Шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орлоо

img

Нийслэлийн гэр хороололд жилд 600-700 мянган тонн сайжруулсан утаагүй шахмал түлшний хэрэгцээ бий. Энэ хэрэгцээний тал хувийг хангахаар "Дэрст тохой" ХХК өөрийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар утаагүй шахмал түлшний үйлдвэрээ өчигдөр ашиглалтад орууллаа. Тус үйлдвэр нь Улаанбаатар хотоос 42 км, Төв аймгийн Сэргэлэн суманд байрладаг бөгөөд жилд 300 мянган тонн утаагүй шахмал түлш үйлдвэрлэх бүрэн автоматжсан үйлдвэр ажээ.

й

Засгийн газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос шахмал түлшний үйлдвэр эрхлэгчдэд газар болон дэд бүтцийн асуудлыг шийдэж өгч, тоног төхөөрөмжүүдийг нь гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлж, борлуулалтад бодлогын дэмжлэг үзүүлж байгаа юм. Өмнө нь шахмал түлшний хоёр ч үйлдвэр барихаар төрөөс хөрөнгө оруулсан ч өнөөг хүртэл ашиглалтад орж чадаагүй байна. Иймд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын дэргэд харъяалагдан ажилласан хугацаанд төрөөс хөрөнгө зарцуулж үйлдвэр барих биш оновчтой тогтолцоо, зах зээлийн зөв механизм бүрдүүлэх замаар хувийн хэвшлээ дэмжихийг  чухалчилсан. Энэ зарчмаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн үйлдвэр бариулж байгаагийн эхнийх нь ийнхүү ашиглалтад орлоо.

й

Ирэх онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт шахмал түлшний хоёр үйлдвэр нэмж үүдээ нээх аж. Эдгээр үйлдвэрүүд ашиглалтад орсноор нийслэлийн гэр хорооллыг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангах боломж бүрдэх тул 2015-2016 оны халаалтын улиралд түүхий нүүрсний хэрэглээг хориглох чиглэл барьж байна гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт онцоллоо.

й

Бүрэн шаталттай, илчлэг өндөртэй энэ түлшний 2,5 тонн нь Багануурын дөрвөн тонн нүүрстэй дүйцнэ. Нэг тонн түүхий нүүрсний дундаж ханш  нийслэлд 130.000 төгрөг байгаа бол манай сайжруулсан түлш 125.000 төгрөг. Иймд өрхийн зардалд ч хэмнэлттэй гэж үйлдвэрийн захирал Г.Анар хэллээ. Нийслэлчүүдийн хэрэглэж хэвшсэн Алагтолгой, Налайхын нүүрстэй тус үйлдвэрийн шахмал түлшийг харьцуулахад дулаан ялгаруулалт ижил түвшинд, утааны гарц хоёр дахин бага болох нь олон удаагийн туршилтаар баталсан байна.

хг

Ямар ч төрлийн зууханд шатаахад амархан асдаг, дулаанаа удаан барьдаг, бутарч хогшихгүй гээд олон давуу талтай сайжруулсан шахмал түлшийг энгийн нүүрсний адилаар 25-30 кг-аар шуудайлан нийслэлийн гэр хороололд жижиглэнгээр борлуулах юм байна.

й

Э.Гэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xaxaxaxa :
za luivarchdaa ene medee chini garaad 1 sar boljeeee kkkkk za tulsh chini haaa bnaaaa hulgaichaaaaaa luivarchdaaa kkkk kkkkk
2015-01-15
mungu oloh arga :
za za humuusee medeej ta iim balai yumand tsagaa zarahgui bizdeee
2014-12-29
mungu oloh arga :
za za humuusee medeej ta iim balai yumand tsagaa zarahgui bizdeee
2014-12-29
bitii s.h.agaad bai hulgaich aa:
baganuuriin neg tonn nuurs gazardeeree 35700 bdag teevriin zardal neg tonn deer 20000 zarah ashig ni 20000 ingeed neg tonn ni 80 munga orchmoor zarj bgaa 7 degeetei porter mashin deer 1.4 tonn orchim ordog ter ni odoo 120000 tai bgaa shu lyuvarchdaaa
2014-12-29
zochin:
үнэ арай өндөр байх юүм байна даа алагтолгойн нүүрс 1тн нь 90000 байгаа байхаа
2014-12-27
zochin:
1997 ond gonchigdorjid tosliig orgon barij baisan ym bol ter nohor l iim olon jil gatcaasan bna.ter mon ch ihiig ideedee...
2014-12-27
зочин:
бурэн шаталттай зууханд шахмал тулш хийсэн тохиолдолд утаа гарах асуудал гарахгуй нь аль 1860-аад онд шийдвэрлэсэн асуудал .гэтэл манайхан оноодор л шийдэж байна. бурэн шаталт гэж юу вэ гэдгийг мэдэхгуй улс асуудлыг шийдвэрлэх гэж хичнээн ч жил ,ямар ч их хоронго зарцуулавдаа. эрдэмтэдийнхэ угийг авдаггуй дарга нар асуудлыг ийм удаан хугцаагаар гацааж,дундаас нь монго идэж баяжиж одоо ханасан юм байхдаа. энэ асуудлыг бид 1997 онд тавиж гончигдоржид тосолийг оргон бариж байлаа.
2014-12-27