Ноён сэнтийгээс холбирох шалтгаанууд

img

Шинэ Засгийн газар олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлд өртөх магадлал тун өндөр. Танхимд нэгдсэн намуудын төлөөлөл ч эхнээсээ ойлгосон. Ямар ч хүчтэй шүүмжлэлийг  хамтарсан нэрийн дор даваад гарчихна гэж мэдэгдэж байсан ч хөшигний цаадах ертөнцөөр эхнээсээ л МАН, АН хоёр хагараад эхэлснийг Ерөнхий сайдын мэдээллийн дараах гишүүдийн байр сууриас харагдсан. Төрийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгох, алдарт эхийн одонгийн тэтгэмжийг 0-16 насны хүүхэдтэй эхчүүдэд олгох, малын хөлийн татвар тогтоох, оюутны тэтгэмжийн босгыг өндөрсгөх гээд олон нийтийн бухимдлыг төрүүлэх алхмуудыг Ерөнхий сайд хийхээр болсноо мэдэгдсэн нь Засгийн газрын суурь ганхахад ч хүргэж болзошгүй юм. Өндөр настнууд бухимдлаа илэрхийлээд эхэлчихсэн. Оюутнууд ч зүгээр байхгүй. Улс төрийн ашиг сонирхол бүхий парламентаас гадуурх намууд Үйлдвэрчний эвлэлтэй нэгдэж жагсаал цуглаан зохион байгуулаад эхэлбэл том хүчин болно. Ирэх 1.6 жилд танхимдаа эв зүйгээ олж болох ч  гаднах уур амьсгал амаргүй байх болов уу. Малын хөлийн татвар аваад эхэлбэл хөдөө орон нутагт засаглалын нэр хүнд унахаар дүр зураг харагдаж байгаа. Энэ татварын орлогыг орон нутагт нь шингээвэл тэгтлээ их дургүйцээд байхгүй. Харамсалтай ингэж төвлөрүүлэх хууль эрхзүйн орчин байхгүй нөхцөлд нэгдсэн төсөв рүүгээ л татаж төвлөрүүлнэ. Улсын их халаас руу орсон мөнгийг  ашигтай хэрэглэж байсан түүх байхгүй. Нэг их наяд төгрөгөөр тасалдсан орлогоо бүрдүүлэх гэж л энэ арга хэмжээнүүд хийгдэх болохоор хүмүүс дуртай байхгүй. Нөгөө талаар төсвийн орлого зарлагыг бодитой тооцдог аргачлал бидэнд байхгүй. Нэг л их мөнгө эргэлдээд халаас түнтийгээд байгаа юм шиг мөртлөө бэлчир дээрээ цаасан дээрх хоосон тоо л байсаар ирсэн. Эдийн засгийн байдал хүндэрсэн гол шалтгааны нэг нь энэ. Үндэсний статистикийн хороо нь улс орны байдал сайн байгаа гэж бүтэн хоёр жил хуурсаар ирсэн. Нэг ухаан ороод харсан чинь хямралын ирмэг дээр ирчихсэн байлаа. Засгийн газар нь буруу бодлогынхоо дүр төрхийг далдахын тулд Үндэсний статистикийн хороог ашигласан хэрэг. Н.Алтанхуягийн танхим ингэж л онхолдсон. Аргачлалаа зөв хийхгүйгээр эдийн засаг худлаа тоон дээр үндэслэгдсэн хуурмаг хөгжил хэвээрээ л байх болно. 


Олон нийтэд ийм их ачаалал өгөхгүйгээр асуудлыг шийдэж болно гэж парламентын цөөнгүй гишүүд саналаа хэлж байсан. Эрдэс баялагийн салбараа сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж валютын урсгалаа чөлөөлж гэмээн боломжит нөхцөл байдал үүсгэж болно гэж тэд үзэж байсан. Бүтээн байгуулалтад шинээр нэг ч барилга байгууламж баригдахааргүй боллоо. Энэ бол Ч.Сайханбилэгийн танхимыг ганхуулах бас нэгэн хүчин зүйл. Шинэ Засгийн газар бүрдэхээсээ эхлээд л барууны чиг баримжаатай хатуухан бодлого явуулах нь тодорхой байсан. Нийгмийн баримжааг голчилдог зүүн төвийн МАН танхимд орж ирээд хатуу бодлогынх нь эсрэг үг хэлнэ. Үгүй бол үзэл баримтлалаасаа ухарна гэдгээ сайн мэдэж байгаа. Зүүн барууны үзэл баримтлалтай намууд нэг хөнжил нөмрөх нь үндэсний нийтлэг эрх ашгийн үүднээс үр нөлөөгөө үзүүлэх хэдий ч үзэл баримтлалын том ангал үүсч мэднэ. Улс төрийн тоглолтууд ч ар араасаа хийгдэнэ. МАН, АН-ын нэр хүнд унаж засаглалд хямрал бий болгож эдийн засгаа дагуулаад хөмөрч байгаа энэ зөрчил арилахгүй. Үндэсний зөвшилцөл гэдэг сайхан нэрийн дор авагдах эдийн засгийн хатуухан арга хэмжээнүүдийн үр дүнд нийгэмд бухимдал гаарна. Олон нийт ирээдүйд итгэх итгэлээ алдаж, шударга ёс тэгш хуваарилалт хүсэх итгэлээ нэг хөнжилд орсон намуудын өвөрт ялзруулахаар яаж дуртай байх билээ.


Сүүлийн жишээ бүүр ч эгдүүцэл төрүүлэхээр  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 320 гаруй тэрбум төгрөгийн  бонд гаргах болсон шалтгааныг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөрийн 115 сая ам.долларын өр, “Хүний хөгжил сан” хөрөнгөжүүлэхээр гаргасан бондын өрийг төлөхөөс аргагүй боллоо. Нэг газраас авсан зээлийг нөгөөгөөс мөнгө зээлж төлөх учраас өрийн хэмжээ өсөхгүй.Нэмэгдэхүүний байрыг солихоор нийлбэр дүн өөрчлөгдөхгүй.  Засгийн газрын өр 11 их наяд төгрөг хэвээр байна” гэсэн тайлбарыг Сангийн сайд хийж байна. УИХ-ын гишүүд  хууль зөрчиж байгааг мэдэж байгаа ч ёстой л нөгөө хяналтгүй, сөрөг хүчингүй болсон учир алх цохиод хэлэлцэхийг дэмжчихлээ. Парламентад МАН, АН, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд  “73”-ын бүдүүн бүлэг байгуулагдсан болохоор ёстой л хүссэн бүхнээ хийж байна. Бие даагч гишүүд яаж ч хашгираад зогсоож чадсангүй. Хойшдоо ч тэд хүчгүйднэ.


Хамтарсан засаглалыг сөрөх, хүчний харьцааг тэнцвэржүүлэх сонирхол хэдийнэ бий болжээ. Нийгэм эдийн засгийг унагачихалгүй байлгах цус сэлбэлтийн бодлогуудын үр дүнд гуравдагч хүчин мэндлэх хөрс суурь бий болно. Өөр өөрсдийн үзэл бодлоор нэгдсэн хүчин улс оронд шинэчлэл хийж шударга ёсыг тогтоохыг хүсч байгаа. Баялгаа зарж үрж биш нэмүү өртөг шингээн үйлдвэржилт бий болгох хангалттай мөнгө бидэнд байсан. Хойшид ч ийм боломж олонтаа гарна. Энэ боломжийг бий болгох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгө төсөвлөж богино хугацаанд хэрэглэгч импортлогч бус бүтээгч улс орон болж хөгжлийн зөв гольдролдоо орох бодлогыг АН, МАН хэрэгжүүлж чадах уу? Цаг хугацаа хариултыг өгнө.


Н.Бадамжав 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

би монгол:
....ирэх 1.6 жилд... үүнийг хэдэн жил хэдэн сар хэдэн өдөр гэж ойлгох вэ. угтаа таныг би 1 жил 6 сар буюу 1.5 жил гэж бичих гэсэн гэж ойлгож байна. яг энэ бичсэнээр чинь ойлговол сэтгүүлчээ үүнийг би 1 жил 7 сар 7 хоног гэж ойлгох гээд байдаг. гэтэл та үүнийг бодож бичсэн гэж үү. гэхдээ хүн бүр над шиг ингэж гүнзгий ойлгохгүй л дээ, тэгэх ч албагүй. гэхдээ л бичиж байгаа юм чинь буруу утгаар хүнд хүрэх гээд байна. зүгээр ирэх 1 жил 6 сарын хугацаанд гээд бич л дээ. сэтгүүлч нараа.... бүгдээрээ л ингэж бичих юм
2014-12-24
жир нэгэн:
өнөөгийн байдал 1990 оны үеийг бодоход тийм ч ноцтой хүндрэл биш боловч халамж, бэлэн мөнгөний амлалтаар хүмүүсийг муу зан сургачихсан болохоор үймэлдэх л байх. оюутны тэтгэмжийг дүнгийн голчтой нь уялдуулж олгож байх нь зохистой. улсаас малыг эрүүлжүүлэх ажил, ноос, арьс ширний урамшуулал гээд өчнөөн зардал гаргаж байгаа юм чинь малын хөлийн татвар авахад малчид нэг их дургүйцээд байхгүй. харин тэр мөнгийг орон нутагт нь төвлөрүүлэх эррх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. зоригтойхон хөдлө, тэгэхгүй бол гол 2 нам тоглолтноос гарна шүү.
2014-12-23
нусаа:
баахан шургаж орсон төрийн албан хаагчдын халагдахаас айсан захиалга. төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэнээс тэнэмэл хүүхдийн тоо буурсан гэх нь үү. больж үз. төрийн албанд ороогүй байхдаа яаж аж төрж байсан тэр аргаа сайжруулж амьдрах нь зөв төрд шургаж орох ухаан арга зальтай байсан байна түүгээрээ л амьдар даа иргэдэд үүнээс хойш төрийн албан найдах хэрэггүй гэдгийг хэлэхэд илүүдэхгүй юун
2014-12-23
өвөө:
18 нас хүрсэн хүн хүүхдийн мөнгө авахаас ичихгүй юу, хүүхдүүд нь 40 хүрсэн хөгшинд эхийн алдар одон өгдөгөө болих, мянгат малчин татвар өгөхөд яагаад болохгүй гэж. сэтгүүлчид явуулж байгаа бодлогыг дэмжиж, олон түмнийг дагуулах үүрэгтэй байсан юм шүү. зах зээлийн жамаар хүн бүр амьдрах аргаа олох нөхцөлий нь бүрдүүлээд өгөхөөс өөр юм хэрэггүй. нялх хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ л төр харж үзэх нь зөв. сонгуулиар яачих бол гээд бэмбийгээд байвал юу ч бүтэхгүй. нам бус улсаар л ажилаа хийлгэмээр байгаа юм. төрийн нб нарын асуудалд нам оролцоод эхлэхлээр буруутаж буй нь тэр.
2014-12-23
тэнэг сэтгүүлч вэ:
битгий олон түмний өмнөөс бичээд бай, иргэдийн инэнх нь чамаас дээр
2014-12-23
wer321:
ogtsor ol taarna
2014-12-23
wer321:
ogtsor ol taarna
2014-12-23
zochin:
odoo yunaas aih be, niilsen yum chin niilsen baigaa deeree hergjuulye gesnee hiisen deer, ali bolgon taalagdah gej guihev dee,dandaa halamj *rdsan iim ard tumentei boljee, 18 nas hursen huuhedtei humuus ehiin odongiin munge avah nyiluuts baina, huuhdiin mungiig yadyybaga orlogotoid nyegne geheer bugdeer yaduus bolood guichih biz, tiimees huuhdiin mungee uldeegeed busdiig ny zorigtoi eerchilsen deer,maliin heliin tatvar odoo avah heregtei boljee. huvidaa maltai malchid hooson yaduu dur esgehee odoo bolimoor baina,malaa evchingui eruul bailgasan,eruul maltai malchdiig uramshuuldag uramshuuliin heshuureg hereglej ter tatvaraas cheleelmeer baina. eruul mendiin daatgaliin huraamjiig nemegduuleh heregtei baina. jild 8 myangan tegreg teleed hamgiin ikh emnelgeer guideg, emchluuldeg davkhraga bii bollson baina. esvel zardliinhaa 20%-iig hariutsah heregtei baina.
2014-12-23
amargargal hodolgooniig baiguulj baina:
muuhai hoosond nerteigee adilhan hoosn tolgoi youm. ediin zasgiin talaar a useg alga eem hund uls ornoo atguulj baidag , jaraltai unagaj amarjargaliig songoe
2014-12-23
д.ганхуяг, 99116570:
төрийн албан хаагчдын 15 хувийг цомхотгоно гэдэг бол бага байна. юм хийдэггүй, албан тушаалаа зараад, борлуулж өөрийн кармаагаа түнтийлгэдэг нөхдүүдийг эхлээд халах хэрэгтэй. тэд улст хохирол учруулдаг болохоос алба хаадаггүй, бараг тал хувийг нь халахад төрийн ажил хөнгөрөөд, цэгцрээд хүнд сурталгүй болж, ард иргэдэд дарамтгүй болно. мөн татварын шинэтгэл хаийж, тогтмол татварын тогтолцоог бий болговол аж ахуйн нэгжийг дарамтлан хувийн кармандаа авилгал цуглуулахаас өөр ажил хийхгүй байгаа байцаагчдыг бүтээн байгуулалтад гаргаж, ихээхэн хэмнэлт бий болгох боломж байна. сонгуульд очков авах гэж, ард иргэдийг өмөөрсөн дүр үзүүлэгчдийг уих-аас эргүүлэн татвал таарна. ерөнхий сайдын. алхам зөв. нэг их сүржигнэлгүй, алхам алхамаар чимээгүй байдлаар шинэтгэлүүдийг ш%ийдвэртэй хийх хэрэгтэй. ингэхгүй бол бид бүгд хэцүү байдалд орно. хямралаас гарах гол арга бол өрхүүд өөрөө өөрсдийгээ тэжээх чадвартай болох ёстой. үүүнийг иргэдэд сайтар ойлгуулах. юуны өмнө монгол хүний хийж чадах болгоныг өөрсдөө хийх, өрх бүр хүнсээ өөрсдөө бэлтгэх, ажлын байраа өөрсдөө олох дэглэмд орвол таарна. монголд ажлын байрнаас их юм алга. аүн болгон өөрийн хүнсний хэрэгцээний ногоогоо яагаад тарьж болохгүй гэж. энэ ажлын байр. хүн бүр өөросдийн орон сууцаа мэргэжлийн хүмүүсийн тусламжтай яагаад барьж болохгүй гэж. газрыг нь хүнд сурталгүй авилгалгүй олгох ажлыг төр хийх ёстой. барилга барих гээд олон хүн хүсч байгаа боловч барилга барих зөвшөөрлийг авахын тулд бараг 1-2 жил болж байгааг болиулах хэрэгтэй. дээрээс нь чирэгдэл учруулж албан тушаалтнуудыг тэргүүн ээлжинд цомхотголд оруулбал таарна. бидэнд ухрах замгүй тул шинэтгэлийн замаар ургашаа. хэрэв чадахгүй бол чаддаг нь ирээдп хаийх болно.
2014-12-23