Эдийн засгийг сайжруулах төслүүдээ дэмжье

img

Манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хүндэрч, өдгөө ам.долларын ханш 1900-д шүргэж, улсын төсвийн цоорхой нэг их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хараат явж ирсэн манай улсын эдийн засаг, гадаад зах зээл дээр өсөх зэс, нүүрсний үнээр хэмжүүлэх бус дотооддоо бий болгох томоохон төсөл хөтөлбөрүүд рүү анхаарах цаг болсон.

й

Тэгвэл Монгол улс руу хандах гадны хөрөнгө оруулалт, түүгээр барьж байгуулах том бүтээн байгуулалтууд л ойрын хугацаанд Монголын эдийн засгийг аварна гэж эдийн засагчид дүгнэж байна. Юуны өмнө Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн Тавантолгойгоо ашигтай ажиллуулах асуудал улстөрчдийн дунд ид яригдаж байгаа. Мөн энэ онд хөрш орнуудын төрийн тэргүүн нар манай улсад айлчлан ирж “Талын зам” төслийн талаар эхний яриа хэлцэл хийгээд явлаа. Ази-Европыг холбосон, Сибирийн их баялагийг Хятад болоод Ази руу тээвэрлэх хамгийн дөт зам бол Монгол гэдгийг дахин тодотгоод явсан. Харин бид үүнд хэр бэлэн байгаа билээ?

й

Хэдэн жилийн өмнөөс Чингис Лэнд Девелопмент Групп гэх үндэсний групп Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд чиглэлд 1000 км хурдны авто зам барих тухай хэвлэл мэдээллээр гарсан. Уг төслийн хүрээнд Засгийн газартай концессийн гэрээ байгуулсан, удахгүй замын нээлт эхлэнэ гэж мэдээлж холбогдох төрийн байгууллагуудаас тодруулсан юм. Чингис Лэнд Девелопмент группын хурдны замын төслын бүтээн байгуулалт 2015 оны хавраас эхлэхээр төлөвлөж байгаа аж. Уг төслийн нийт өртөг 12 тэрбум төгрөг бөгөөд Монголд урьд нь хийгдэж байгаагүй том бүтээн байгуулалт болох аж. Энэхүү замыг дагаад 4-5 дагуул хот бий болж, тэнд аялал жуулчлалын том төвүүд, зочид буудлууд, худалдаа, ложистик, тээврийн томоохон төвүүд баригдаж, олон мянган хүн ажлын байр төдийгүй амьдрах байрууд ч бий болох аж. Энэхүү Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд чиглэлийн хурдны зам нь “Талын зам”-ын таван төслийн зөвхөн нэг нь бөгөөд хоёр хөрш орны худалдаа эдийн засагт түлхэц өгөх бусад төслүүд рүү нь ч цаг алдалгүй орж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй хэмээн албаны хүн мэдээллээ.

й

Манай улсын хувьд хурдны зам барих туршлага байхгүй, мөн хурдны замын стандарт үгүй тул төрийн холбогдох байгууллагад үүнд анхаарал хандуулж байгаа юм байна. Хурдны замын бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэгч компанийг сонгохдоо олон улсын нээлттэй тендэр зарлах бөгөөд одоогоор ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах сонирхолоо олон улсын 20 гаруй том корпорациуд илэрхийлээд байгаа гэнэ. Гурван жилийн дотор барьж ашиглалтад оруулахын тулд 500 саяас 1 тэрбум ам.долларын тендэрийн баталгаа гаргах чадавхитай компаниудыг гүйцэтгэгчээр сонгоно гэсэн өндөр шаардлагыг тендэр шалгаруулалтад тавих аж. Энэхүү хурдны зам нь 2 урсгалтай, 6 эгнээтэй зам байх бөгөөд олон улсын авто замын С1 зэрэглэлийн стандартаар барих юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
bank bus. lombardg. utalchin oriflame.pc game. billiard. belen hool zardag gazruudiig demjeed ogvol irged hurdan sergene dee.daan ch daanch shuu deee.ternii orond zam tavii geed tenegtene dee.uildverlel bol odoo ugaasaaa yvhgui l dee.
2014-12-24
snooker:
12 тэрбум ам доллар байлгүй дээ. одоо 12 тэрбум төгрөг чинь манай уих гишүүдийн нэг удаагийн авлига юм биш үү...
2014-12-24
гүнээ:
зөв дөө. уул уурхай бол ухаад л ачдаг эд. зам бол за даа манай улсын хөгжилд чухал үүрэгтэй дээ. бүтээн байгуулалт шүү дээ.
2014-12-24