Баянгол дүүрэгт “Монгол гоёл” нэртэй сарын аян үргэлжилж байна
онголын уламжлалт их баяр цагаан сарыг угтаж, монгол ёс заншил, соёл уламжлал, үндэсний хувцсаа олон нийтэд сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, өвлөн уламжлуулах зорилгоор Баянгол дүүргийн Засаг даргын санаачлагаар “Монгол гоёл” нэртэй нэг сарын аяныг нэгдүгээр сарын гуравнаас хоёрдугаар сарын нэгний өдрийг хүртэл зохион байгуулж байна. Уг аянд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, харъяа газар хэлтэс алба, хороод, ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, коллежууд хамрагдах бөгөөд аяны хүрээнд дүүргийн хэмжээнд энэ сарын “?-ны өдөр Улаанбаатар паласт нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж монгол үндэсний хувцас хэрэглэл, соёлын өвийн үзэсгэлэн худалдаа гаргаж мөн хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой эрэгтэй, эмэгтэй, хос, хүүхдийг байгууллага тус бүрээр шалгаруулах юм байна. Тус аянд шилдгээр шалгарч, монгол сайхан өв уламжлалаа дээдлэн үндэсний хувцасаараа иж бүрэн гоёж чадсан хүмүүсийг дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Аян хэрхэн өрнөж байгааг фото сурвалжлагаар харна уу: Дүүргийн Тамгын газрын урилгаар гэр бүл судлаач, доктор Т.Намжил хүрэлцэнирж Монгол өв уламжлал, ёс заншил, удам зүйн талаар лекц уншлаа. 2011.01.21 –ны өдөр 8.30 цаг
1. Баянгол дүүргийн Тамгын газрын албан хаагчид
2. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн шуурхай зөвлөгөөн
3. Дүүргийн есдүгээр хороо өндөр настан ахмадуудаа хүлээн авч байгаа нь.
4. Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Угтах үйлчилгээний ажилтан
Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон
5. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд иргэдэд үйлчилж байна.
6. Баянгол дүүргийн Ачлал Их дэлгүүрийн ажилтнууд
7. Баянгол дүүргийн 88-р цэцэрлэгийн хүүхдүүд

8. Баянгол дүүргийн 157-р цэцэрлэг. Бяцхан дээлийн эздүүд нь унтаж байгаа.








СЭТГЭГДЭЛ БИЧИХ