Р.Жигжид: Бололцоотой ордыг эргэлтэд оруулна
Уул уурхайн сайд Р.Жигжид хэвлэлийн бага хурал мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
б
-Шинээр 24 уурхай, баяжуулах үйлдвэр энэ онд хүлээж авсан гэлээ. Эхний ээлжинд аль уурхайг нь эдийн засгийн эргэлтэд оруулах бол?
б
-Эдийн засгийн эргэлтэд хамгийн хурдан оруулж болох ямар орд газрууд байна вэ гэдгийг судалж байгаа. Монгол Улсын эдийн засаг, олон нийтийн тусын тулд зоримог алхам хийх хэрэгтэй гэж бодож байна. Зэс хайлуулах үйлдвэрийг хэрхэн барих талаар бид судалж байгаа. Тухайлбал, Японы “ЖАЙКА”-гаас тусгай судалгааны баг анх гаргасан. Тайлан нь удахгүй гарна. Шинэчлэлийн Засгийн газрын үед ҮХААЯ-наас дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч байсан. Эдгээр ажлын хэсгүүдийн санал дүгнэлт дээр тулгуурлан Зэс хайлуулах үйлдвэр байгуулах эсэх асуудлыг шийднэ. Зэс хайлуулах явцад ихээхэн хүхрийн хүчил ялгардаг. Уг хүхрийн хүчлийг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг асуудал байна. Бололцоотой орд газруудыг эдийн засгийн эргэлтэд хурдан оруулж, Монгол Улсынхаа төлөө зориулах ёстой.
б
- Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт нефтийн бүтээгдэхүүнийг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс гаргахаа мэдэгдсэн. Энэ нь эргээд зах зээлд хүндрэл үүсгэх вий гэсэн болгоомжлол байна.
-Нефть бүтээгдэхүүний хангамж болон жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг Уул, уурхайн яам, Монгол банк хамтран хэрэгжүүлсэн. Цаашдаа ч ердийн горимд шилжүүлэхийг зорьж ажиллаж байгаа. Үнийг тогтворжуулах асуудлыг зөвхөн Уул уурхайн яам дангаар шийдэхгүй. Нефть импортлогч голлох компаниудтайгаа зөвлөлдөнө. Нийгэмд цочроогүйгээр энэ асуудлыг шийдэхийг зорьж ажиллаж байгаа. Тогтвортой байна гэдэг нь том савлагаа болохгүй гэсэн үг.
б
-Нүүрсээ зах зээлд гаргах чиглэлээр ямар ажил хийгдэх бол?
б
-Нүүрсний салбар зөвхөн манайхаас хамаарахгүй. Дэлхийн зах зээлээс хамаарч байгаа. Бид төмөр зам, авто замаа тавих гэж байгаа. Зардлуудаа багасгаж, орлогоо нэмэх арга зам хайж байна. Тухайлбал, боомтын төмөр замаа барих, Гашуун сухайт-Тавантолгойн чиглэлийн төмөр замыг ашиглалтад хурдан оруулах зэргээр төлөвлөж байгаа. Тээврийн зардал их гардаг. Боомтуудын статусыг өөрчлөх хэрэгтэй. Олон улсын статустай болгосноор зардал нь багасана.
-Оюутолгойн үүсээд байгаа асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Оюутолгойн төсөл бол өөрөө хамтарсан компани. Тиймээс энэ нь компанийн хуулиар явах ёстой. Үүнд төр хутгалдах нь зохистой биш гэж боддог. ТУЗ-д нь Монголын талыг төлөөлсөн гурван хүн ажилладаг. Тэдний нэг нь манай яамны Стратеги, бодлогын төлөвлөлтийн газрын захирал Ч.Отгочулуу. Нэгэнт хамтраад тохирсон зүйлийн ажлыг явуулах ёстой. Асуудлаа харилцан ярилцаад явах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
б
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ