"Эвлүүлдэг тоглоом шиг" барилга хэзээ эмнэлэг болох вэ

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өчигдөр Зам тээврийн яам байрлаж буй Засгийн газрын XIII байрны барилга болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцсан юм. Ажлын хэсгийнхэн эхлээд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг оффисын зориулалтаар хэрхэн өөрчилсөн гүйцэтгэгч компанийн танилцуулгыг эхлээд сонирхсон.

ы

Тэдний хэлж буйгаар анх эмнэлгийн зориулалтаар баригдахдаа орчин үеийн стандартаар буюйу агааржуулалтын системыг маш сайн шийдвэрлэсэн байсан. Гэтэл оффиссын зориулалтаар өөрчлөгдөхөд энэ нь ашиглагдахгүй болсон байна. Эмнэлгийн зориулалттай байхад өрөө бүрт угаалтуур байрлуулна гээд сантехникийн асуудлаа шийдвэрлэсэн байсан ч оффис болгоно гээд тэр бүгдийг нь буцаагаад авсан. Эмнэлэг барьж байхад өрөөнүүд нь олон байсан бол оффис болсоноор өрөөний тоо цөөрч том болгосон. Бид анх эмнэлгийн барилга барьж эхлээд товлосон цаг хугацаандаа хүлээлгэж өгөхөөр үндсэн бүх ажлуудаа хийчихсэн байхад Засгийн газар солигдож, оффис болгох шийдвэр гарсан. Тэгээд гаргаж өгсөн зургийн дагуу өрөө хоорондын ханыг нурааж, өөрчилсөн. Одоо эргээд эмнэлэг болгоход сүүлд хийсэн ханануудаа нурааж, эхний байдлаар нь дахин хана өрж, агааржуулалтыг дахин оруулна. Эмнэлгийн ном журмаар баригдаж байсан барилгыг оффис болгоод эхний блокоо бэлэн болгочихлоо гээд улсын комисст өгчихсөн байсан” гэж байв.

ый

Энэ үеэр “Пролианс” компанийн 2012 онд тус барилгад анх байршуулсан 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий хавдар, мэдрэл, зөөлөн эдийн гэмтлийг маш сайн оношилдог MRI аппаратны асуудлыг ажлын хэсгийнхэн сонирхсон. Тус аппаратыг одоошоор хадгалалтын горимд шилжүүлэн тог цахилгааныг нь салгасан байсан ба шингэн гелиг нэмж хийхэд 300 сая төгрөг шаардлагатай. Үүн дээр хөргөлтийн системийг засварлах зэрэг зардал гарах ажээ.

й

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлэхдээ “Манай яамны мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр энэ аппаратыг шууд ашиглах боломжгүй гадны биетийн нөлөөллөөр тодорхой хэмжээний эвдрэл гарсан. Засаж янзлан хэвийн хэмжээнд оруулахад тодорхой хэмжээний хөрөнгө зарлагдана. Цоо шинэ аппаратыг хүн ардынхаа эрүүл мэндэд зориулах боломжгүй болгосны хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудлыг Засгийн газар дээр ярина” гэсэн юм.

ый

Ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан гишүүн хэлэхдээ “Би Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүн. Манай дүүргийн эмнэлэг актлагдсан барилгад үйл ажиллагаагаа явуулдаг. Хананы тоосгон өрөлт нь чийгэнд идэгдээд эхнээсээ үйрч өмхрөөд байгаа. Ямар байсан Төрийн тусгай албан хаагчдын энэ эмнэлгийг  зориулалтаар ашигладаг болтол нь анхаарч ажиллана. Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгох уу, хүүхдийн эмнэлэг болгох уу, аль эсвэд  IV дүгээр нэгдсэн эмнэлэг болгох уу хамаагүй.  Аль ч чиглэлээр ашигласан Чингэлтэй дүүргийнхээ иргэдийг ямар ч байсан хамрагдах боломжийг бөүрдүүлэхэд анхаарна” гэж байв.

й

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр энэхүү барилгатай танилцах явцдаа энэ барилгын жишээн дээрээс харахад манай төрийн бодлого алдаатай байгаагийн шинж. Энэ барилгыг ингэж өөрчилсөн түрүүчийн Засгийн газрыг огцруулаад хариуцлага тооцчихсон гэдгээ хэлж байсан юм.

й

Энэ барилгыг анх эмнэлгийн зориулалтаар барьж байхад БНСУ-ын талаас долдугаар давхарт нь иж бүрэн мэс заслын 6-7 өрөө тохижуулж, шаардлагатай техникээр тоноглож өгье гэсэн санал тавьж байжээ. Гэхдээ манай талаас мэс заслын өрөөнүүдийн таазыг жаахан өндөр хийхийг л хүссэн байна. Ийнхүү хоёр тал тохиролцоод байтал Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин оффис болгоно гэж зүтгэснээр эмнэлэг ч үгүй, мэс заслын өрөө ч үгүй болгоод байгаа юм. Монголд байхгүй орчин үеийн шийдэлтэй, тохилог сайхан эмнэлэгтэй болох нь гэсэн хүлээлт иргэдэд байсан. Гэвч эмнэлгийг оффис болгон ашиглах Хууль зүйн сайд асны тушаалаар 10.2 тэрбум төгрөгөөс барьсан барилгыг өөрчлөн дахин дөрвөн тэрбумын хөрөнгөөр зассан аж. Тэгвэл одоо буцаагаад эмнэлэг болгон өөрчлөхөд урьдчилсан байдлаар дөрвөн тэрбум гаруй төгрөг хэрэгтэй гэсэн тойм судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байна.

й

Айлын эрх хүүхэд тоглоомоо өрж байгаад дургүй нь хүрэхээр буцаагаад буулгачихдаг эвлүүлдэг тоглоом шиг болсон Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг цаашид ахин дахин өрж буулгалгүй энэ удаад зориулалтынх нь дагуу үлдээнэ гэдэгт итгэж байна. Эс тэгвээс эрх мэдэлтэн албан тушаалтнуудын хүслээр гаднах дүр нь хэвээр ч доторх зорийлалтыг нь өөрчлөн өрж буулган зугаацдаг тоглоом болох нь. Тэр хэрээр татвар төлөгчдийн мөнгө тэрбум тэрбумаар үрэгдэж, барилгын гүйцэтгэгч компанийнхан ч тэр дуусдаггүй барилгад насыг барах вий.

йы

й

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ariunbold:
ene barilga ch neg ikh temuujintei hamaaralgui baikhaa. zarchmiin huvid temuujingiin ehluulsen huuliin shinechlel ikh zuv yum shuu. mungutei hunii tald uilchildeg huuli shuuh baij bolokhgui.
2014-12-31
zkchin:
hooe temuujeen sain sonsooo chi daraagiin songuuli gej buu boddoo bayngol duuregt tatvaraa ogoh gej namiinhandaa yaj zagnuulj baisnaa bod ain tegeed emch ovchton hoer shine bairand orj boldoggui ain bitgii hutsaaa
2014-12-28
irgen:
ene heden darga nart hariutslagiin togtoltsoo uilchlehgui bol dshisd l iim zuil garnaa. 7 hemjij 1 ogtol gej baidag daa. getel iim l eruul galzuu ni medegdehgui humuus tor barij bna shuu dee. alsiin haraagui awilgachsan hudaldagdsan erguu yumnuud.
2014-12-26
irgen:
ene heden darga nart hariutslagiin togtoltsoo uilchlehgui bol dshisd l iim zuil garnaa. 7 hemjij 1 ogtol gej baidag daa. getel iim l eruul galzuu ni medegdehgui humuus tor barij bna shuu dee. alsiin haraagui awilgachsan hudaldagdsan erguu yumnuud.
2014-12-26
njjjjjjj:
mongol hvnii saruul uhaan gej
2014-12-26
зсссс:
за одоо бvгд л тэмvvжинг зvхэж дайрах боллоо.унасан хvнийг очиж дэвслэнэ гэдэг арчаагvй шаарнуудын л гаргадаган зан ш дээ. энэ эмнэлэг анхнаасаа хэдхэн дарга нар тэдний авгай хvvхдvvдэд зориулагдсан байсан юм шvv. нэр нь хvртэл тусгай эмнэлэг нэртэй
2014-12-26
мөөгий:
энэ бүх хохрлийг тэмүүжинээр төлүүл
2014-12-26
эмнэлэг болгоо:
тэмүүжин новш байжээ
2014-12-24
gogo gogo:
засварын бүх хөрөнгө бас ажилгүй болсон багж төхөөрөмжийн бүх мөнгийг нь тэмүүжин болон түүнийг хөхүүлэн дэмжсэн нөхдүүдээс авах хэрэгтэй. хүнийг өрөвдөж хайрлах сэтгэлгүй асрамжийн газрийн тэмүүжин
2014-12-24
рррр:
ардчилсан намын тэнэгууд зайл, далд ор
2014-12-24
раваг:
арчилалынхны унэн дур торх энэ, энэ юу ч биш цаашдаа маш их юм эд нараас гарна харж байгаарай
2014-12-23
naranbaatar:
garaa urguj zoriulaltig ni uurchilsun bux xuniig altankhugtai ni shorond xiimeer bn mungiig ni tuluulj
2014-12-23
zochin:
hohirliig temuujin tuluh yostoi.
2014-12-23
zochin:
tuhain ued ni ene asuudliig zunduu l yarisan odoo bolohoor deed darga nar buun l halaglaj gasalsan humuus baih yum engiin ard ni amidraldaa anh gargasan aldaanaasaa bolj nasniihaa hagasiig shorond unguruuj baihad tatvar tulugchdiin mungiig uuriinhuu halaasand baigaa munguteigee adil bodon baruun zuungui tsatsaj duraaraa aashilj baidag ene heden biee tooson eh oronch dur esgesen durakuudaas hezee salj saihan amidrah yum boloo bur dur gutchihlaa baina
2014-12-23
зочин:
баярсайхан болон бусад хүмүүс энэ эмнэлэгийг сүйтгүүлэхгүй талаас нь анхнаасаа *анхүү гишүүн болон эмч нартай хамтарч тэмцэхгүй яасан юм бэ одоо засаг солигдох болохоор цор цор гээд байдаг . улааныг харж урваж шарыг харж шарвалзан гэдэг шиг болж байна . төсөвийн мөнгийг хайр найргүй үрж устгаж байгаа нөхдүүдэд болон тэмүүжинд хариуцлага тооцож төлүүлэх хэрэгтэй
2014-12-23
zochin:
manaihan unen tuilshiramtgai humuus ymaa anhnaasaa l ene barilga chin tosovd offisiin barilga baisan shuude. temuujin huvdaa bariulsan bish.harin chtemuujin chin avilagcdad ih saad bolson.odoo ene barilga deer doroolj neg moson darah gesiin baihdaa. ter davarsan tsagdaagiin darga nar .bas nogoo enhdayriin golog *anhuu nart saihan bolomj neegdvee ho
2014-12-23
zochin:
buruu songuuliin sestemeer,buruu khumuusiig songood baival ta bidnii karmaanii khediig duustal n avaad segsereed khaykh n baina shuu.odoo avgai khuukhnuudiin chin khikh khuruund yu baina,avdarand chin yu baigaagiin chin avna geed unalaa...
2014-12-23
irgen:
temvvjingee shorond hiigeechee elbegee barad 9terbvvmaar togloson bna shvvdee
2014-12-23
тэмүүжин:
би 2016 онд ерөнхий сайд болоод наад барилгыг чинь контор болгоно оо. тэр болтол ингээд эмнэлэг ч биш контор ч биш нэг балгас байж л байна биз. юун сүртэй олуулаа очдын? намайг айна гэж бодоо юу? айхгүй, би шоронд орж, шонд өлгүүлэхээс ч айхгүй мэд үү? ямар ч л байсан эмнэлэг болгохгүй, оффис болгоно. харж л байгаарай.
2014-12-23
md-2014:
засгийн газрынхаа дэргэд эмнэлэг байдаг гэнээ
2014-12-23
иргэн:
юм үзээгүй юу ч мэдэхгүй тэмүүжин тэнэгийн хар гай.авгай хүүхэн эргүүлж хуулийн салбарыг орвонгоор нь эргүүлсэн тэмүүжинцэрээр төлүүл!
2014-12-23
3152:
temuujin muu nowsh humuus mri hiilgeh gd heden 7 honogoor oocherloj bhad end ingeed toosond darulaad hewtuulj bdg.
2014-12-23
төмөрөө:
барих гэж мөнгө зарна, нураах гэж мөнгө зарна, буцаагаад эвлүүлэх гэж мөнгө зарна, энэ бүгдээ хийх гэж төрийн ажилтнууд цалин авна. энэ бол манай өнөөгийн нүүр царай. ийм үрэлгэн харалган зүйл хаа сайгүй байна. үр дүн-эдийн засан муудлаа, хямарлаа гээд сууж байна. эцэст нь хүүхэд, тэтгэвэрт гарагсадын мөнгөтэй зууралдаж мөнгө босгох мэргэн санаа гаргаад л,,,
2014-12-23
зочин:
аюгүй бол ичихгүй татвар төлөгчдийн мөнгөөр засуулах вий
2014-12-23
зүчи:
тийм шүү тэмүүжингээр зардлыг нь гаргуул хариуцлагыг нь тэгж үүрүүлэх ёстой. ажлыг өөрчиллөө гээд хариуцлага хүлээж байна гэсэн үг биш
2014-12-23
lalruud:
novshnuud iim alsin haraagui baisan um bol yah gej nuraasan um temuujin *
2014-12-23
zochin:
tonog toxoroomj bolon zasvariin zardliig temuujin bolon kontor bolgoxiig demjsen xumuuseer ni toluulex xeregtei.
2014-12-23
иргэн:
тэмүүжингээс ял асуу. энэ дуракаар бүх зардлыг нь гаргуул.
2014-12-23