Ж.Эрдэнэбат: ДНБ-ий хэмжээг өсгөх бололцоо байна

img

Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

.

-МАН засагт хамтран ажиллах гэрээнд Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байхаар хатуу тохироо хийгдсэн гэж ярьж  байсан. Гэвч өрийн таазыг нэмэх нь гэх мэдээлэл гарч байна. Үүнд та албан ёсны тайлбар хийгээч

-Миний хувьд “Өрийн таазыг нэмнэ” гэдэг мэдээллийг огт өгөөгүй. Харин өрийн тааз хуулиа зөрччихсөн байна гэдгийг л хэлсэн. Тэртэй тэргүй өрийн тааз хуулиасаа даваад урьдчилсан байдлаар 49.9 хувьтай болсон байна. Цаашдаа ханшийн өөрчлөлт, хүүгийн зээлийн үйлчилгээний зардлууд нэмэгдсэнээс шалтгаалаад энэ оны эцэс гэхэд 53 хувьд хүрэх магадлал өндөр болчихоод байна. Тэгэхээр энэ нь өрийн тааз хуулиа зөрчсөн байна гэсэн үг. Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байхыг МАН –ын бүлэг хатуу барьж байгаа. Гэхдээ бид цаашдаа өрийн менежментээ яаж хийх, ямар бодлого боловсруулж байж энэ өрөө эргэж ДНБ-ий 40 хувь дээр аваачих вэ гэдэг бололцоог олоход анхааарч ажиллах ёстой. Гэхдээ үүнд өрийн тааз 50 гаруй хувьтай болсон байгаа үед тодорхой хэмжээнд хугацаа шаардах байх. Магадгүй 4-5 жил шаардахыг үгүйсгэхгүй. Энэ хугацааны дараа өрийг ДНБ-ий 40 хувьд хүргэх зайлшгүй шаардлагатай. Тэрнээс биш өнөөдөр хуульдаа шууд нийцүүлнэ гэдэг байдлаар өрийн таазыг ДНБ-ий 40 хувь болгоно гэдэг бол боломжгүй зүйл. 2015 онд энэ хэмжээнд аваачна гэвэл одоо баталж байгаа төсөв маань долоон их наяд орчим байгаа шүү дээ. 2015 оны хувьд үүнийг бодит байдалд нийцүүлэхийн тулд нэг орчим их наядаар бууруулъя гэж бодож байгаа. Хэрвээ бид өрийн таазыг ДНБ-ий 40 хувьд буюу хуульд нийцүүлэх ёстой гэж үзвэл дахиад хоёр их наядын зардал хасч байж энэ хэмжээнд хүргэнэ. Ингэхдээ арилжааны бонд болон арилжааны зээлүүдээ төлж байж энэ хэмжээнд хүргэх шаардлага тулгарна гэсэн үг. Тэгвэл ийм боломж байна уу гэвэл хүнд. Бид өнөөдөр бараг амьдралыг зогсоох хэмжээнд аваачиж байж энэ боломжийг бий болгоно. Тэгэхээр ингэхгүйн тулд яах вэ гэхээр тодорхой хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Өрийн менежментийг боловсронгуй болгохоос гадна бүтцээ өөрчлөх шаардлага гарна. Өнөөдөр өрийн бүтцийн хувьд маш өндөр өртөгтэй арилжааны зээлүүдээр гол  төсвийн алдагдлаа санхүүжүүлээд явсан байх жишээтэй. Дээр нь маш өндөр өртөгтэй арилжааны бондуудыг гадаадаас авчихсан байна. Дээр нь өндөр өртөгтэй арилуааны бондуудыг гадаадаас авчихсан. Ийм нөхцөлд өрийн хувьд үйлчилгээний зардал нь өсдөг Тэгвэл үүнийгээ урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлээр солих ямар боломж байна вэ. Менежмент гэдэг маань энэ шүү дээ.

й

-Эдийн засаг хүндэрсэн байхад мөнгө татаж царцаана гэдэг бүр л амиа хорлож байгаагийн шинж гэдгийг Засгийн газрын гишүүд хэлээд байна. Мөн өрийн таазыг нэмэгдүүлж эдийн засагтаа цус сэлбэхгүй бол бүр хүндэрнэ гэсэн байр суурьтай гишүүд ч байна. Танай намын бүлгийн гишүүдийн хувьд өөр байр суурьтай байна. Ер нь энэ асуудлыг Засгийн газрын танхим дотор ямар байдлаар ярьж байгаа юм бэ? 

-Янз бүрийн л байр суурьтай хүмүүс байгаа. Гэхдээ бид бүх боломжийг хайх ёстой. Жишээ нь зээлийн батлан даалтын сангаа тодорхой хэмжээнд эх үүсвэрийг нь нэмэгдүүлээд үүнээсээ нөхцөлийг нь өөрчлөөд зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдэд олгодог байсан бол гадаадын хөрөнгө оруулагчдад олгох бололцоог нэгдүгээрт бүрдүүлэх. Хоёрдугаарт хөрөнгө оруулалтын сан байгуулах ёстой. Ингэхдээ мэдээж өр төлбөр үүсгэхгүйгээр тодорхой хэмжээнд эх үүсвэрээ бүрдүүлээд явдаг гадны жишиг улсууд зөндөө байдаг л даа. Тэгэхээр гаднаас хөрөнгө оруулалтаа татах хэлбэрээр, харин менежментийг нь ихээхэн хэмжээний хөрөнгө босгож чадвал энэ менежментийг хийсэн хүмүүс нь өөрсдөө хариуцаад явдаг байж болно. Үүнийг мэдээж хувийн хэвшил бизнесийн байгууллага дээр тулгуурласан байдлаар шийдэх нэг бололцоо байна. Мөн өрийн зээлийн үйлчилгээний зардлыг бууруулахын тулд төсөл хөтөлбөрийг одоогийн нөхцөл байдалд голдуу арилжааны зээлээр санхүүжүүлчихээд байгааг өөрчлөх бололцоо бас бий. Урт хугацааны, бага хүүтэй зээлээр санхүүжүүлэх. Ингэхийн тулд санхүүжүүлэгч байгууллагуудыг оролцуулж болох юм. Жишээ нь, Хятадын нэг тэрбум ам.долларын зээл гэж бий. Үүнийг хэрэгжүүлэх гэж байгаа болон хэрэгжүүлэхээр зэхэж байгаа төслүүд дээрээ нөхцөлийг нь өөрчлөөд өгч болох юм. Ийм байдлаар шийдэхэд болохгүй зүйлгүй гэж бодож байгаа.

й

-Бондоор авсан, хүүгээр нь хэрэгжүүлсэн төслүүдээ хувийн хэвшилд өгч, бондынхоо санхүүжилтийг суллаж авч болох юм гэдэг гарцыг зарим хүн ярьж байна. Та Сангийн сайдын хувьд ийм боломж бололцоог олж харж байна уу?

-Хувийн хэвшилд шилжүүлнэ гэж байх шиг байна. Бид нэгэнт авчихсан зээлээ шилжүүлэх бололцоогүй шүү дээ. Хувийн хэвшилд шилжүүлэх эсэх асуудал эргээд заавал найдвартай байх уу, үгүй юү гэдгийг шаарддаг. Энэ маань Засгийн газрын баталгаа шүү дээ. Тэгэхээр энд Засгийн газрын баталгаа гаргахгүйгээр шийдэж болох юмнууд байна. Монголдоо хөрөнгө оруулъя, үүний тулд санхүүгийн байгууллагууд мөнгө оруулж ирээд тэнд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжих гэж байгаа бол менежментээ өөрсдөө хийгээд яваг. Тэр эрх зүйн орчныг бид бүрдүүлээд өгье гэх мэт янз бүрийн гарц байна. Энэ болгоныг бид судалж үзэж байна. Үүний дүнд эцсийн шийдлийг гаргана. Ямар ч байсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн босго болон төсвийн алдагдалтай холбоотойгоор хуулийн өөрчлөлтийг оруулахгүй гэдэгт МАН хатуу байр суурь барьж байгаа. Гэхдээ нэгэнтээ хууль зөрччихсөн байгаа энэ үйлдлийг хэдий хугацаанд засч залруулах вэ гэдэг дээр төлөвлөгөө боловсруулах ёстой.  

й

-Та эцсийн хугацааг хэлэх боломжтой юу. Бид барагцаагаар хэдий хугацаанд эдийн засгийн энэ хүндрэлтэй байдлаас гарч, ойлголцолд хүрч чадах боломжтой вэ?

-Өрийн хувьд бид менежментийг боловсруулж байна. Ямар ч байсан Монгол Улсын эдийн засаг тодорхой хэмжээнд сэргээд бид төсвийнхөө төлөвлөлтийг бодит нөхцөл байдалд нь аваачсан тохиолдолд арилжааны зээлүүдээ хугацаанд нь төлөөд явчих бололцоо бий. Энэ боломж бололцоогоо ашиглавал тодорхой хэмжээнд арилжааны зээлүүдийн хувь хэмжээ буурна Нөгөө талдаа 3-4 жил орчмын дараа магадгүй ДНБ-ийхээ 40 хувьтай тэнцэх хэмжээнд очих бололцоо байгаа гэж харагдаж байгаа. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлын хувьд өнөөдрийн байдлаар долоо орчим хувийн өсөлттэй явж байна гэж ярьж байгаа. Гэхдээ энэ өсөлт маань бодит байдал дээр төсөвт нөлөөлж байгаа нөлөөлөл нь хэр байна вэ. Төсвийн орлого гэдэг бол аж ахуйн нэгж байгууллагуудын бизнесийн үйл ажиллагаатай шууд холбоотой шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн өсөлт гэдэг маань мөн л үйл ажиллагаатай шууд холбоотой зүйл. Эдийн засгийн өсөлт нь өөрөө ДНБ-ээ нэмэгдүүлэх, дээр нь төсөвт үзүүлж байгаа нөлөөллөө нэмэгдүүлэх нөхцөл бололцоог бий болгож байна. Тийм учраас бид хамгийн эхний ээлжинд эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх ёстой. Гэхдээ тэр өсөлт нь өөрөө бодит байдлаар үр дүнгээ үзүүлж байх ёстой гэдэг зарчмыг барьж байгаа юм. Ингэснээр ДНБ-ий хэмжээг өсгөх бололцоо байна. Дээр нь төсөвт нөлөөлсөн нөлөөллөөр нь бид арилжааныхаа зээлүүдийг төлбөл үр дүн гарна гэсэн тооцоотой байгаа тул болж л өгвөл ойрын хугацаанд буюу 1-2 жилдээ багтаагаад хуульд нийцүүлэх ажил арга хэмжээг зохион байгуулна гэж бодож байна.

й

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.3000 litsenz nii 800 n ezemshigch bg tuxai medlee.55% neg ornoos xamaaraltai.10% n olon ulsaas xamaaraltai.uldsen 35% n 100% mgl s xamaaraltai.ixenx n bor duu 1,2 litenztei garuud bgaa boltoi.deerees n uchnuun litsenz nemej taraax bol 21000t taraaxaas arai uur zuil bolox bx shuu!.oligtoi xudluud uguuch gedeg shig 10 aad tom tusluu negen zereg exluulee.yalanguya gatsuurtiig unuudur ch xamaagui batal.mng suld urshuu
2014-12-22
mglhuu:
zov sain bodlogo gargaj hurdan hugatsaand uls ornoo dampuurlaas gargaarai. hetsuu baina shuu.
2014-12-22
bolor:
ene hachin hudalch amitan bagsh nariin tetgemjiin mungiig zaaval uguh heregtei geed baisan uuruu garaad ireheeree amaa uduulchihdeg archaagui amitan hudalch novsh bagsh nar chamaig bodvol gaviyatai humuus shuu
2014-12-22
зочин:
нам нь хэдэн жилийн өмнө хийж эхэлсэн харин алдааг хүн дээр тохдог болохоор аль алийг нь ярихаас ман юу ч чадах билээ,батан хутгах л гэж₮ цэцэрхэж байхын оронд ажлаа л хийгээ ч дээ.эцэст нь сөхөрсөн байсыг амь орууллаа гэж сайрхахи юм ?чадах лман даа?
2014-12-22
zochin:
bukh khumuusiin eriig teglekh kheregtei, tegvel khumuusiin amidral deeshlleed ediin zasag ergelted orno gesen engiin zuiliig nedekkhgui yum da
2014-12-22
улстөрчид:
төрийн ажил ярьж байгаа бол намаа бүү дурсаж бай, намаа ярихдаа төрийг бүү ярь
2014-12-22