Хишиг хувиа бэлэн бусаар хүртэх боломж өргөжиж байна гэв

img

Хүний хөгжил сангийн хишиг, хувиас оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ажлын байр бий болгох хөрөнгө оруулалтад бэлэн бусаар төлөх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагаа НХХЯ онцолж байна. Энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ЭМД-ын шимтгэл хэлбэрээр 472365 хүний 3.7 тэрбум төгрөгийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсүүдэд, сургалтын төлбөр хэлбэрээр нэр нь баталгаажсан 137422 оюутны 66.7 тэрбум төгрөгийг сургалтын төрийн санд тус тус шилжүүлээд байна. Түүнчлэн ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зориулалтаар хишиг хувийг нэг удаа бөөн дүнгээр бэлэн бусаар авах хүсэлт гаргасан аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүдээс ирүүлсэн нийт 94 төслийн 9713 хүний 1.6 тэрбум төгрөгийг бэлэн бус хэлбэрээр санхүүжилтийг олгоод байгаа аж. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.4-т заасан Монгол Улсын иргэнд хишиг, хувийг орон сууцны төлбөр хэлбэрээр хүртээх журмыг Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 264 дүгээр тогтоолоор баталсан. Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2011 оны 11 дүгээр сард УИХ-аар хэлэлцэн баталж, иргэнд хишиг, хувийг орон сууцны төлбөр хэлбэрээр олгох арга хэмжээнд 20,0 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор “100000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцнаас сонголт хийж, хишиг хувиа орон сууц  худалдан авсны төлбөр хэлбэрээр хүртэх иргэдийн жагсаалтыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2011 оны 11 дүгээр сарын 9-ны А/125 дугаар тушаалаар баталж,  иргэний хүсэлт гаргах өргөдлийн маягтын загварыг боловсруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
өгч чадахгүй юм бол өгнө гэж юу хуцаад байгаа гөлөгнүүд вэ 1сая төгрөг авхийн тулд хөгшин эсвэл тахир татуу байх ёстой юм байна л даа муусайн тэнэгүүд
2013-02-04
hehhhehe:
olsoj uhsen ch avahgui
2012-02-13
хулхидаад л байна уу даа хужаа сайд минь
2011-12-28
сонгуулийн өмнө бэлэн өгнө гээд ханхалзаад байсан амлалтын мөнгө бидэнд иймэрхүү байдлаар хулхины мөнгө болон одлоо доо хөөрхий. Иргэн бүрт 1сая 500 мянгыг бэлнээр нь өгнө гээд багцалсан мөнгө алган дээрээ тавьсан охиноор рекламдуулаад байсан нь хаачив. Энэ бол жинхэнэ заллингийн хэрэг шүү С.Батболд минь. Гэхдээ хэн нэгэнийг биш бүх ард түмнээ ядуу хоосноор нь далимдуулсан залилангийн хэрэг гэдгийг хойч үе чинь мэдэж байгаа шүү. Иргэн бүрт өгнө гээд амлахдаа сонгуулийн маргааш нь л олгоно гэж батламжийн карт хүртэл нэг шөнийн дотор хэвлүүлээд ард түмэнд тарааж байсан тэр сертификат чинь байгаа шүү
2011-12-28
эмд-ИЙН ХЭРЭГ ГЭЖ БАЙХГҮЙЭЭ. Хэнч аль ч эмнэлэгт хэвтсэн бүх эм тариагаа өөрсдөө даана. ор хоногийн мөнгөө өгнө. Эмнэлэгээс зөвхөн эхний өдөр цагийн тариа пенцеллин л хийнэ өөр юу ч хийдэггүй. Гэмтэлд гэхэд л боолт цэвэрлэгээний зардлаа бас л өөрсдөө даадаг. Ор хоногийн мөнгө гэж 31600 төгрөг авна. Гэхдээ хагалгаанд орсон бол бүүр ч үнэтэй төлж байна.
2011-12-28
санал асуухгүйгээр дээрэмдэж байна ЭМД-ыг хэрэглэж байсан хүн байна уу. Хэнд ч хэрэггүй зүйл. ЭМД төлсөн байхад л эмнэлэгт очоод үнэгүй эмчлүүлнэ гэж байдгүй биздэ. Эмч нар, эмнэлэгүүд ямар нэг аргаар мөнгө салгадаг шүү дээ
2011-12-28
Энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ЭМД-ын шимтгэл хэлбэрээр 472365 хүний 3.7 тэрбум төгрөгийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсүүдэд хуримтлуулсан нь бас л дээрэм, ЭМД угаасаа хэрэггүй даатгал биз дээ
2011-12-28