“Тавантолгой” маш том үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт хийнэ

img

Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар өнөөдөр Төрийн ордны В танхимд Тавантолгойн хөрөнгө оруулагчийг тодруулсан болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

a

Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэхдээ “Шинэ Засгийн газар байгуулагдаад томоохон төслүүдэд анхаарлаа хандуулж байна. Ерөнхий сайд захирамж гаргаад Таван толгойн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан миний бие, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар ажиллалаа. Ажлын хэсгийн нарийн бичгээр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь ажилласан.

a

Богино хугацаанд энэ ажлын хэсэг “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүргээ сайн биелүүллээ гэж үзэж байна. Таван толгой төсөл бол Мега төсөл гэдэг ойлголтод тохирно. Олон улсад тэрбум доллараас дээш үнийн дүнтэй байвал Мега төсөлд хамаардаг. Гэхдээ үнийн дүн чухал биш, том гэдэг нь ч чухал биш. Тухайн улсын нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой учраас олон нийтийн болон улс төрчдийн анхаарлыг татдаг. Дээд зэргийн хардлага сэрдлэг дагуулдаг, шийдэх эрх зүйн орчин нь төгс болчихоогүй, дэд бүтцийн орчин нь сайн биш, олон оролцогчтой. Олон оролцогчтой гэдэг утгаараа сонирхлын огтолцол, зөрчил ихтэй зэрэг онцлогтой төсөл. Тийм ч учраас энэ мега төсөл хийгдэхээсээ эхлээд хэрэгжиж дуусталаа мэдээллийн ил тод байдлыг заавал шаарддаг тул бид дэлхийн хэмжээнд ямар арга барилаар хэрэгжүүлдэг вэ гэдгийг чухалчилна. Энэ хүрээнд мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор Ажлын хэсэг www.megаproject.mn цахим хуудсыг нээж, төсөлтэй холбоотой бүх мэдээллийг шуурхай гаргаж эхэлсэн.

sa

УИХ-аас шинэ Засгийн газрын бүтцийг батлахдаа томоохон хэмжээний төслүүдийг хариуцсан Монгол Улсын сайд байх нь зөв гэж шийдсэн. Үүнийг би зөв гэж харж байна. Яагаад гэвэл дэлхийд хийгдэж байгаа Мега төслийн 3/2 нь унадаг. 3/1 нь амжилт олж, үр өгөөжөө өгдөг. Өнөөдрийн байдлаар Мега төсөл баялагийг бүтээхээсээ илүүтэй баялагийг устгагч байдаг тул энэ төсөлд болгоомжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах гэж бүхий улс орон, компаниуд эрмэлздэг. Тэр эрмэлзлэлээр УИХ энэ төсөлд анхаарч ажиллах хүн томилсон болов уу. Хэрхэн яаж ажиллахаас бүх зүйл хамаарна.

a

Таван толгойн хөрөнгө оруулагчийг тодруулах шалгаруулалт таван жилийн өмнөөс буюу 2010 онд эхэлсэн. Тухайн үед нүүрсний үнэ өндөр байсан. Ер нь мега төсөл шийдвэр гаргахдаа зах зээлийн суперцикл дээр гаргадаг. Тэр суперцикл дээр үндэслэн гадаадын олон компаниуд “Тавантолгой”-д хөрөнгө оруулья гээд гүйлдэж байсан. Гэхдээ тэр боломжоо монголчууд ашиглаж чадаагүй. Түүнээс хойш нүүрсний үнэ унасан. Ийм нөхцөл байдалд бид тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Шинэ нөхцөл байдал үүссэн учир УИХ энэ асуудлыг анхааралдаа авч, энэ онд УИХ-ын 34 дүгээр тогтоолыг гаргасан. Энэхүү “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх тухай” тогтоолд олон зүйлийг тусгасан. Эдгээрээс хоёр заалтад нь илүүтэй анхаарлаа хандуулж байгаа. Нэгдүгээрт, нүүрсний экспортыг нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулж байх нь зүйтэй гэж үзсэн. Энэ их чухал. Нүүрс гэдэг бизнес хэмжээнээсээ хамаардаг. Аль болох ихийг гаргах тусам олох ашиг нь их байдаг. Олон жижиг компаниуд үйл ажиллагаа явуулж, өөр хоорондоо өрсөлдөөд, машинаар зөөгөөд улс орны эдийн засаг сайжирна гэж байхгүй. Тиймээс нэг цонхны бодлогын хүрээнд нүүрсээ борлуулах нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, “Тавантолгой”,  “Гашуун сухайт”-ын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулна гэж заасан. Нэгэнт нүүрсний борлуулалт хэмжээнээс хамаарах юм бол тээвэрлэлт хүчин чадалтай сайн байх ёстой гэж үзсэн. Тиймээс нүүрсний борлуулалтаа тээвэрлэлттэй уялдуулж ярих хэрэгтэй гэсэн шийдвэрийг гаргасан.

a

Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өмнөх Засгийн газар 268 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоолын гол санаа ч “Тавантолгой”-н орд нь Монгол Улсын төрийн өмчид байна гэдгийг хатуу заасан. “Эрдэнэс Тавантолгой”-д учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх, “Тавантолгой” Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулаад, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх, энэхүү орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой гэдэг хатуу шаардлага тавьсан. Мөн үндэсний компаниуд тэрэн дотроо “Эрдэнэс Таван толгой”-д учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг хамтран шийдэх гэх мэтчилэн маш хатуу шаардлага тавьсан. Өмнө нь явуулж байсан шалгаруулалтын үргэлжлэл болгож дээрх шалгууруудыг хөрөнгө оруулагчдад тавьсан. Энэ бол Засгийн газрын 268 дугаар тогтоолын хүрээнд хийгдэж байгаа ажил.

a

2010 оноос хойш Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулья гэж гуйж байсан компаниудад дээрх шаардлага бүхий урилга явуулсан. Тодруулбал Хятадын "Шинхуа Инержи", ОХУ-ын "Иржидэ", АНУ-ын “Пибоди энержи” зэрэг компаниудад шалгаруулалтад оролцох урилга явуулсан. Урилгын хариу энэ сарын 1-нд ирсэн. Хоёр компаниас санал ирсэн. Бусад нь урилга явуулсанд баярлалаа гэсэн хариу өгсөн. Хятадын Шинхуа энержи, Японы Сумитомо гэсэн компаниудын консерциум. Пи боди энержи-гээс ирсэн. Бусад компаниудаас биднийг энэ уралдаан шалгаруулалтад урьсанд талархал илэрхийлж байна гэсэн захидал ирсэн.

a

Эхлээд техникийн үнэлгээг үзээд дараа нь санхүүгийн саналыг нээх ажиллагаа явагдсан. Бүх саналуудыг авч дүгнэсний үндсэн дээр Энержи ресурс, Шинхуа, Сумитомо гэсэн Монгол, Хятад, Японы хамтарсан консерциум “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулахаар шалгарууллаа. Тэд Таван толгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж барих, 2.5 жилд нүүрсний орд газарт 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих, Засгийн газар хүсвэл эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр урьдчилгаа болгож 250-350 тэрбум төгрөгийг урьдчилгаа болгож өгөхийг хэлэлцээрээр шийдэж болох санал өгснөөс гадна “Чалко”-гийн өрийг шийдвэрлэхэд оролцохоо илэрхийлсэн. “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компанийн ажилтан, ажилчдыг Таван толгой төсөлд ажиллуулах, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэсэн тул хамтарсан консорциумыг шалгаруулалтад тэнцүүллээ. Харин АНУ-ын Пибоди энержи манай тавьсан саналд арай өөрөөр хандсан. Тэдний хувьд “Тавантолгой”-н нүүрсний орд ямар үнэтэй юм. Үнэ цэнээс шалтгаалж бид саналаа хэлье гэсэн байр суурьтай байсан. Өөрөөр хэлбэл Пибоди энержи хөрөнгө оруулах хатуу үүрэг аваагүй байсан. Асуудалд буюу урилгад яаж хандаж байгаагаа илэрхийлсэн.

a

Шалгарсан компаниудын талаар мэдээлэл өгөх нь зөв байх. Бидний дүгнэснээр харин ч боломжийн хөрөнгө оруулагчийг шалгаруулсан юм байна гэж харж байгаа. Яагаад гэвэл, маш том үйлдвэрлэл, борлуулалт, тээвэрлэлт хийх гэж байна. Энэ чиглэлээр аль алиныг нь дэлхий мэддэг компаниуд нэгдэж консерциум болж байна. Эдгээр хөрөнгө оруулагчдын зах зээлийн үнэ цэнийг нь харвал, Шинхуа групп нь 60 тэрбум ам.долларын үнэтэй компани. Сумитомогийн зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбумаар үнэлэгдсэн байна. “Энержи Ресурс” ХХК гэхэд 500 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Бүгдээрээ Хөрөнгийн биржд бүртгэлтэй. Хөрөнгийн биржид бүртгэлтэй гэдэг утгаараа англи, хятад, хэлээр ярих биш бизнесийн нэг хэлтэй гэсэн үг. Бизнесийн нэг хэлтэй байна гэдэг маш чухал. Яагаад гэвэл Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгууллагууд нягтлан бодох тооцоолол, олон нийтийн хувьцаанд яаж хяналт тогтоох вэ гэдэг асуудлуудыг шийдвэрлэх амархан байдаг.

a

“Чайна Шинхуа Энержи” компани гэхэд өөрийн төмөр замтай, өөрийн борлуулалт хийх зах зээлтэй. Японы “Сумитомо” корпораци гэхэд Ази, номхон далайн бүс нутагт, нүүрс болон бусад ашигт малтмал борлуулагч. “Энержи Ресурс” ХХК-ийн хувьд монголдоо харьцуулашгүй их туршлагтай, 15 сая тонн нүүр боловсруулах үйлдвэртэй, өөрийн гэсэн цахилгаан станцыг барьсан, хамгийн гол нь нийгмийн хариуцлагатай.  Тухайлбал, Ухаа худаг дээр цэцэрлэг, сургууль барьсан нийгмийн  олон асуудлуудыг шийдвэрлэдэг. Тиймээс хөрөнгө оруулагчдад “Энержи Ресурс” -ийн жишгийг баримталж, орон нутгийн эрх ашгийг анхааралдаа авч, Монголын соёл, уламжлал, иргэншлийг хүндэтгэж хөгжүүлэхийн төлөө ажиллаарай гэдгийг захисан. Шалгарсан гадны хөрөнгө оруулагчид энэ нөхцлийг хүлээж авсан” гэлээ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
ard tumnee zooxonch gesen bodmoor ymaa
2015-03-05
zochin :
ard tumnee zooxonch gesen bodmoor ymaa
2015-03-05
zochin:
tend amidarch baigaa xun mal gazar ezemshij baigaa nutgiin xun ardiig yaaxwz

зочин:
эрдэнэс таван толгойн удирдлагууд ажилчдадаа сахилгын шийтгэл өгөхдөө маш ялгавартай ханддаг. дарга нарын хэн нэгнийг танидаг бол ямар ч алдаа хийсэн ажлаас халагддаггүй өнгөрдөг. жишээ нь нэг ажилтан өмнө нь ажлын алдаа гаргаж цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл авч шийтгүүж байсан ажилтан 3 сарын дараа дахин алдаа гаргасан. зүй нь энэ ажилтан халагдсан ёстой. гэтэл энэ хүнд дахин цалингийн 10 хувиар сахилгын шийтгэл өгч байна гээд хамгаалаад өнгөрч байна. дарга нарыг танидаггүй хүн бол алдаа хийхэд шууд л халагддаг. дарга нарыг танидаг хүн алдаа хийж компанид 300 сая төгрөгний хохирлол учруулсан байхад ажлаас халахгүй өнгөрөөж байна.
2015-02-17

иргэн:
олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-01-28
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-01-28
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-01-28
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-01-28
аөхраөхаөх:
төрийн эрхийг гартаа ганц барисных юу хийсэнч болно гэж бодох хэрэггүй шүү.тавантолгойн төмөр замыг америкуудаар үнэгүй бариулах боломжтой гэтэл заавал хятадуудаар бариулах гээд улайраад байна
2015-01-21
ыйөйыө:

blablabal:
ene bol luivar yu ni hytduudaar tomor zam bariulah we,yu ni huviin hewshleer bariulah 30 jiliin daraa 51 ch geh shig end humuus http://otgonbayar.niitlelch.mn/content/6690.shtml unugui bariulj bolno geed bhad zarim ni uy udmaaraa ideh mongoo bodsoor l ywhiim daa
2015-01-21
дариа:
76 hun huvaaj idej barahgui l bn uu??? тэгвэл 77 dahi nadad bas huvaachihaach
2014-12-28
zochin:
ямар ч байсан энэ удаагийн тендерийн мэдээлэл маш ил тод санагдаж байгаа. энхсайханд итгэж байна. энэ гэрээг сайн хийгээрэй
2014-12-26
zochin:
мега төслийн 3/2 нь унадаг. 3/1 нь амжилт олж, үр өгөөжөө өгдөг ямар аймат тоо вэ.. таван толгойн төсөл амжилттай болох байхаа. ядаж л монгол хүмүүүс ажиллана.
2014-12-26
zochin:
төмөр замуудыг хурдан барих хэрэгтэй. өмнөд аймгуудаар шороо л босоод байна. та бүхэнд итгэж байгаа шү
2014-12-26
asuult ??:
er ashigtai ajillaj uzeegui, xurimtlagdsan aldagdal ni barag hagas terbum dollar, huvitsaaniihan hansh ni une tsenegui bolosn, unelgee ni erduu 100 mil$ bolj, demii yumand mash ih mungu tsatssan, tsetserleg, surguuli, emneleg geed, iim socialist hamdlagatai kompani yaaj ttg ashigtai ajillaluulj chadah yum be? tegeed ch delhiin olon ulsuud nuursnii uurhaigaa haaj, aldagdalaa bagasgah uudnees consolidation hiij baina. times ene mega geed bui tusuv chini yaavch amjilttai xeregjihgui yum bish uu? olon tumnig bas gadnii investoriig hulihdah mege project gevel taarna. hen aldagdaliig uurehiig l heleed ugnu uu, pls
2014-12-26
zochin:
oyutolgoin gereelegchdiin araas orvoo.ireeduigui ym l bitgii hiigeereidee. dahiad l baahan or taviad,neg odor orondoo urd taliig n taviad tuuchihavdaa.
2014-12-25
zochin:
oyutolgoin gereelegchdiin araas orvoo.ireeduigui ym l bitgii hiigeereidee. dahiad l baahan or taviad,neg odor orondoo urd taliig n taviad tuuchihavdaa.
2014-12-25
*an:
ene humuusiin ajiliig n hiilgeerei hudlaa tseejee deldsen huuramch eh oronchid hereggui shu
2014-12-25
энх сайхан:
чи чадна наад хэдэн малдаа яаж ажилдгаа харуулаад өг . урдан чамааг авдаг байж гэж гуйлтлан ажилаад өг...........
2014-12-25
zochin:
mongol aj ahuin negjuuded hubicaa hudaldaach....
2014-12-25
зочин:
улс орныг хөл дээр нь босгох томоохон төслүүд дээр ажиллаж байгаа энхсайхан сайдад амжилт хүсье, зөв эхлэл байна.
2014-12-25
иргэн бм:
ойрд сонсогдоогүй сайхан мэдээ байна, амжилт хүсье. монголын маань буян заяа түших болтугай.
2014-12-25
ok congratulations.:
good luck and great success.
2014-12-25
монгол:
ажлын амжилт хүсье. хэн нэг дан гадаадууд биш монголд багаас нь бизнес хийж боссон эм си эс /энэржи ресурс/ компани орж байгаа нь маш сайн байна. нөгөө хэдийн хувьд ч зах зээлд жин дардаг, нүүрсээ зөөх төмөр замтай сайн компаниуд байна. амжилт
2014-12-25