хурлын танхимд ойрын үед их яригдах болно. ерөнхий сайдыг үгээ хэлж байхад зөрүүлээд л 4-5 халамжийн хуулийг авилгачид хэлэлцэж эхэлж, заримыг нь дөнгөж баталчаад байна. жишээ нь: малчдын тэтгэврийг төр даадаг болох хууль саяхан батлагдсан. одоо хамтын тэтгэвэр гэж гэмт хэрэгтэн эрдэнийн зүтгүүлж байгаа хууль, бас хүүхэд гэрээр харах хууль гэж бас хэдэн авилгач популистууд зүтгүүлж байна.
2014-12-22