Тавантолгойг Оюутолгойн араас алдаж болохгүйн учир

img

Өнөөдөр Монголын эдийн засаг сэргэх vv, сvйрэх vv гэдгийг тодорхойлж эхлэх тvvхэн чухал 2015 оны ажлын анхны өдөр. Жил найман сарын дараа буюу 2016 оны намар эгнээндээ Европын холбооны 27, Зvvн ємнєд Азийн 10 улсаас гадна Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакстан, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Хорват, Швейцар, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газар зэрэг нийт 53 гишvvнтэй Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотод болно. Монгол Улсын эдийн засаг, улстєр, ард тvмнийх нь аж амьдрал, хєгжил дэвшлийг дэлхий нийтэд зарлан тунхаглах дээд хэмжээний энэхvv арга хэмжээнд улс нийтээрээ эрчимтэй бэлтгэх тvvхэн хариуцлагатай оны ажлын эхний єдєр эхэлж байна. Монголд анх удаа дэлхийн 50 гаруй орны удирдагчид хуран цуглах АСЕМ-ын дээд хэмжээний ХI дvгээр уулзалтад хугацаа алдахгvй бэлдэж эхлэхийн тулд Vндэсний зєвлєл байгуулах талаар Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж зарлиг гаргасан. Яг єнєєдрийн хувьд хєрсєн дороо зургаан тэрбум тонн сайн чанарын коксжих нvvрс агуулсан Тавантолгойн бvлэг ордод хєрєнгє оруулагч, vйл ажиллагааг нь хариуцан явуулах олборлогчоор тодроод байгаа БНХАУ-ын “Шэнхуа энержи”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи ресурс” компаниудын тvншлэлтэй Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийн амаргvй хэлэлцээ эхэлж байгаа. Єнєєдєртєє Монгол Улсын Засгийн газрын мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн бvлэг ордын патентыг эзэмшиж байгаа. Тавантолгойн нийт нєєцийн хоёр тэрбум тонн нь Цанхийн талбайд тогтоогдоод байгаа.Ийм нєєц бvхий талбайг хоёр хувааж, баруун хэсэгт нь стратегийн хєрєнгє оруулагч, зvvн хэсэгт нь гэрээт олборлогч оруулах шийдвэр одоогоос таван жилийн ємнє гарч байж. Энэ дагуу баруун Цанхид vйл ажиллагаа явуулах стратегийн хєрєнгє оруулагчийг сонгох тендерийг 2010 оны арванхоёрдугаар сарын найманд зарласан байдаг. Харин зvvн Цанхид гэрээгээр нvvрс олборлох компанийг сонгох тендерийг 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд зарлаж байв. Ийнхvv дєрвєн жилийн ємнє хоёр тендер зарласан ч, стратегийн хєрєнгє оруулагч тодроогvй.

f

Тэр vед нvvрсний vнэ дээд хэмжээндээ хvрч, ємнєд хєршийн хэрэглээ ч жинхэнэ оргил vедээ байсан. Тухайн vед баруун Цанхид vйл ажил­­лагаа явуулах стратегийн хєрєнгє оруулагчийг сонгох тендерт 15 оролцогч санал ирvvлснээс, хураангуй жаг­­саалтад “Пибоди Энержи”, “Шэнхуа энержи”, “Оросын тємєр зам”, “Вале”, “Арселор металл”, “Экстрата” зэрэг зургаан оролцогч тунаж vлдсэн байдаг. Гэвч хэлэлцээрийн явцад эдгээр зургаан оролцогч хувь хэмжээн дээрээ тохирч чадаагvйн улмаас стратегийн хєрєнгє оруулагчийг сонгон шалгаруулах тендерийн явц гацаанд орсон. Харин зvvн Цанхид гэрээгээр нvvрс олборлох компанийг сонгон шалгаруулах тендерийн ялагч тодорч байв. Энэ тендерт гадаадын гурван компани санал ирvvлснээс Австралийн “Макмахан” шалгарч, зvvн Цанхиас гэрээгээр нvvрс олборлож эхэлсэн. “Макмахан”-ы гаргасан бvтээгдэхvvнийг “Эрдэнэс-Тавантолгой” компани єєрєє экспортолж ирсэн.

f

Гэхдээ тус компани єнгєрсєн хугацаанд зvvн Цанхийн борлуулалтаас нэг ч тєгрєгийн ашиг олоогvй. Энэ нь “Чалко”-гоос авсан 350 сая ам.долларын урьдчилгаа тєлбєртэй шууд холбоотойгоор барахгvй одоо ч 100 гаруй сая ам. долларын єр vлдээд байгаа. Зvvн Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Хятадын тєрийн ємчийн компаниас энэ мєнгийг зээлсэн ч, 310 сая ам.долларыг нь “Хvний хєгжил сан”-д тєвлєрvvлж, эх орны хишиг гээд тараагаад цацчихсан нь єнєєдєр ч єр хэвээр байгаа. Уг нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан зvvн Цанхийн нvvрсийг тонныг нь 70 ам.доллараар нийлvvлж, “Чалко” компаниас авсан 350 сая ам.доллараа барагдуулахаар тооцсон ч єнєєдєр анх тооцоолсон vнэ нь хоёр дахин хямдарч, БНХАУ-д Монголоос гадна олон нvvрс нийлvvлэгч тодрон гарч ирснээр байдал улам л дордсоор байгаа. Уг нь 2011 оны наймдугаар сарын 4-нєєс эхлэн Хятадын тєрийн ємчийн компанид нvvрс нийлvvлж, зээлийнхээ тодорхой хувийг барагдуулж эхэлсэн ч нvvрс тээвэрлэлт удааширч, цаг алдснаар єнєєдєр тонн нvvрсээ арай ядан 30 ам. доллараар нийлvvлж байгаа.

f

Тvvнээс гадна Шинэчлэлийн Засгийн газрын vед нvvрсний экспортыг зогсоох замаар, гэрээний vнийг нэмэх гэсэн биш бvр дордуулсныг “Нуухыг нь авах гээд нvдийг нь сохолсон”-той зvйрлэж болно. Одоо Хятадын тєрийн ємчийн “Чалко” компанид 100 гаруй сая ам.долларын vндсэн, 20 сая ам.долларын хvvгийн тєлбєр тєлєх vлдээд байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компани зvvн Цанхийн нvvрсийг ийнхvv єрєнд ачиж байсан учраас ямар ч ашиггvй ажилласаар ирж. Тvvгээр ч зогсохгvй арилжааны банкуудаас 140 сая ам.доллар зээлж, vйл ажиллагаагаа санхvvжvvлж байснаа хvvгийн хамт тєлж бараг­дуулсан. Тухайл­бал, 2012-2013 онд хєгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлж дээрх єрийг барагдуулсан байдаг. Харин vлдэх хэдээр нь vйл ажиллагаагаа vргэлжлvvлэхийн зэрэгцээ, арилжааны банкуудаас нэмж 80 сая ам.долларын зээл авсан байгаа юм. Энэ зээлийг графикийн дагуу хугацаанд нь барагдуулж байгаа гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гvйцэт­­гэх захирал Я.Батсуурь оны ємнєхєн мэдэгдсэн.

f

Харин хєгжлийн банкнаас зээлсэн 200 сая ам.долларыг хэрхэх нь тодорхойгvй байгаа. Энэ мєнгийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн давуу эрхийн хувьцаанд шилжvvлэхээр тєлєвлєж байгаа ч, хараахан шийдэгдээгvй байгаа.Энэ талаар тус банктай vргэлжлvvлэн хэлэлцэж байгаа ч, нааштайгаар шийдвэрлэж чадахгvй бол “Хvний хєгжил сан” руу оруулсан 310 сая ам.доллараа Зас­­гийн газ­­раас авч, Хєгжлийн банкны єрийг барагдуулах гарц байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн­­хан ийнхvv “Чалко”-гоос гадна, дотоодын банкуудад багагvй єртэй сууж байгаа. Энэ байдлаасаа гарахын тулд стратегийн хєрєнгє оруулагч оруулахаар тєлєвлєж байсан баруун Цанхид єнгєрсєн онд гэрээт олборлогч оруулсан. Тодруулбал, “Хишиг арвин индустриал”, “Vндэсний ол­борлогч”, “Мега” ком­­паниу­дын хам­­тарсан “Монгол уурхай­чин тvншлэл”-ийг гэрээт олборлогчоор ажиллуулж байгаа. Тэд 2013 оны хоёрдугаар сард хєрс хуулж, долоодугаар сард олборлолтоо эхлvvлж, есдvгээр сард экспортоо албан ёсоор эхлvvлсэн байдаг. Ингэж Цанхийн баруун, зvvн хэсэг хоёулаа гэрээт олборлогчтой болсон. Гэрээт олборлогчид 2014 онд 4.5 сая тонн нvvрс олборлосон. 2013 онд олборлосон бvтээгдэхvvнийг орол­­цуулж тооцвол, “Эрдэнэс-Тавантолгой” компани єн­­гєрсєн хугацаанд 5.7 сая тонн нvvрс экспортлоод байгаа. Vvнийг тонныг нь 32-36 ам.доллараар худалдсан талаар компанийн удир­длагууд мэдэгдэж байсан. Нvvрсний vнэ 2014 оны эхнээс 30 гаруй хувиар буурсан нь Австралийн “Макмахан” компанийн олборлолтын зардлыг єсгєн асуудал vvсгэж, єнгєрсєн долдугаар сараас vйл ажиллагаагаа зогсоогоод байгаа.

f

Манай улс энэ компанид 500 сая ам.доллар тєлж, таван жилийн хугацаанд нvvрс олборлуулах гэрээ байгуулсан байдаг. Тиймээс “Макмахан” компанитай олборлолтын зардлыг бууруулах талаар дахин хэлэлцээр хийгдэж байгаа дуулдсан. Зvvн Цанхид байдал иймэрхvv байгаа бол нvvрсний vнэ унасантай холбоотойгоор баруун Цанхиас ч ашиг олох нь багассан. Ийнхvv Тавантолгойн баруун, зvvн Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулсан ч, энэ мэт хvндрэлтэй асуудлууд тулгарсаар байгаа. Тиймээс ч Монголын тєр Цанхийн талбайгаас холдож, стратегийн хєрєнгє оруулагч оруулах нь зvйтэй гэсэн шийдэлд хvрсэн. Энэ шийдвэрийг Н.Алтанхуягийн Засгийн газрын vед буюу єнгєрсєн наймдугаар сарын 20-ны “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268-р тогтоолоор шийдэж, Цанхийн баруун, зvvн талбайд хоёуланд стратегийн хєрєнгє оруулагч оруулахаар болсон.Ингэхдээ дєрвєн жилийн ємнє зарлагдсан стратегийн хєрєнгє оруулагчийг сонгон шалгаруулах тендерийн хураангуй жагсаалтад vлдсэн “Пибоди Энержи”, “Шэнхуа энержи”, “Оросын тємєр зам”, “Вале”, “Арселор металл”, “Экстрата” гэсэн зургаан оролцогчийг Цанхийн талбайд єрсєлдєх эрх олгосон. Эдгээр оролцогчдод дараагийн шатны шал­гаруулалтад оролцох урилга явуулахад, хоёр нь тендерт vргэлжлvvлэн оролцох санал ирvvлжээ. Тодруулбал, “Шэнхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компанийн тvншлэлээс гадна, “Пибоди Энержи” компани тендерт оролцох санал ирvvлсэн байна. Манай талаас цанхийн талбайн 51 хувьд дотоодын, 49 хувьд гадаадын компани оруулах болзол тавьсан. Гэтэл америкийн “Пибоди Энержи” компани энэ болзлыг хангаагvй. Тиймээс ч Хятадын “Шэнхуа энержи”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи ресурс” компанийн тvншлэл Тавантолгойн хєрєнгє оруулагчаар шалгаруулсан билээ.

f

“Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268-р тогтоолд хєрєнгє оруулагчид эхний 2.5 жилд багтаан 30 сая тонн нvvрс баяжуулж, хоёроос доошгvй орны зах зээлд нийлvvлэх ёстой гэсэн болзол тавьсан. “Шэнхуа энержи” компани Хятадад єєрийн гэсэн ложистикийн сvлжээ, тємєр замтайгаас гадна, нvvрсний томоохон зах зээлтэй. Тухайлбал, энэ компанийн тємєр зам хятадын “Ганц мод”-ны боомтоос цаашаа далайд гардаг байна. Тиймээс уг компанийн тємєр замыг ашиглаж, Хятадын гvнд орших гангийн vйлдвэрvvдэд бvтээгдэхvvнээ нийлvvлэхээс гадна, Японы зах зээлд хvргэх бололцоотой гэж vзсэн. Тавантолгойн нvvрсийг гуравдагч зах зээлд борлуулах ажлыг Японы Сумитомо корпораци хариуцна гэдгээ ч илэрхийлээд байгаа. Ийнхvv манай улс Тавантолгойн нvvрсийг Хятадын гvнд орших гангийн vйлдвэрvvдээс гадна, гуравдагч орны зах зээлд хvргэхийн тулд Монгол, Хятад, Японы тvншлэлийг сонгосон. Зорилтод зах зээлдээ хvрэхэд манай талын гэхээс, гаднын дэд бvтцийн хувьд асуудалгvй. Тиймээс ч, хєрєнгє оруулагчид “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн тємєр замыг єєрийн хєрєнгєєр барих ёстой. Тємєр зам ашиглалтад орсноос хойш гучин жилийн дараа 51 хувийг тєрийн мэдэлд vнэ тєлбєргvй шилжvvлэх ёстой. Анх энэ тємєр замыг барихаар “Энержи ресурс” компани концессийн гэрээ байгуулж байсан удаатай. Гэвч тємєр замын ажилд зарцуулсан 94 орчим тэрбум тєгрєгийг буцаан єгєхєєр болж, “Зам тээврийн яам”, “Тєрийн ємчийн хороо”, “Монголын тємєр зам”, “Энержи ресурс” компаниуд хооронд байгуулсан гэрээг 2013 оны тавдугаар сарын 6-нд гэрээг хvчингvй болгосон байдаг.

f

Єєрєєр хэлбэл, хувийн хєрєнгє оруулалтаар баригдаж байсан энэ тємєр замын гэрээг цуцлаж, тєр дундаас нь орж ирсэн гэсэн vг. Тиймээс ч “Тавантолгой - Гашуун сухайт” чиглэлийн 267 км тємєр замыг барихад шаардлагатай 800 орчим сая ам.долларын тодорхой хувийг Хєгжлийн банкнаас гаргасан байдаг. Тэгвэл энэ тємєр замаас тєр эргээд гарах ёстой болж байна. “Шэнхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компаниуд тємєр замыг vргэлжлvvлэн барьж, гучин жилийн дараа 51 хувийг тєрийн мэдэлд vнэ тєлбєргvй шилжvvлэх тохиролцоо удахгvй хийгдэнэ. Vvнээс гадна, Тавантолгойн хєрєнгє оруулагчаар шалгараад байгаа “Шэнхуа”, “Энержи ресурс” компаниуд “Тавантолгой”, “Эрдэнэс-Тавантолгой” компанитай хамтран хил хооронд 18 км тємєр зам барихаар болсон. Тэд хамтран єнгєрсєн гуравдугаар сарын долоонд “Гашуун-сухайтын тємєр зам” хамтарсан компани байгуулж, 51 хувийг “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд, 49 хувийг Хятадын “Шэнхуа” компани эзэмшихээр болсон. “Тавантолгой - Гашуун сухайт” чиглэлийн 267 киллометр тємєр зам, “Гашуун сухайт –Ганцмод” чиглэлийн 18 км тємєр зам баригдвал, Хятадын гvнд орших гангийн vйлдвэрvvдэд хvрэхээс гадна, гуравдагч зах зээлд хvрэх гарц улам нээлттэй болох юм. Тємєр зам, баяжуулах vйлдвэр зэргийг барихад зориулж хєрєнгє оруулагчид 4 тэрбум ам.доллар гаргах боломжтой гэсэн санал ирvvлээд байна. Vvнийг гадаадын томоохон банкуудаас зээлж, хєрєнгє оруулалт хийх байх гэсэн таамаг байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн эзэмшилд байгаа ашигт малтмалын тусгай зєвшєєрлvvдийг хєрєнгє оруулагчид руу шилжvvлэхгvй учраас, дээрх компаниуд гадаадын банкуудаас зээл авахад лиценк барьцаалах боломжгvй гэсэн тайлбарыг ч ажлын хэсгийнхэн єгєєд байгаа.

f

“Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд манай улсад ийм хэмжээний хєрєнгє оруулалт хийхээр тєлєвлєж байгаагаас гадна, 200-300 тэрбум тєгрєгийн урьдчилгаа єгєхєєр ярилцаж эхлээд байгаа. Мєн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ємнєєс “Чалко”-д єгєх 100 гаруй сая ам.долларын єрийг ч хариуцахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Ийм л болзлоор Тавантолгойн баруун, зvvн цанхид стратегийн хєрєнгє оруулагчаар “Шэнхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс”-ийн тvншлэл орох гэж байгаа. Харин баруун, зvvн Цанхийн гэрээт олборлогчидтой хийсэн эхний гэрээг цуцлах уу гэсэн асуулт гарч ирж болзошгvй. Тvvнээс гадна БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын vеэр тохиролцсон 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нvvрс нийлvvлэх гэрээг “Шэнхуа энержи” гvйцэтгэхээр болж байгаа нь єєрєє єєртєє нvvрс нийлvvлэх vед ашиг сонирхолын зєрчил vvсэхгvй байгаа гэсэн бяцхан хардлага тєрvvлж байгааг ч єнєєдєр эхэлж байгаа хэлэлцээрийн vед ярилцах ёстой болов уу.

f

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amaraa:
bugdiin ni buudaj alah yumsan
2015-01-06
amaraa:
m.enkhsaikhan gua guriij guriij zorisondoo hurj baih shiv dee, tavantolgoi oyutolgoi shig urund l tavij baih shiv dee, tegeed uriig ni baragduulsan ch yum baihgui uursduu idej uuj huvaaj avaad ard tumniigee busee changal gedeg biz dee.
2015-01-06
jjjjjjj:
margaashiin oohnoos ,onoodoriin uushig gegch bolj baigaa yum uu.ah zailaa ta nar ulsaar toglohoo boli.mcs zorisondoo hurlee,china zorisondoo hurlee.mongollchuud uushigtai l uldvee hoorhii
2015-01-05
нэргүй:
ер нь ингэхэхд яагаад тавантолгойг заавал гадаадын компани болон, аяагүй их өртэй байгаа мcs-д өгөх гээд байгаа юм бэ. оюутолгой ясан 100 билүү олон тэгтэй чек тухайн үед үзүүлэд байсан. одоо тэгээд 3 баахан чек үзүүлээд эдийн загийн аварлаа гээд хамаг юмаа гадныханд өгчих юм уу. таван толгой татвар төлөлтөөрөө энэ онд эрдэнэтийн дараа орсон гэсэн.ийм байхаад яагаад гадныханд өгөх гээд байна.
2015-01-05
зочин:
оюу толгойгоо алдчихаад 16настай охины онгон хальс ярьдаг тэнэг ерөнхийлөгч улс яаж хөгжиж сайхан амьдрах вэ
2015-01-05
зочин:
оюу толгойгоо алдчихаад 16настай охины онгон хальс ярьдаг тэнэг ерөнхийлөгч улс яаж хөгжиж сайхан амьдрах вэ
2015-01-05
zochin :
hoich ue yana daa
2015-01-05
зочин:
хараал идсэн луйварчдыг төрөөс зайлуулцгаая.оюутолгойг алдсан баярцогтыг шонд дүүжилэх хэрэгтэй
2015-01-05
setgel:
оюу толгойгоо алдчихаад юу ч болоогуй юм шиг сууцгааж байдаг ард тvмэн юм даа
2015-01-05
zochin:
байгаагаасаа хамгийн боломжийн хувилбарыг нь сонгосон байна. монгол компани оролцуулахыг шаардах нь зөв ш дээ. ер нь төр монгол компаниудаа бодлогоор дэмжиж байна. молодиц
2015-01-05
zochin:
оюу толгойгоос арай дээр л сонгон шалгаруулалт болсонб айна
2015-01-05
zochin:
хүний хөгжил гэж балай мөнгө тараагаад заваарч өгчээ хөөрхий
2015-01-05