Хөтөлбөрт шаардагдах 4 их наяд 394 тэрбум төгрөгийг улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө, зээл, тусламжаар бүрдүүлнэ
Манай улс стратегийн ач холбогдол бүхий ураны салбарт баримтлах бодлогоо 100 жилийн хугацаагаар төлөвлөсөн гэж байгаа. Харин “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө” болон “Цөмийн энергийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн явцын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх материалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Хөтөлбөрийг 2009-2012, 2013-2021 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шатанд хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх бүх талын нөхцөлийг хангах бол хоёрдугаар шатанд бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна гэлээ. Хөтөлбөрт шаардагдах 4 их наяд 394 тэрбум төгрөгийг улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө, зээл, тусламжаар бүрдүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ